Түүхэн хүмүүс

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц

Бид та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump)-ийн гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трамп (Melania Тrump)-ийн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй сонирхолтой мэдээллийг дэлгэхээр бэлтгэлээ. Та үүнээс үзэсгэлэнтэй бүсгүйн хувийн амьдрал, карьер, өнгөрсөн түүхийн тухай илүү ихийг мэдэх болно.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хувийн амьдралын нууц Хадгалах

Дэлхийг удирдаж буй дээдсийн гэр бүлийнхний нууцууд

1100 гаруй жилийн туршид Английн эзэнт гүрнийг удирдсан хаадын угсаа нь эд хөрөнгө, эрх мэдлээрээ Англидаа төдийгүй Дэлхийд алдартай гэр бүл билээ. Тэдний талаар бичээгүй сонин, сэтгүүл гэж бараг л байхгүй юм. Тиймдээ ч уг гэр бүлийн талаар олон төрлийн цуурхал дэгддэг бөгөөд эдгээр цуурхлаас бодит үнэн хэмээн батлагдсан 15 цуурхал, баримтыг хүргэе.

Дэлхийг удирдаж буй дээдсийн гэр бүлийнхний нууцууд Хадгалах

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ!

АНУ-ын цагаан ордны гэрэл зурагчин Аманда Люсидон (Amanda Lucidon) нь 2013-2017 оны хооронд Тэргүүн Хатагтай асан Мишель Обама (Michelle Obama)-ийн дэргэд байж, зургийг нь авдаг байв. Тэрээр энэ хугацаанд авсан зурагнуудаа нийлүүлэн, "Chasing Light" хэмээх ном болгон хэвлүүлжээ. Тус ном нь 200 гаруй хуудастай бөгөөд Тэргүүн Хатагтайн эгэл жирийн төрх, эрхэмсэг байдал, энэрэнгүй сэтгэлийг ч илтгэн харуулах, олон гайхалтай гэрэл зургууд багтсан аж. Тэдгээрээс хамгийн сэтгэл хөдөлгөм гэсэн зурагнуудыг та бүхэндээ танилцуулахын зэрэгцээ гэрэл зурагчин бүсгүйн сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ. 

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ! Хадгалах

Хандив өгөх нэрийдлээр бизнесээ өргөжүүлдэг 10 алдартан

Олонд танигдсан эрхмүүд буяны үйлсэд өөрсдийн хөрөнгө мөнгийг хандивлаж, хүмүүсээс магтаал сайшаал, бахархлын үгс сонсдог билээ. Бид ч үүнийг нь маш тааламжтайгаар хүлээж авч, тэднийг үлгэр дууриаллаа болгодог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ буяны үйлсэд хандив өргөсөн хэмээн худал хэлж, өөрсдийн нэр хүндээ өсгөж байсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хандив өгөх нэрийдлээр бизнесээ өргөжүүлдэг 10 алдартан Хадгалах

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд

Дараах гэмт хэргийн холбогдолтой таавруудыг сайтар уншаад хариултыг нь олох гэж хичээгээрэй. Ингэхдээ тааврын нөхцөлд дурдсан өгөгдлүүдийг сайтар анзаарах нь хэрэгтэй. Таавруудын хариуг хамгийн сүүлд оруулж өгсөн учраас эхлээд өөрөө сайтар бодоод дараа нь хариуг харахыг зөвлөе.

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд Хадгалах

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж

Тархины саажилттай төрсөн хүүд эцэг нь байтугай эмч нар итгэлгүй, "хүн болохгүй дээ" гэж байсан ч, түүнд ээж нь итгэж, түүнийг өгсөхийн тулд бүх хүчээ зориулжээ. Үр дүн нь ч гайхалтай байж хүү нь Хятад улсын тэргүүний сургуулийг төгсөөд зогсохгүй Дэлхийн шилдгүүдийн нэг Харвардын их сургуульд амжилттай элссэн байна. Мэдээж хүүг энэ их амжилтанд хүрэхэд хамгийн их тусыг хүргэсэн хүн бол яахын аргагүй түүний амьд бурхан ээж нь юм.  

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж Хадгалах

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан төдийгүй сүүлийн үед үргэлж л хэвлэлийнхний бай болж, дэлхий нийтээр яригдах болжээ. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ. Түүний "Пуужинтай эр" гэх хочийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн гэх бөгөөд энэ нь Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөр, аюул заналхийлэл зэрэгтэй холбоотой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд

Олны танил, алдартай эрхмүүдийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлын төвд байдаг. Харин бид тэдний хийсэн үйлийг хүндэлж, авьяас чадварыг нь бишэрч явахаас биш, гэр бүлийн харилцааг нь төдийлөн судалж мэддэггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ үеэлтэйгээ гэр бүл болж, олон нийтийн гайхшралыг төрүүлж байсан алдартнуудын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. 

Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд Хадгалах

Гитлерийн тухай таны мэдэхгүй цочирдом 8 баримт

Хамгийн харгис, өршөөлгүй хүмүүсийн нэг гэгдэж байсан нацист Германы удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ийн тухай бидний мэдэхгүй зүйлс дэндүү олон ажээ. Иймд бид та бүхэндээ хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй, түүний тухай цочирдом 8 нууцыг дэлгэе!

Гитлерийн тухай таны мэдэхгүй цочирдом 8 баримт Хадгалах

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд

Өнөөдөр мөнгөний төлөө бүхий л амьдралаа зориулж, өдөр шөнөгүй ажиллах хүмүүс олон байдаг. Юугаар ч дутахгүй амьдарч, өөрийн хүссэн бүхнээ санаа зовох зүйлгүй авах хүсэл мөн үр хүүхдээ амар амгалан өсгөх гэсэндээ тэд мөнгөний төлөө зүтгэдэг. Харин бусдаас илүү зүтгэж, тууштай байж, шинийг эрэлхийлсэн хүмүүс хөрөнгө чинээг уул овоо мэт хурааж, хараа дээгүүр амьдарч, тансаг брэндээр гоён, бусдын атаархлыг төрүүлж амьдардаг.

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд Хадгалах

“Playboy”-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

Алдарт “Playboy”-ийг үндэслэгч, дэлхийн томоохон баячуудын нэг Хью Хефнер (Hugh Hefner) нь 91 насандаа, өнөөдөр буюу 2017 оны 9-р сарын 28-ны өдөр, "Beverly Hills" дэх гэртээ таалал төгслөө. Хийж бүтээсэн арвин зүйлстэй, дэлхийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлж үлдээсэн түүний өнгөрсөн амьдралын он жилүүд болон онцлох үйл явдлуудыг товчхон хүргэхээр бэлтгэлээ.  

“Playboy”-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө Хадгалах

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар жирийн найзууд уу? Эсвэл...

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар анх 1997 онд Жеймс Камероны найруулсан "Титаник" киноны зураг авалтын үеэр танилцаж, найзууд болсон билээ. Харин өдгөө ч тэдний зүрх нэгэн зүгт цохилж байгааг бид танд дараах зургуудаар батлах болно. Онцгой цаг мөчүүдэд үргэлж нэгнийхээ дэргэд байдаг тэднийг хэн ч харсан жирийн нэг найзууд биш юм...

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар жирийн найзууд уу? Эсвэл... Хадгалах