Түүхэн хүмүүс

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар жирийн найзууд уу? Эсвэл...

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар анх 1997 онд Жеймс Камероны найруулсан "Титаник" киноны зураг авалтын үеэр танилцаж, найзууд болсон билээ. Харин өдгөө ч тэдний зүрх нэгэн зүгт цохилж байгааг бид танд дараах зургуудаар батлах болно. Онцгой цаг мөчүүдэд үргэлж нэгнийхээ дэргэд байдаг тэднийг хэн ч харсан жирийн нэг найзууд биш юм...

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар жирийн найзууд уу? Эсвэл... Хадгалах

Бусдад өргүүлсэн ч, дэлхийг өөрчилсөн алдартнууд

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хүүхдээ өнчрүүлэн орхидог. Гэхдээ сайхан хүмүүсийн тусламжтай тэд шинэ гэр бүлтэй болж, ирээдүйдээ сайхан амьдрах боломж нь нээгддэг гэхэд болно. Ингээд та бүхэндээ айлд өргөгдсөн хэдий ч дэлхийг өөрчилсөн 6 алдартныг танилцуулъя. 

Бусдад өргүүлсэн ч, дэлхийг өөрчилсөн алдартнууд Хадгалах

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

Улс орныг удирдахын тулд эв найрамдал гэхээсээ илүү дарангуйллын аргыг хэрэглэж эмх цэгц, дэг журмыг тогтоосон хүмүүсийг бид "харгис" хэмээн цоллодог. Энэ нь ч аргагүй билээ. Хүний санаанд оромгүй харгис хэрцгий үйлдлүүдийг сэтгэл зүрхгүй мэт үйлддэг хүмүүстэй нэгэн үед хамтдаа амьдраагүй нь бидний аз байж ч мэдэх юм. Ийнхүү бид та бүхэндээ хамгийн харгис хэмээх тодотголтой дэлхийд нэрээ дуурсгасан хүмүүсийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид Хадгалах

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

Хайр сэтгэлд зэрэг зиндаа, нас, тэр бүү хэл хүйс хамаагүй болохыг бидний мэдэх олны танил алдартнууд батлан харуулсаар байна. Бид та бүхэндээ түүний жишээ болгож, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ орхиж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирсан 10 алдартныг танилцуулъя. Тэд хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон юм. 

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн

Өнөөдөр бидний амьдралыг амар тайван, өнгөлөг гэгээтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тоо томшгүй олон байдаг. Бид тэдгээр хүмүүсийн тухай судалж, дундрашгүй суут ухаан, дуусашгүй хичээл зүтгэлийг нь бахддаг билээ. Гэхдээ дэлхийг өөрчилсөн суут хүмүүсийг нэрлэ гэвэл, хүн бүрийн сайн мэдэх хаад, зохион бүтээгч нарыг хэлэх болов уу? Харин өнөөдөр бид та бүхэндээ байгуулсан гавъяа ихтэй боловч, төдийлөн алдаршиж, олонд танигдаж чадаагүй суут хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр хүмүүсийн ачаар өнөөгийн бидний нийгэм үүссэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн Хадгалах

Дэлхийн түүхэн дэх амжилтанд хүрсэн 10 худалч

Алдар нэрэнд хүрч, амжилтын түлхүүрийг гартаа атгасан хүмүүсийг дан ганц үнэний мөрийг хөөсөн гэвэл худал болох бөгөөд тэд ямар нэгэн шалтгаантайгаар олон нийтэд худал хэлж, хүмүүсийг хуурч, мэхэлж байжээ. Тийм учраас бид өнөөдөр та бүхэндээ хүн төрөлхтний түүхэнд амжилтанд хүрсэн хэрнээ худалч гэх нэрийг зүүсэн алдартнуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн түүхэн дэх амжилтанд хүрсэн 10 худалч Хадгалах

Зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг 9 зүйл

Хүн бүр л өөр өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлогтой, бурхны цор ганц бүтээлүүд билээ. Гэхдээ нийт хүмүүсийн цөөхөн хэдэн хувь нь бусдын чаддаггүй зүйлсийг чадаж, алмайруулах нь бий. Өнөөдөр бид та бүхэндээ зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Магадгүй та ч бас өвөрмөц чадвартай нэгэн байж болох юм. 

Зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг 9 зүйл Хадгалах

Удахгүй дэлхийг захирах 11 хүүхэд

Дэлхийн түүхэн дэх үе үеийн агуу хаад, хатад бүгдээрээ бага балчир наснаасаа удирдахуйн ухаанд суралцдаг билээ. Мөн тэд авъяас чадвараа хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхээс гадна, жирийн хүүхдүүдээс тэс өөр амьдралаар амьдардаг байна. Иймд бид та бүхэндээ ирээдүйд улс орноо удирдан залж, хаан ширээнд суух өндөр үүрэг хариуцлагатай 11 хүүхдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Удахгүй дэлхийг захирах 11 хүүхэд Хадгалах

Английн хатан хааны яхир дүрэм

Үргэлж олны хараанд өртөж байдаг хатан хааны гэр бүлийнхэнд нуугаад байх зүйл байхгүй мэт... Хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авир зэрэг нь олонд үлгэр дууриалал болох ёстой учир хайхрамжгүй байж болохгүйн дээр үргэлж төгс байх ёстой гэсэн дүрмийг баримталдаг байна. Гэвч энэ эрхэм нэр хүндтэй гэр бүлийн баримталдаг өөр бусад олон хачирхалтай дүрмүүд байдаг ажээ. Ингээд хамтдаа сонирхоцгооё.

Английн хатан хааны яхир дүрэм Хадгалах

Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд

Алдарт хөгжмийн зохиолч Моцарт 5 настайдаа анх хөгжим бичиж эхэлсэн гэдэг. Та магадгүй ийм гоц авьяастан ховор байдаг, хэдэн зуун саяд нэг тохиолдоно гэж бодож байж болох юм. Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах нийтлэлийг уншаад үзээрэй. "Гоц авьяастай хүүхдүүд ийм их байдаг гэж үү?" хэмээн гайхна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа тэдний амьдралтай танилцаж, чухам юунд авьяаслаг, хэрхэн гоц ухаантай болсныг нь мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд Хадгалах

2017 онд үхэх магадлалтай алдартнууд

2016 онд Дэвид Боуи (David Bowie), Принц (Prince), Жорж Майкл (George Micheal), Кэри Фишер (Carrie Fisher) тэргүүтэй олон алдартнууд диваажингийн хаалга татсан билээ. Хүн гэдэг залуужих бус хором мөч тутамд хөгширч, өтөлж байдаг тул 2017 онд ч бас олон алдартнууд хорвоог орхиж магадгүй юм. Харин бид та бүхэндээ энэ онд нөгөө ертөнцийн хаалгыг тогших хамгийн өндөр магадлалтай гэсэн 15 алдартны тухай мэдээг гадаад эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

2017 онд үхэх магадлалтай алдартнууд Хадгалах

Эхнэрээ араар нь тавьж байсан улс төрчид

1990-ээд онд ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ийн нэгэн залуухан бүсгүйтэй нэр холбогдсон шуугианыг мартаагүй хүн олон байгаа биз ээ. Гэхдээ түүнээс гадна олон хүчирхэг улс төрчид сайхан бүсгүйн өмнө биеэ барьж чадаагүйгээсээ болоод улс төрийн тавцанг бүрмөсөн орхиж байснаас гадна суудал нь ганхаж байсан тохиолдлууд өчнөөн байдаг аж. Ингээд бид та бүхэндээ сургамж болгох үүднээс хамгийн их олны шуугианд өртөж, тун таагүйгээр төгссөн нууц харилцаануудыг толилуулъя. 

Эхнэрээ араар нь тавьж байсан улс төрчид Хадгалах