Түүхэн хүмүүс

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид

Ерөнхийлөгч бол улс орноо удирдан залж, хөгжлийн замд оруулах, ард түмний амьдралыг тайван амгалан, тансаг цатгалан байлгахад чадах чинээгээрээ гар бие оролцох үүрэгтэй хүн. Харин бүхэл бүтэн улсыг толгойлож буй тэдний өөрсдийнх нь цалин хэд байдаг бол? Төрийн тэргүүн гэхээрээ л бүгд маш өндөр цалин авч, баян тансаг амьдардаг гэсэн ойлголтыг үгүй хийхүйц мэдээлэл бидэнд байна. Жич: Доорхи цалингийн хэмжээ нь хангамжаасаа гаднах мөнгө болно. 

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид Хадгалах

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд

Хүүхдүүд хүнийг сонсдоггүй зөрүүд зантай, их сониуч, тэгээд бас гайхмаар ухаалаг, магадгүй энэ нь их амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байх. Сүүлийн үед гоц ухаалаг хүүхдүүд олноор төрж байгааг та бид мэднэ. Өнөөгийн гоц ухаалаг хүүхдүүд дээр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай болох тухай энэ нийтлэлд өгүүлэх болно. Ингээд хамтддаа их дэлхийн сонин хачины зах зухаас мэдэрцгээе.

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд Хадгалах

Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд

Алдарт хөгжмийн зохиолч Моцарт 5 настайдаа анх хөгжим бичиж эхэлсэн гэдэг. Та магадгүй ийм гоц авьяастан ховор байдаг, хэдэн зуун саяд нэг тохиолдоно гэж бодож байж болох юм. Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах нийтлэлийг уншаад үзээрэй. "Гоц авьяастай хүүхдүүд ийм их байдаг гэж үү?" хэмээн гайхна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа тэдний амьдралтай танилцаж, чухам юунд авьяаслаг, хэрхэн гоц ухаантай болсныг нь мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн ухаантай хүүхдүүд Хадгалах

Обамагийн хөшигний цаадах амьдрал

Ерөнхийлөгч Барак Обамаг бид үргэлж л албаны хослолтойгоо индэрийн цаана гарчихсан мэдэгдэл хийж буйгаар төсөөлдөг. Угаас үргэлж хардаг төрх нь тэр тул өөр ч яах билээ. Харин фото сэтгүүлч Пете Сузе (Pette Souze) түүний олон нийтэд дэлгэгдэж байгаагүй, тун ховор зургуудийг нийтэлжээ. Ингээд та бүхэнд Цагаан ордны нууцлаг амьдрал буюу Обамагийн ховор зургуудыг хүргэж байна.  

Обамагийн хөшигний цаадах амьдрал Хадгалах

Дэлхийг байлдан дагуулж буй өсвөр насныхан

Алдар нэрд гарсан хүмүүс ихэвчлэн 25-30 насны хооронд олонд танигдаж, амжилтанд хүрдэг. Гэтэл энэхүү насны зааг сүүлийн үед улам л залуужсаар байна. Үеийнхэн нь тоглож наадан явахад өөрийн сонирхол, хүсэл эрмэлзлэлээ тууштай даган нөр их хөдөлмөрийн эзэн болж, өдгөө дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулан, од болон гялалзаж яваа өсвөр насныхныг танилцуулъя.

Дэлхийг байлдан дагуулж буй өсвөр насныхан Хадгалах

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд

Өнөөдөр мөнгөний төлөө бүхий л амьдралаа зориулж, өдөр шөнөгүй ажиллах хүмүүс олон байдаг. Юугаар ч дутахгүй амьдарч, өөрийн хүссэн бүхнээ санаа зовох зүйлгүй авах хүсэл мөн үр хүүхдээ амар амгалан өсгөх гэсэндээ тэд мөнгөний төлөө зүтгэдэг. Харин бусдаас илүү зүтгэж, тууштай байж, шинийг эрэлхийлсэн хүмүүс хөрөнгө чинээг уул овоо мэт хурааж, хараа дээгүүр амьдарч, тансаг брэндээр гоён, бусдын атаархлыг төрүүлж амьдардаг.

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд Хадгалах

Ираны ерөнхийлөгч хоньчин болжээ

Цөмийн зэвсэгтэй цөөхөн орнуудын нэг болох Иран улсыг 2005 оноос 2013 оны хооронд удирдаж байсан Махмуд Ахмадинежад (Mahmoud Ahmadinejad) нь ерөнхийлөгчийн албаа өгсөний дараа хоньчин болсон тухай мэдээлэл дэлхий нийтэд тарж эхэллээ. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа ажилдаа автобусаар явж, харин эхнэр нь шашны сургуульд үйлчлэгч хийдэг байжээ.

Ираны ерөнхийлөгч хоньчин болжээ Хадгалах

Архинд донтсон алдартнууд

Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг нь амьдралд тохиолдох олон даваа нугачаанд бүдрэх үедээ сэтгэл санаагаар унаж, уй гашуу, уйтгар гунигийг үргээх гэж бор дарс ууж байгаагаас харагдана. Архийг зөв зохистой хэрэглэвэл, эрүүл мэндэд хэрэгтэй гэж ярих нь бий. Гэвч хүмүүсийн ихэнх нь хэтрүүлэн хэрэглэснээс болж хайран амь насаа үгүй хийж байгаа нь нууц биш юм. Харин бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан хэдий ч, алдар нэрээ дэлхийд цуурайтуулж, амжилтын оргилд гарсан нэгэн цөөнгүй байдаг аж. Ингээд тэдний тухай өгүүлэх сонирхолтой мэдээллийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.

Архинд донтсон алдартнууд Хадгалах

Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд

Владимир Путин бол зүгээр нэг Оросын ерөнхийлөгч биш түүнээс ч илүү нэгэн юм. Дэлхий ертөнц түүнийг улс төрөөс гадна амьдрах хэв маяг, үйл хэрэг, түүний өөртөө зохиосон сурталчилгааны төрхөөр нь мэднэ. Тэрээр цээж нүцгэн голоос асар том загас барьж, 1980-аад онд KGB-ын тагнуулчын дүрд тоглож эсвэл зураглаачыг Сибирийн барны дайралтаас “хамгаалсан” гээд жинхэнэ эр хүн хэмээн тодорхойлогддог. Тэгвэл бид та бүхэндээ Владимир Путины тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд Хадгалах

Супер чадвартай Мисс

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чадвар, мөн чанартай байдаг. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр урлаг, соёл, спорт, улс төр гээд л тал бүрийн мэргэжил боловсрол эзэмшиж, амьдарч байна. Харин бүх төрлийн авьяас чадвартай, яг л тэнгэр элч, супер баатар шиг хүн байдаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэнтэй супер чадвартай Америк мисс бүсгүйг танилцуулья.

Супер чадвартай Мисс Хадгалах

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байжээ. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөтгөр байсан юм.

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт Хадгалах

Хамгийн олон хүнийг хамарч, дэлхий нийтийг шуугиулсан худал цуурхлууд

Мэдээллийн эрин гэж нэрлэгдэж буй 21-р зуунд хүн бүр "сэтгүүлч" болжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, сошиал ертөнцөд хүссэн нь өөрийн үгээ хэлэх, мэдээллэх бүрэн эрхтэй болсон тул хэн нэгэн худал мэдээлэл цацсан ч, бид цааш түгээж, үнэн мэт болгодог. Дараах мэдээллээрээ бид хамгийн их тархсан, хүмүүсийн үнэн гэж итгэдэг худал зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн олон хүнийг хамарч, дэлхий нийтийг шуугиулсан худал цуурхлууд Хадгалах