Түүхэн хүмүүс

Виктория Бекхэмийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан бид бүсгүйчүүддээ зориулж хүчирхэг эмэгтэйн нэг өдрийн хуваарийг танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүнээс суралцах олон зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь охид, эмэгтэйчүүд үргэлж алдартай, ухаалаг бүсгүйчүүдийн загварлаг байдал болон үзэл бодлыг биширч тэдэн шиг байхыг хүсэж, үлгэр дууриаллаа болгосоор ирсэн шүү дээ. Ингээд дэлхийд алдартай, үзэсгэлэнтэй бүсгүй болох Виктория Бекхэм-ийн нэг өдрийн хуваарийг танилцуулж байна. Энэхүү нийтлэлийг уншаад та амьдралын зөв хэвшил ямар чухал болохыг ойлгох болно. 

Виктория Бекхэмийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах

Та эдгээр алдартнуудыг эрлийз гэдгийг мэдэх үү?

Олон үндэстний цус холилдох тусмаа тухайн хүний царайлаг байх эсвэл амжилтанд хүрэх магадлал ихэсдэг гэдгийг социологичид тогтоожээ. Мөн хүний биед олон генийн бүрдэл байх нь дасан зохицох, амьд үлдэх чадварыг нэмж байдаг гэнэ. Ингээд энэхүү онолыг үнэн болохыг батлах эрлийз алдартнуудыг танилцуулья.

Та эдгээр алдартнуудыг эрлийз гэдгийг мэдэх үү? Хадгалах

Алдартай зохиолч нарыг тойрсон сонирхолтой баримтууд

Сургуулийн уран зохиолын ангид өлгөөтэй байдаг зохиолч нарын хөрөг дээр ихэвчлэн ухаалаг, нухацтай харцтай, сахалтай эрчүүдийн дүр байдаг шүү дээ. Гэхдээ тэдгээр алдартай зохиолчид хүн л болсон хойно гэнэн хонгор залуу насыг туулж өнгөрүүлж, хожмын сурах бичиг дээр үлдэхээргүй хэрэг явдлыг үйлдэж явсан нь дамжиггүй. Ингээд дэлхийн түүхэн дэх алдартай зохиолч нарын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Алдартай зохиолч нарыг тойрсон сонирхолтой баримтууд Хадгалах

Хамгийн олон жил ханилсан холливудын хосууд

Хосууд бие биедээ уусаж, нэг нэгэндээ дасан зохицож гэр бүлийн амьдрал зохиох хэцүү байдаг. Алдартай хүмүүсийн хувьд энэ нь бүр ч хэцүү зүйл. Холливудад хоёроос гурван удаа гэрлэлтээ цуцлуулж, ахин гэрлэсэн одууд цөөнгүй байдаг. Тэдний алдар нэр, ажлын онцлог нь хайр сэтгэлийн харилцааг нь бусниулж байдаг гэхэд хилсдэхгүй. Бид энэ удаад Холливудын хамгийн бат бөх харилцаатай гэр бүлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн олон жил ханилсан холливудын хосууд Хадгалах

"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө

Карл Отто Лагерфе́льд бол Германы загвар зохион бүтээгч, гэрэл зурагчин, зохиолч бөгөөд тэрбээр дэлхий даяар өөрийн амьдралын туршлагаас хуваалцдаг байжээ. Карл 2019 оны 2 сарын 19-нд 85 насандаа таалал төгссөн юм. Ингээд агуу загвар зохион бүтээгч бидэнд ямар туршлагаасаа хуваалцсан талаар сонирхоцгооё.

"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө Хадгалах

ХХ зууны дарангуйлагчдын хамгийн ухаангүй үйлдлүүд

Дарангуйлагчдыг хүн бүр араатан хэмээн нэрлэж, дотроо харааж зүхдэг. Гэхдээ тэд ч уйлж, шаналж, инээж наргидаг, өөрсдийн гэсэн сонирхолтой жирийн л хүн хүн шүү дээ. Дарангуйлагчдын хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн улс төрийн хатуу бодлогыг хэн бүхэн мэдэх ч тэдний этгээд зан араншинг тэр бүр мэдэхгүй. Бид тэдгээр дарангуйлагчдын хувийн зан чанарыг илтгэх сонирхол татахуйц зарим үйлдлүүдийг нь танилцуулж байна.

ХХ зууны дарангуйлагчдын хамгийн ухаангүй үйлдлүүд Хадгалах

"Grammy Awards-2019" наадмын улаан хивсний ёслолын халуухан агшнууд

"Grammy"-ийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох "Grammy" нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог. Энэ жилийн "Grammy"-ийн шагнал гардуулах ёслол нь жендерийн тэгш эрхийг хамгийн ихээр хүндэтгэсэн, эмэгтэй хөтлөгчтэй, олон эмэгтэй уран бүтээлчид өрсөлдөж байгаагаараа онцлог боллоо. Ингээд та бүхэнд "Grammy"-ийн шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүдээс хүргэе.

"Grammy Awards-2019" наадмын улаан хивсний ёслолын халуухан агшнууд Хадгалах

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин

Ямар ч дүрд хувирч чаддаг байх нь жүжигчин хүний хамгийн чухал чадвар. Авьяаслаг уран бүтээлчид сайн тал, муу талын дүрд, тэр бүү хэл дуугүй хар цагаан кинонд ч дүр бүтээх чадвартай байх ёстой. Харин холливудын жүжигчид дундаас яс үндэстэн хамаарахгүй дүрдээ сайн хувирч чаддаг нэг жүжигчин бий. Тэр бол Бен Кингсли (Ben Kingsley) юм. Тэрээр Махатма Ганди, Владимир Ленин тэр ч бүү хэл Египетийн фараоны дүрийг ч бүтээж байжээ. Өдгөө 75 настай жүжигчин маань Оскарын шагнал болон "BAFTА"-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хоёр удаа хүртэж байсан аж. 

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин Хадгалах

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

Дэлхий нийтэд танигдсан алдартнууд өнөөгийн нэр алдарт хүрэхээсээ өмнө өлсгөлөнд нэрвэгдэж, бензин ч авах мөнгөгүйн улмаас хурдны зам дээр зогсож байсан гэвэл та итгэх үү? Бид та бүхэнд юу ч үгүй хоосон амьдралаас хэдэн сая ам.долларын ашиг олдог болсон 10 алдартныг танилцуулж байна.

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан Хадгалах

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд

Энэ жил Нобелийн шагналын шинжлэх ухааны 3 салбараас эмэгтэй эрдэмтэд шагнал авах болсон тухай сайхан мэдээ олон нийтэд хүрч байна. Иракийн хүний эрхийг хамгаалагч Надя Мурад бэлгийн хүчирхийллийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөө шагнал хүртэх юм. Тэрбээр 23 жил Исламын бүлэглэлийнхэнд боолчлогдож, хожим нь НҮБ-ын элч болсон нэгэн билээ. Мөн Канадын физикч Донна Стрикленд даралтыг зогсолтгүй төвшинд хүргэх арга нээснийхээ төлөө, Америкийн Фрэнсис Хэмилтон Арнольд уураг болон цусны антителийн судалгаагаараа шагнал хүртэхээр болжээ.

Өнөө үеийн бахархал болсон эрдэмтэн бүсгүйчүүд Хадгалах

Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх

Дэлхийн алдартай тэргүүн хатагтай нар төрийн тэргүүний үзэсгэлэнтэй гэргий, айл гэрийн эзэгтэй болохоосоо өмнө өөрийн гэсэн бизнестэй, сайн үйлсийн аян зохион байгуулж охид, бүсгүйчүүдийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж ирсэн юм. Зарим тохиолдолд  эр нөхрөөсөө ч алдартай бүсгүйчүүд тэргүүн хатагтайн сэнтийд залардаг. Ингээд тэдгээр тэргүүн хатагтай нарын сонирхолтой баримтуудаас хүргэе.

Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх Хадгалах

Английн дээдсийн хүрээлэнгийн шуугиан тарьсан үйл явдлууд

Хааны ханхүү эсвэл гүнж болж төрөх нь бусад хүнд яг л үлгэр мэт санагддаг ч, бодит байдал дээр илүү хүнд, хэцүү байдаг бололтой. Дараах 12 үйл явдлыг уншаад та язгууртан болж төрөх нь ямар их үүрэг хариуцлага гэдгийг олж эмдэх болно. Бид энэ удаа Английн хааны гэр бүлийн нууцыг задлахаар шийдлээ. 

Английн дээдсийн хүрээлэнгийн шуугиан тарьсан үйл явдлууд Хадгалах