Түүхэн хүмүүс

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

Английн хатан хаан, хунтайж, гүнж нарыг бид зөвхөн сайхан хувцасласан, эрхэмсэг тансаг байдалтайгаар хардаг тул тэдний хувийн амьдрал, зан араншинг мөн л тиймэрхүү байдалтайгаар төсөөлдөг шүү дээ. Дээдсийн хүрээнийхэн олон нийтэд нээлттэй байх нь бага, ордны дэг журмыг ягштал баримталдаг тул тэдний жинхэнэ ааш араншин, дотоод ертөнц нууц хэвээр үлддэг нь харамсалтай. Харин Даррен Стэнтон (Darren Stanton) хэмээх дохио зангааны судлаач Английн хааны гэр бүлийнхнийг биеийн үйл хөдлөл, гарны хөдөлгөөнийг нь шинжих аргаар хувийн зан чанарыг нь тодорхойлсон байна.

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь... Хадгалах

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

Улс орноо өргөжүүлэн тэлж, эмх цэгц, энх тайвныг цогцлоохийг хүссэн эдгээр удирдагчид хийсэн бүтээсэн зүйл ихтэй боловч олон хүний аминд хүрч, дэлхий нийтийг донсолгож байсан гэх үндэслэлээр түүхэн дэх хамгийн харгис удирдагчид хэмээх цолыг авчээ. Хамгийн хачирхалтай нь тус жагсаалтад багтсан хүмүүсийн дөрөв нь Монгол хүмүүс байх юм. Ингээд та бүхэндээ "Business Insider" сайт дээр тавигдсан түүхэн дэх хамгийн харгис удирдагчдын жагсаалтыг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид Хадгалах

Оддын ховор зургууд

Хүсээд хүсээд эргэн олдохгүй зүйл бол цаг хугацаа... Тиймээс ч бид бүхэн өөрт олдсон эрхэм нандин цаг хугацааг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал билээ. Олны танил алдартай уран бүтээлчдийн юугаар ч үнэлж үл болох, амьд ахуй, залуу цагийн алтан мөчүүдийг хуваалцаж байгааг хүлээн авна уу. 

Оддын ховор зургууд Хадгалах

Жорж Буш 9-р сарын 11-нд юу хийж явсан бэ?

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 оны 9-р сарын 11-ний өглөө Америкийн хоёр ихэр цамхагийг террорист бүлэглэлийн амиа золиослогч гишүүд, 2 онгоцоор мөргөж, маш олон хүний халуун амь, бүлээн цусыг асгаруулсан юм. Тэгвэл чухам тухайн үед ерөнхийлөгч байсан АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (George W. Bush) юу хийж явсан бол? Тэр болгон олонд хүрээгүй "нууц" зургуудыг та бүхэндээ сонирхуулж байна. 

 

Жорж Буш 9-р сарын 11-нд юу хийж явсан бэ? Хадгалах

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан

Дэлхий ертөнцийг цор ганц өөрийн эрхшээлдээ оруулж, Нацист Германийг хамгийн агуу гүрэн болгох зорилготой байсан Гитлер дайнд ялалт байгуулахын тулд олон арга ашиглаж байсан бөгөөд түүний гол анхаарлаа хандуулж байсан зүйл нь цэргүүдийнхээ хүч чадлыг улам нэмэгдүүлэх явдал байжээ. Тэгвэл хамтдаа түүний цэргүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байсан хачирхалтай гэмээр аргуудыг сонирхоцгооё.

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан Хадгалах

Алдартнуудын нас барахын өмнөх сүүлчийн зураг

Алдар, нэр, эрх мэдлээс үл хамааран хорвоогийн жамаар хүн бүр л ертөнцийн мөнх бусыг үздэг. Хамгийн хачирхалтай нь алдартангууд ихэнхидээ хэн нэгний гарт хороогдсон, эсвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэх мэт шалтгаанаар нас барсан байх юм. Ингээд амьдралынхаа сүүлийн мөчид даруулсан гэрэл ховор гэрэл зургуудыг дэлгэе.

Алдартнуудын нас барахын өмнөх сүүлчийн зураг Хадгалах

1950-иад оны хамгийн дур булаам бүсгүй

Бетти Бросмер (Betty Brosmer) 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхэн үеийн хамгийн сайхан эмэгтэйн нэг  байв. 13 настай байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр гоо бүсгүйн 50 орчим тэмцээнд ялалт байгуулсан төдийгүй 300 сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан тун ч алдартай нэгэн байсан юм. Тиймээс ч тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделиудын тоонд зүй ёсоор багтдаг байжээ.

1950-иад оны хамгийн дур булаам бүсгүй Хадгалах

Жон Ленноны дэлхийг сөгдүүлсэн үгс

Английн алдарт “Beatles” хамтлаг анх 1960 онд байгуулагдсан бөгөөд маш олон хит дуу гаргаж, дэлхий дахинаа хамгийн их сонсогчтой болж чадсан юм. Анх Жон Леннон (John Lennon), Паул МакКартни (Paul McCartney), Ринго Стар (Ringo Starr), Жорж Хариссон (George Harrison), Пете Бест (Pete Best), Стюарт Сатклифф (Stuart Sutcliffe) нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай нь, бас анхлан хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь Жон Леннон билээ. Одоогоос 35 жилийн өмнө буюу 1980 онд тэрээр харамсалтайгаар буудуулж нас барсан юм. Ингээд түүний гэгээн дурсгалд зориулан, Ленноны хэлсэн алдартай үгсийг хүргэж байна.

Жон Ленноны дэлхийг сөгдүүлсэн үгс Хадгалах

Бүх дэлхийг сөрж чадсан гайхалтай хайрын түүх

Амьдрал хайр дээр тогтдог гэдэг. Нэгэн биеийн нөгөө талаа олсноор хэнбугай ч сая нэг амар тайван, аз жаргалыг мэдэрдэг билээ. Яаж ч хорьж, цагдсан дийлдэшгүй, бутрашгүй хайр гэж бий. Та бүхэндээ үүний нэгэн жишээ болж, олон дурлалт хосуудад урам хайрласан гайхалтай сайхан хайрын тухай өгүүлье.

Бүх дэлхийг сөрж чадсан гайхалтай хайрын түүх Хадгалах

Ким Жон Уны дотны анд Деннис Родмэн удирдагч найзынхаа хувийн нууцыг дэлгэжээ

Алс бөглүү орны айхтар удирдагч Ким Жон Ун (Kim Jong-un) болон нэг хэсэг "NBА"-ыг доргиож явсан Деннис Родмэн (Dennis Rodman) нар сайн найзууд гэдгийг бид мэднэ. Тэгэхээр Ким Жон Уны талаарх ямарваа нэг мэдээ мэдээллийн эх сурвалж нь нэг бол Деннис Родмэн эсвэл нэгэн үед Хойд Солонгосын маршалын хувийн тогооч байсан Япон гаралтай сүшиний тогооч нарын нэг байдаг аж.

Ким Жон Уны дотны анд Деннис Родмэн удирдагч найзынхаа хувийн нууцыг дэлгэжээ Хадгалах

Алдартнуудын хачирхалтай зуршил

Хүн бүрт өөр өөрийн гэсэн хобби сонирхол байдаг. Бүр хүн бүрт шүү. Гэхдээ тэдний зарим нь их содон, сонирхол татахуйц, бүр инээд хүргэмээр хөгжилтэй байх нь ч бий. Харин дэлхийн нэрт удирдагчид, авьяас билгээрээ гайхагдсан хүмүүсийн сонирхол бидний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс байх нь хачирхалтай. Ингээд дэлхийн удирдагчдийн сонин содон зуршлуудыг танилцуулъя.

Алдартнуудын хачирхалтай зуршил Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ!

Улс орон бүрт гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр ухаан мунхаг хүмүүс ч бишгүй л байдаг билээ. Харин нийт хүн амыг хамруулан, судалгаа хийж, дэлхийн хамгийн ухаантай, оюуны чадамж өндөртэй ард иргэдтэй улсыг тодруулсан байна. Ард иргэдийн IQ нь тус улсын газар зүйн байрлал, боловсролын систем болоод, ёс заншилтай нь нягт холбоотой байх аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр IQ-тай, ухаалаг ард түмэнтэй улс орнуудын тухай мэдээллийг "орчуулан" хүргэж байна. 

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ! Хадгалах