Түүхэн хүмүүс

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин

Дэлхий дахинд “Pac Man” нэрээрээ алдаршсан мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо (Manny Pacquiao) өдгөө Филиппин улсын амьд домог юм. Чухам юуны улмаас түүнийг ийнхүү өргөмжилж байгаа болон тэрээр ямар сайн үйл бүтээсэн талаар бид уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүний түүх таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин Хадгалах

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид

Ерөнхийлөгч бол улс орноо удирдан залж, хөгжлийн замд оруулах, ард түмний амьдралыг тайван амгалан, тансаг цатгалан байлгахад чадах чинээгээрээ гар бие оролцох үүрэгтэй хүн. Харин бүхэл бүтэн улсыг толгойлож буй тэдний өөрсдийнх нь цалин хэд байдаг бол? Төрийн тэргүүн гэхээрээ л бүгд маш өндөр цалин авч, баян тансаг амьдардаг гэсэн ойлголтыг үгүй хийхүйц мэдээлэл бидэнд байна. Жич: Доорхи цалингийн хэмжээ нь хангамжаасаа гаднах мөнгө болно. 

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид Хадгалах

Биднийг хэтэрхий эрт орхисон одууд

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон юм. Гэхдээ золгүй тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч, хийсэн бүтээл, гаргасан дуугаараа өдгөө ч бидний зүрхэнд мөнхөрсөөр байгаа алдартнуудаа эргэн нэг дурсацгаая.

Биднийг хэтэрхий эрт орхисон одууд Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд

Улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй байна гэдэг үнэхээр бахархам сайхан явдал юм. Ялангуяа улс төрийн түшээд нь улсаа гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга, басхүү хөдөлмөрч байж чадваас, тэр орны иргэд нь жаргалтай, санаа зовох зүйл бага байна шүү дээ. Үүний жишээг харуулсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо (Justin Trudeau)-г та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна. Манай улсын төрийн эрх мэдэлтнүүд түүнээс үлгэр жишээ авмаар санагдсаныг нуух юун.

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд Хадгалах

Супер чадвартай Мисс

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чадвар, мөн чанартай байдаг. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр урлаг, соёл, спорт, улс төр гээд л тал бүрийн мэргэжил боловсрол эзэмшиж, амьдарч байна. Харин бүх төрлийн авьяас чадвартай, яг л тэнгэр элч, супер баатар шиг хүн байдаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэнтэй супер чадвартай Америк мисс бүсгүйг танилцуулья.

Супер чадвартай Мисс Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Уоррен Баффет, Жефф Безос нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь XIX зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн Хадгалах

Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Чухамдаа насны эцэст авс руугаа алт мөнгө аваад орохгүйгээс хойш, ядаж л хайраар дүүрэн, харуусалгүй амьдрах нь чухал юм шиг. Ингээд та бүхэндээ алдартнуудын дэлхийг донсолгосон аймшигт үхэл болоод үр хойчдоо үлдээсэн тэдний сүүлчийн зурвасыг хүргэж байна.

Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг Хадгалах

Асрамжийн газарт өссөн хүү америкчуудыг алмайруулж байна

Ричард Женкинс (Richard Jenkins) хэдийгээр нас залуу ч ядуу зүдүү амьдрал, мөнгөний гачигдал, гашуун доромжлол гээд биедээ ахадсан их зовлон амссан нэгэн. Харин хүү энэ бүх зүйлийг мөрөөдлөө биелүүлэх хамгийн гол түлхэх хүч болгон ашиглаж чаджээ. Дунд сургуульд байхын л хичээлдээ маш их идэвхтэй байсан учир ангийнхан нь түүнийг Харвард хэмээн нэрлэх болсон байна. Хүүхдүүд Ричардыг “Чи өөрийгөө хамгийн ухаантай нь гэж бодож байна уу” хэмээн байнга шоолдог байсан ч үнэхээр тэр ухаантай залуу болж чадсан бөгөөд Харвардын их сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон аж.

Асрамжийн газарт өссөн хүү америкчуудыг алмайруулж байна Хадгалах

Түүхэн дэх хамгийн алдартай тагнуулчид

Бид энэ удаад өөрсдийн үзэл суртлыг нэн тэргүүнд тавьж, амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн алдартай тагнуулчдыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Тэд хэдийгээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрээрээ буруутан болох нь бий ч, хэн хүний зориглохооргүй үйл хэргийг гүйцэтгэн, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж чадсан юм. 

Түүхэн дэх хамгийн алдартай тагнуулчид Хадгалах

Зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг 9 зүйл

Хүн бүр л өөр өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлогтой, бурхны цор ганц бүтээлүүд билээ. Гэхдээ нийт хүмүүсийн цөөхөн хэдэн хувь нь бусдын чаддаггүй зүйлсийг чадаж, алмайруулах нь бий. Өнөөдөр бид та бүхэндээ зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Магадгүй та ч бас өвөрмөц чадвартай нэгэн байж болох юм. 

Зөвхөн өвөрмөц чадвартай хүмүүсийн хийж чаддаг 9 зүйл Хадгалах

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд

Хүн төрөлхтний өнөөгийн соёл иргэншилд бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй юм. Тэр ч утгаараа бид та бүхэндээ шинжлэх ухааны салбарт нээлт хийсэн, түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн зорилгодоо үнэнч байж, бусдын хэл амнаас ч айж эмээлгүйгээр тухайн салбартаа анхдагч нь болж чадсан түүхэн хүмүүс юм.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд Хадгалах

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

Та ид шид гэдэгт итгэдэг үү? Үүнд итгэх хүн ховор ч амьдрал дээр батлагдсан, үе үеийн хүмүүсийг алмайруулсан жишээнүүд олон байдаг аж. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ өөрсдийн авьяас чадвараа бусдад нээн харуулж, зарим нь үүнээсээ болж шоронд хоригдож, харин зарим нь олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Ингээд танд манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүдийг танилцуулъя.

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд Хадгалах