Түүхэн хүмүүс

Дуу хөгжмийн түүхэнд тохиолдож байсан 15 эмгэнэлт явдал

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон юм. Гэхдээ золгүй тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч, хийсэн бүтээл, гаргасан дуугаараа өдгөө ч бидний зүрхэнд мөнхөрсөөр байгаа алдартнуудаа эргэн нэг дурсацгаая.

Дуу хөгжмийн түүхэнд тохиолдож байсан 15 эмгэнэлт явдал Хадгалах

Обама цагаан ордноос явахад 2 сар үлдлээ

АНУ-н түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама тун удахгүй ирэх оны нэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх билээ. Түүний төрийн эрхийг барьсан найман жилийн хугацаанд цагаан ордонд өнгөрүүлсэн амьдралыг өгүүлэх цагаан ордны албан ёсны гэрэл зурагчин Пете Соуза (Pete Souza)-ийн дарсан гэрэл зургуудыг та бүхэндээ хуваалцаж байна.

Обама цагаан ордноос явахад 2 сар үлдлээ Хадгалах

Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтууд

Олон жилийн турш улс төрд зүтгэсэн Хиллари Клинтон (Hillary Clinton) нь мэдлэг боловсрол, хүчирхэг байдал зэргээрээ гайхагдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрээр саад бэрхшээл, олны хэл ам, хүнд хэцүү байдлыг даван туулсаар өнөөдөр сонгуулийн үр дүн хэрхэн гарахыг хүлээж суугаа юм. Түүний өрсөлдөгч бол бизнесмен, тэрбумтан Дональд Трамп (Donald Trump) бөгөөд тэдний өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсч, ялалт байгуулах магадлал ижил хувьтай байна.

Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтууд Хадгалах

Буудуулж байсан алдартнууд

Бусдын хүндэтгэлийг хүлээж, алдар нэрд гарна гэдэг сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархаж, алахыг хүсч явдаг хүмүүс ч олон байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Буудуулж байсан алдартнууд Хадгалах

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ

Эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сэтгэлээрээ гайхагддаг байсан Уэльсийн үзэсгэлэнт гүнж Диана нь 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Түүний нууц нь үл тайлагдах үхлийн шалтгаан 20 гаруй жилийн турш дэлхий нийтийн дунд яригдсаар ирсэн төдийгүй хэзээ ч хуучрашгүй сэдэв юмсанж. Харин өнөөдөр бид та бүхэндээ Диана гүнжийн үхэлтэй холбоотой хачирхалтай баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэрэг явдлын үнэн мөнийг хамтдаа тайлах гээд үзье.

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ Хадгалах

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан

Дэлхий ертөнцийг цор ганц өөрийн эрхшээлдээ оруулж, Нацист Германийг хамгийн агуу гүрэн болгох зорилготой байсан Гитлер дайнд ялалт байгуулахын тулд олон арга ашиглаж байсан бөгөөд түүний гол анхаарлаа хандуулж байсан зүйл нь цэргүүдийнхээ хүч чадлыг улам нэмэгдүүлэх явдал байжээ. Тэгвэл хамтдаа түүний цэргүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байсан хачирхалтай гэмээр аргуудыг сонирхоцгооё.

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан Хадгалах

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан юм. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы хүйтэн төрхийг нь өөрчилсөн ховор нандин зургуудийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээ нь магадгүй таны түүнийг харах, дүгнэх өнцгийг өөрчлөх биз ээ. 

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү? Хадгалах

Пушкин, Обама хоёрын холбоо

Дэлхийн уран зохиолын тvvхэнд арилшгvй гэгээн мєрєє, vйл бvтээлийнхээ мартагдашгvй євийг vлдээсэн алдарт Пушкины 2-р сарын 10-ны єдєр нь таалал тєгссєн билээ. Мєн дэлхийн утга зохиолынхон жил бvрийн 2 сарын 10-ныг “Пушкины єдєр” хэмээн тэмдэглэдэг билээ. Ингээд энэхvv тэмдэглэлт єдєртэй холбоотой нэгэн сонирхолтой бяцхан баримтыг олсноо уншигч тантай хувцаалцахаар бэлтгэлээ.

Пушкин, Обама хоёрын холбоо Хадгалах

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал

Агуу суут ухаантан, шинжлэх ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлж чадсан гайхалтай эрдэмтэн Стивен Хокинг (Stephen Hawking)-ийг танихгүй хүн ховор билээ. Тэрээр 1942 онд Англи улсад мэндэлсэн бөгөөд бага байхаасаа гоц ухаанаараа гайхагдаж, амжилтанд хүрч чадсан юм. Хүн төрөлхтөн түүнийг хар нүхний онолоор илүү сайн мэдэх төдийгүй Стивен Хокенгийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино хүртэл байдаг билээ. Ингээд та бүхэндээ нэрт эрдэмтэн, физикчийн ер бусын амьдралын түүхийг танилцуулж байна. 

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал Хадгалах

Алдартнуудын нас барахын өмнөх сүүлчийн зураг

Алдар, нэр, эрх мэдлээс үл хамааран хорвоогийн жамаар хүн бүр л ертөнцийн мөнх бусыг үздэг. Хамгийн хачирхалтай нь алдартангууд ихэнхидээ хэн нэгний гарт хороогдсон, эсвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэх мэт шалтгаанаар нас барсан байх юм. Ингээд амьдралынхаа сүүлийн мөчид даруулсан гэрэл ховор гэрэл зургуудыг дэлгэе.

Алдартнуудын нас барахын өмнөх сүүлчийн зураг Хадгалах

Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс

Түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж чадсан алдартнууд, агуу удирдагчид амьсгал хураахынхаа өмнө яг юу гэж хэлсэн бол?... хэмээн та бодож байсан уу? Хэрвээ тийм бол бид та бүхэндээ суут хүмүүсийн хэлсэн эцсийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулж мэдэх юм.

Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс Хадгалах

Дэлхийн хамгийн алдартай гаж донтонгууд

Дэлхийн алдартангууд өөрсдийн мэдлэг чадвар, мэргэн цэцэн ухаанаараа олны өмнө ялгарч гарч ирсэн байдаг. Гэхдээ хэт их ном уншиж, шинжлэх ухаанд хөтлөгдсөнөөр бага зэргийн сэтгэцийн асуудалтай болсон байдаг аж. Ингээд бидний хамгийн сайн мэдэх алдарт хүмүүсийн гаж үйлдлүүдийн талаар сонирхоцгооё.

Дэлхийн хамгийн алдартай гаж донтонгууд Хадгалах