Түүхэн хүмүүс

Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд

Хэрвээ Жаклин Ли Боувиер Кеннеди Онассис (Jacqueline Lee Bouvier Kennedy Onassis) амьд сэрүүн байсан бол долдугаар сарын сүүлээр 89 нас хүрэх байлаа. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди (John F. Kennedy)-ийн гэргий, эелдэг зантай, үзэсгэлэнт энэ бүсгүй Америкчуудын хайрыг татсан нэгэн байсан юм. Ингээд түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд Хадгалах

Тоглосон киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэсэн жүжигчид

Ихэвчлэн хүмүүс ямар нэгэн дурсгалт үйл явдал эсвэл өөрт нь хамгийн эрхэм нандин зүйлээ санаж явахын тулд биедээ шивээс хийлгэдэг. Алдартай жүжигчдийн хувьд тэгвэл арай өөр аж. Тэд өөрийн хөлс хүч, авьяас чадвараа шавхан дүр бүтээсэн киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэдэг гэнэ. Ийм шивээс хийлгэсэн одуудыг танилцуулж байна. 

Тоглосон киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэсэн жүжигчид Хадгалах

Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх

Юу биднийг гоц ухаантан болгодог вэ? Тархины төрөлхийн өвөрмөц бүтэц үү? эсвэл бидний мэдэхгүй өөр механизм байдаг юм болов уу. Гэтэл түүхэнд гэнэтийн осолд орж хүнд гэмтэл авсныхаа ачаар зарим нэг чадварыг төгс эзэмшиж, гайхалтай авьяас чадварыг олж авсан хүмүүс олон байдаг. Ингээд гоц авьяас үнэтэй ирдэг гэдгийг нотлох дараах хүмүүстэй танилцацгаая.

Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх Хадгалах

Кристиано Роналдо дахин нэг дээд амжилт тогтоолоо!

Хөл бөмбөгийн спортын дэлхийн супер од Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) нь спортын ертөнцөд олон рекордыг эзэмшээд зогсохгүй Фэйсбүүк дээр ч мөн хамгийн олон дагагчтай хуудсыг эзэмшдэг билээ. Кристианогийн хувьд булчинлаг бие, царайлаг дүр төрхөөрөө олон мянган бүсгүйн сэтгэлийг татдаг юм. Гэтэл Роналдо саяхан инстаграм дээр хамгийн олон буюу 144,338,650 дагагчтай болж дээд амжилт тогтоосон байна. Түүний араас алдарт дуучин Селена Гомез (Selena Gomez) 144,321,029 дагагчтайгаар удаалж байгаа аж. 

Кристиано Роналдо дахин нэг дээд амжилт тогтоолоо! Хадгалах

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл

Тулааны үеэр өрсөлдөгчийнхөө чихийг тас хазсан харгис нэгэн гэдгээр нь олон хүн Майк Тайсон (Mike Tyson)-ыг бид мэднэ. Харин зарим хүмүүс түүнийг хүчингийн хэргээр шоронд суусан нөхөр гэдгээр нь мэдэж болох юм. Ер нь бол түүнийг боксын дэвжээнд хэн хүний хүрч чадамгүй амжилтад хүрсэн мундаг тамирчин гэдгээр нь овоглоход болохгүй зүйл үгүй. Майк Тайсон бол Америкийн мөрөөдөл, боксын шилдэг тамирчин, араатан, ээжийн хүү,  өрсөлдөгч нь рингэн дээр өөртэй нь хэрхэн тулалдахыг мэддэг мэдрэмжтэй тамирчин юм.

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл Хадгалах

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц авьяастан

Ой хүрээд цагаан толгой цээжилсэн хүү таван настайдаа математикийн хүнд бодлогыг төвөггүйхэн бодож байна. Тийнхүү агуулгатай мэдээлэл үе үе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжлэх ухаан ч гоц авъяасын нууцыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хүрсэн нь үгүй. Заримдаа гоц авьяастай хүүхдүүд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бүр мөсөн алдах, насанд хүрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бүрхэг болгож байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд нэрээ мөнхөлсөн ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц авьяастан Хадгалах

Түүхэн дэх хамгийн агуу хүмүүс өглөөг хэрхэн угтдаг байсан бэ?

Хүн бүр өөр өөрийн замаар амжилтад хүрдэг. Тиймдээ ч дэлхийд нэрээ таниулсан алдартай хүмүүсийн амжилтын түүх, нууц, арга барил гээд бүгд өөр өөр байдаг билээ. Гэвч тэдний дунд байдаг хамгийн нийтлэг зүйл нь өглөөний дадал, хэвшил байдаг аж. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн амжилттай хүмүүс өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Түүхэн дэх хамгийн агуу хүмүүс өглөөг хэрхэн угтдаг байсан бэ? Хадгалах

Нобелийн шагналыг тойрсон дуулиант явдлууд

1901 оноос гардуулж эхэлсэн Нобелийн шагнал нэр хүндээс гадна элдэв дуулиан, маргааныг ч бас ихээр дагуулж байжээ. Хуйвалдаан, хардлага, шударга бус явдал, эзнээ олоогүй шагнал гэх мэт олон сонирхолтой явдал гарч байсны зах зухаас нь хүргэхээр бид бэлтгэлээ. Дашрамд дуулгахад энэ арван хоёрдугаар сарын 10-ны өдөр ээлжит Нобелийн шагнал гардуулах ёслол болж өнгөрөх юм.

Нобелийн шагналыг тойрсон дуулиант явдлууд Хадгалах

30 жилийн турш ганцаараа тэмцсэн Япон цэрэг

Бид өнөөдөр та бүхэндээ Японд домог болсон Хироо Онода (Hiroo Onoda)-гийн амьдралын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Тэрээр маш сонирхолтой хирнээ зарим талаараа гунигтай амьдрал туулж өнгөрүүлсэн юм. 

30 жилийн турш ганцаараа тэмцсэн Япон цэрэг Хадгалах

"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой "Youtube" сувгуудыг шалгаруулжээ!

“Forbes” сэтгүүлээс "YouTube" дэх сувгаараа хамгийн өндөр орлого олдог хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд өнгөрөгч даваа гарагт өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Ингээд та бүхэнд тус жагсаалтыг хүргэж байна. 

"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой "Youtube" сувгуудыг шалгаруулжээ! Хадгалах

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд

Энэ жил Нобелийн шагналын шинжлэх ухааны 3 салбараас эмэгтэй эрдэмтэд шагнал авах болсон тухай сайхан мэдээ олон нийтэд хүрч байна. Иракийн хүний эрхийг хамгаалагч Надя Мурад бэлгийн хүчирхийллийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөө шагнал хүртэх юм. Тэрбээр 23 жил Исламын бүлэглэлийнхэнд боолчлогдож, хожим нь НҮБ-ын элч болсон нэгэн билээ. Мөн Канадын физикч Донна Стрикленд даралтыг зогсолтгүй төвшинд хүргэх арга нээснийхээ төлөө, Америкийн Фрэнсис Хэмилтон Арнольд уураг болон цусны антителийн судалгаагаараа шагнал хүртэхээр болжээ.

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд Хадгалах

Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эмэгтэй математикчид

Түүхийн олон үе шатанд эмэгтэйчүүд оюун ухаанаа математикт зориулахаас татгалзсаар ирсэн. Гэхдээ орчин үеийн тоон ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан суут бүсгүйчүүд олон бий. Тэдгээр олон гайхалтай хүмүүсээс бид 10 эмэгтэйг онцлон танд танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний түүхийг уншаад таны сэтгэл хөдөлнө гэдэгт бид итгэлтэй байна.

Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эмэгтэй математикчид Хадгалах