Түүхэн хүмүүс

Өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байгаа түүхэн хүмүүсийн амьдрал

Жил ирэх тусам дэлхий дахин түүхэн баримтыг ихээр сонирхох болсон билээ. Үүнээс гадна олон шинэ түүхэн олдворууд ч олдсоор. Заримдаа энэ төрлийн баримт нь хүн төрөлхтөнд итгэмээргүй санагддаг ч  ихэнхдээ ихийг мэдэх тусам шинэ ертөнцийг бидэнд нээж өгдөг. Ингээд онолчдын гаргасан сонирхолтой баримтыг танд хүргэе. Харин итгэх эсэх нь таны сонголт байх болно.

Өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байгаа түүхэн хүмүүсийн амьдрал Хадгалах

Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хунтайж Виллиамын үс сүүлийн жилүүдэд эрс шингэрч халцарсаар байна. Түүний дүү Харригийн хэлснээр ахынх нь үс яг л Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин шиг харагдах болсон гэнэ шүү. Лондонгийн Эвелина эмнэлэгт эхнэр Кейт Миддлетонийгоо эргэхээр очсон Виллиам халзан толгойтойгоор хамгийн анх удаа хэвлэлийн дуранд өртсөн нь хүмүүсийн дунд нэлээд шуугиан тариад байна. Ингээд түүний бүх цаг үеийн үсний засалтуудаас хамтдаа сонирхоцгооё.

Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Бодит амьдрал дээрх орлон тоглогчид

Улс төр болон цэргийн удирдагчид үргэлж өөрийн гэсэн орлон тоглогчидтой байсаар ирсэн байдаг. Орлон тоглогчид дайсныг хуурч, нэгэн зэрэг хоёр газарт гарч ирж, хэвтэрт орж биеийн байдал нь тааруу байгаа удирдагчийг эрүүл энх байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгөхийн тулд ажиллах нь тэдний үндсэн үүрэг  байжээ. Энэ нь бидний сайн мэддэг Dave кинотой адилхан гэсэн үг л дээ. Хуйвалдааны онолчид эдгээр орлон тоглогчдыг жинхэнэ удирдагчдаасаа гадаад байдал, биеийн өндөр, жин зэргээрээ ялгаатай байдаг хэмээн батлан хэлдэг юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ орлон тоглогчдын ажлыг ямар төвөгтэй, сонирхолтой бөгөөд ер бусын болохыг мэдэж авцгаая. 

Бодит амьдрал дээрх орлон тоглогчид Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй оюун ухаан, тэсвэр тэвчээртэй. Тиймээс ч тэд хүчтэй байж аливаа саад бэрхшээлийг давж чаддаг. Эмэгтэйчүүдийн эдгээр гайхалтай бүхий л чадваруудыг өөртөө шингээсэн түүхэн дэх 8 аугаа эмэгтэйн тухай өгүүлэхээр шийдлээ. Тэдний ачаар бидний ертөнц богино хугацаанд огцом өөрчлөгдөж, үр шимийг нь хүртэж яваа билээ. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай эмэгтэйчүүд Хадгалах

Алдартнуудын нэрийг орон оронд яаж дууддаг вэ?

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Тийм ч учраас бид гадны улс оронд очихоороо соёлыг нь дагах гэж хэрэндээ л сандардаг. Ялангуяа хэлийг нь сурахад хүндрэл учирдаг бөгөөд хамгийн түрүүнд биднээс нэрийг маань асуудаг шүү дээ. Харин гадаад хүний амнаас өөрийнхөө нэрийг сонсоод та гайхширч, заримдаа бүр инээд хүрмээр болдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Улс орон бүр өөр өөрийн хэлтэй, онцлогтой агаад түүнээс нь шалтгаалж таны нэр өөрөөр хэлэгддэг. Та бүхэнд жишээ болгож олны танил хүмүүсийн нэр гадаадад хэрхэн хэлэгддэгийг хүргэж байна. 

Алдартнуудын нэрийг орон оронд яаж дууддаг вэ? Хадгалах

Хатан хааны гэр бүлд төрсөн хүүхдүүдийн дагах ёстой хачирхалтай дүрмүүд

Эзэн хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг дэлхий дээрх хамгийн алдартай нэгэн байна гэсэн үг. Хүн бүр тэднийг биширч, хийсэн үйлдэл бүхэнд нь анхаарлаа хандуулна гээд бод доо. Ханхүү Виллиамыг Кэйттэй гэрлэх үед хүн болгоны сэтгэл догдолж тэднийг хэрхэн яаж амьдрах бол хэмээж байсан цаг саяхан. Хуримын дараахан Ханхүү Жеорж, гүнж Шарлотте нар мэндэлсэн бол бид өдгөө тэдний гурав дахь хүүхдийг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Эзэн хааны хүүхдүүдийн амьдралыг сонирхож үзвээс тэд бидэн шиг амьдардаггүй болох нь мэдэгдэнэ. Тэд хааны гэр бүлийн гишүүн болсны хувьд нэлээд олон тооны дүрэм, журмыг дагах ёстой болдог байна.

Хатан хааны гэр бүлд төрсөн хүүхдүүдийн дагах ёстой хачирхалтай дүрмүүд Хадгалах

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд

Цаг хугацааны оршихуй бүтээлээрээ бидэнд хамгийн тод дурсагдан үлдсэн алдарт зураач Сальвадор Дали үй түмэн шоргоолж, урсаж буй цагаар сюрралист дүр төрхийг гайхалтайгаар илэрхийлсэн байдаг. Хэдийгээр тэр хэдийнэ олны хайр хүндлэлийг хүлээсэн зураач боловч этгээд сонин, гаж хандлага нь түүний урлагийн бүтээлүүдийг дахин өөр нүдээр харахад хүргэж байгаа юм. Ингээд түүний этгээд сонин ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдарт зураач Сальвадор Далигийн хувийн амьдралын хачирхалтай нууцууд Хадгалах

47 настай Меланиа Трамп гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэжээ

АНУ-ын тэргүүн хатагтай, загвар өмсөгч асан Меланиа Трамп өөрийн загварын чиг хандлага болон залуу дүр төрхөөрөө олон нийтийг гайхшруулдаг. Түүний үсний өнгөнөөс авхауулаад гайхалтай гоолиг бие нь хүртэл бусдын анхаарлын төвд байдаг. 47 насандаа жингээ хадгална гэдэг хялбар санагдаж магадгүй ч биеэ чанга, булчинлаг байлгана гэдэг амаргүй. 180см өндөртэй тэрээр 56-хан кг жинтэй ажээ. 

47 настай Меланиа Трамп гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэжээ Хадгалах

Холливуудын аварга биетэй халуухан бүсгүйчүүд

Ихэнх эмэгтэй жүжигчид дунджаас доор зэргийн өндөртэй байдаг, учир нь эрэгтэй жүжигчид ч гэсэн нуруу намтай байдаг гэдэгт та итгэх үү? Өндөр эмэгтэй жүжигчин олно гэдэг хэцүү байдгын гол нууц нь тэдэнд тохирох дүр цөөн байдагтай холбоотой. Гэхдээ доорхи Амазоны маягын аварга бүсгүйчүүд Холливудын жижиг стандартыг халж, улаан хивсэн дээр өсгийтэй гуталтай гунхаж байна. Намхан байхад мэдээж буруу зүйл байхгүй ч үргэлж хүний өхөөрдлийг төрүүлж байдаг тэднийг түр мартаад гунхсан өндөр бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Холливуудын аварга биетэй халуухан бүсгүйчүүд Хадгалах

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд

Тэд амьдралд хэрэгцээтэй техник хэрэгсэл зохион бүтээх, ашгийн бус байгууллага үүсгэн байгуулах, насанд ч хүрээгүй байж биенээсээ давсан зорилгын төлөө мөнгө цуглуулж бусдад хандивласан зэрэг гайхалтай сайхан түүхийг бүтээсэн энэ оны шилдэг 17 хүүхдийг танилцуулж байна.

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд Хадгалах

Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн

1924 онд Владимир Ленинийг насан өөд болоход түүний фермерч байсан гоц ухаант Лион Тротски  залгамжилна хэмээн таамаглаж байсан ч Жозеф Сталин өөрийн өрсөлдөгчдийг ялж эрх мэдлээ тогтоосноор Лениний халааг албан ёсоор 1929 онд залгаж авсан түүхтэй. Өөрийгөө хамгийн хүчирхэг нэгэн хэмээн нэрийдэх энэ эрхэм ЗХУ-ыг 1953 оныг хүртэл удирджээ. 20 гаруй жил ЗХУ-ыг тэргүүлсний эцэст тэрээр улс эх орноо хөдөө аж ахуйд суурилсан технологийн хоцрогдмол хөгжилтэй улсаас цөмийн зэвсэг бүхий хүчирхэг орон болгосон юм. Энэ хүртэл хүрэх зам дардан байгаагүй нь мэдээж. Ажилчдын мөрөөдлийн орон гэгддэг Зөвлөлтийн ард  түүхэн дэх хамгийн харгис удирдагч байсан гэдэг. 

Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн Хадгалах

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад

Эртний Хятадууд цаасыг анх бий болгож, дараа нь цаасан дээрээ хэвлэх аргыг олж, хөлөг жолоодох тухай ойлголтыг бий болгоод зогссонгүй өөрийн агуу их нутаг дэвсгэрийг удирдах засаг захиргааг ч бий болгож чаджээ. Дундад улс олон мянган жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, хүчирхэг гүрэн байсантай хэн ч маргахгүй буй за. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр түүхэнд муу нэртэй луу данстай тэмдэглэгдэн үлдсэн хаад байдаг ажээ. 

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад Хадгалах