Түүхэн хүмүүс

Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад

Хаад, хатад гэдэг бол улс орноо толгойлон тэргүүлж, зөв замаар хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Ийн улс орон гэх өрхийг толгойлж, ард иргэдийнхээ хариуцлагатай "эцэг эх" болж явах тэдний гүйцэтгэх үүрэг чухал тул тэр хэрээрээ хөрөнгө чинээ ихтэй байдаг нь бичигдээгүй хууль билээ. Тиймээс бид та бүхэндээ зүгээр ч нэг баян биш, бүх цаг үеийн хамгийн баян хаад, хатдыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад Хадгалах

Одуудын хамгийн царайлаг, сэтгэл татам 15 бие хамгаалагч

Алдарт Холливудын “Бие хамгаалагч” кино дээр гардаг шиг дур булаам, сайхан бие хамгаалагчидтай алдартнууд маш олон байдаг. Гэхдээ тэдний бие хамгаалагчид төдийлөн олны нүдэнд харагддаггүй. Тэгвэл бид танд алдартнуудын хамгийн царайлаг, сэтгэл татам 15 бие хамгаалагчдыг танилцуулж байна.

Одуудын хамгийн царайлаг, сэтгэл татам 15 бие хамгаалагч Хадгалах

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин

Ямар ч дүрд хувирч чаддаг байх нь жүжигчин хүний хамгийн чухал чадвар. Авьяаслаг уран бүтээлчид сайн тал, муу талын дүрд, тэр бүү хэл дуугүй хар цагаан кинонд ч дүр бүтээх чадвартай байх ёстой. Харин холливудын жүжигчид дундаас яс үндэстэн хамаарахгүй дүрдээ сайн хувирч чаддаг нэг жүжигчин бий. Тэр бол Бен Кингсли (Ben Kingsley) юм. Тэрээр Махатма Ганди, Владимир Ленин тэр ч бүү хэл Египетийн фараоны дүрийг ч бүтээж байжээ. Өдгөө 75 настай жүжигчин маань Оскарын шагнал болон "BAFTА"-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хоёр удаа хүртэж байсан аж. 

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин Хадгалах

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад

Эртний Хятадууд цаасыг анх бий болгож, дараа нь цаасан дээрээ хэвлэх аргыг олж, хөлөг жолоодох тухай ойлголтыг бий болгоод зогссонгүй өөрийн агуу их нутаг дэвсгэрийг удирдах засаг захиргааг ч бий болгож чаджээ. Дундад улс олон мянган жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, хүчирхэг гүрэн байсантай хэн ч маргахгүй буй за. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр түүхэнд муу нэртэй луу данстай тэмдэглэгдэн үлдсэн хаад байдаг ажээ. 

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад Хадгалах

Хар тамхины ертөнцийн хааны ер бусын амьдрал

Нэгэн үе хар тамхины хаан гэж нэрлэгдэж явсан түүний тухай та өмнө нь сонсож байсан уу? Бусадтай харьцуулахад түүний амьдралын хэв маяг харьцангуй сонирхол татахуйц байсан бөгөөд Колумб улсад төдийгүй дэлхий даяар өөрийнхөө нэр алдрыг хэзээ ч арилахааргүйгээр бичиж, үлдээсэн нэгэн юм. Түүнийг Пабло Эскобар (Pablo Escobar) гэдэг бөгөөд хамтдаа түүний тухай өгүүлэх сонирхолтой баримтуудтай танилцъя.

Хар тамхины ертөнцийн хааны ер бусын амьдрал Хадгалах

Английн хатан хааны эрдэнэсүүд

Английн өв залгамжилсан хаан ширээний түүхээс сөхвөл үе уламжилсан эрдэнэсийн түүх хамгийн сонирхол татахуйц нь юм. Олон арван сая долларын үнэ өртөг шингэсэн тус эрдэнэсийг олон жилийн настай, дээрээс нь хатад хаадууд эдэлж хэрэглэж байсан тул, үнэ цэнийн хувьд хэмжээлшгүй сайхан эрдэнэс байх учиртай. Ингээд Английн хатан хаан Хоёрдугаар Элизабет (Elizabeth II)-ийн эрдэнэсийн сан хөмрөгийн өчүүхэн хэсгийг нээж, сор болсон очир эрдэнүүдийг дэлгэж байна.

Английн хатан хааны эрдэнэсүүд Хадгалах

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байжээ. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөтгөр байсан юм.

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт Хадгалах

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан төдийгүй сүүлийн үед үргэлж л хэвлэлийнхний бай болж, дэлхий нийтээр яригдах болжээ. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ. Түүний "Пуужинтай эр" гэх хочийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн гэх бөгөөд энэ нь Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөр, аюул заналхийлэл зэрэгтэй холбоотой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Хамаатантайгаа гэрлэсэн алдартнууд

Үеэл, ах дүү, хамаатан садантайгаа гэрлэх нь ихэнх оронд хориотой байдаг. Учир нь үүнээс болж цус ойртох аюул нүүрлэдгийг хүн бүр мэднэ. Харин дээхнэ үед зарим оронд энэ хууль үйлчилдэггүй байснаас болж хамаатан садангууд хоорондоо гэрлэх үйл явдал цөөнгүй тохиолдож байжээ. Гэхдээ хайр гэдэг агуу зүйл болохыг түүхэнд нэрээ мөнхөлсөн, олны танил, түүхэн зарим хүмүүс үүнийг баталж чадсан юм.

Хамаатантайгаа гэрлэсэн алдартнууд Хадгалах

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

Италийн Сэргэн Мандалын үеийн гарамгай төлөөлөгч Леонардо Да Винчигаас (1452-1519) илүү нэр алдарт хүрсэн хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Тал бүрийн мэдлэгтэй Да Винчи зөвхөн зотон даавуун дээр зураад зогсолгүй инженерийн онол, өөрийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээ хар зургаар дүрслэн бидэнд үлдээжээ.Түүний амьдрал, бүтээлийг цухасхан дурдая гэвэл бүхэл бүтэн ном болох учраас бид та бүхэндээ Да Винчигийн талаарх хамгийн гайхалтай 10 баримтыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ. 

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд Хадгалах

Буудуулж байсан алдартнууд

Бусдын хүндэтгэлийг хүлээж, алдар нэрд гарна гэдэг сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархаж, алахыг хүсч явдаг хүмүүс ч олон байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Буудуулж байсан алдартнууд Хадгалах

Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу?

20-р зууны хамгийн нууцлаг, дуулиантай хэргүүдийг нэг бол АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди (John Fitzgerald  Kennedy)-ийн захиалгат  аллага юм. Харамсалтай нь, хэн түүнийг ямар шалтгаанаас ийнхүү хөнөөх болов гэдэгт таарах хариулт өнөөг хэр нь алга байна. Ерөнхийлөгчийн үхэлд Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) хэмээгчийг буруутган баривчилсан боловч, түүнийг Жак Руби (Jack Ruby) гэгч эр Далласын шорон руу авч явах мөчид буудан хороосон. Мөн Кеннидигийн үхэл болохоос хэдхэн мөчийн өмнө түүний ойролцоо хар хувцастай шүхэртэй эр байхыг дуранд буулгажээ. Тэгвэл Жон Кеннидигийн үхэлд хэн буруутай вэ? Шүхэртэй эр яагаад заавалчгүй тэр мөчид шүхэртэй явах болов?

Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу? Хадгалах