Түүхэн хүмүүс

Тэднийг хэн алсан бэ?

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Хийсэн зүйлс нь хүн төрөлхтөнд өнөөг хүртэл аз жаргал, баяр баяслыг авчирсан тэдний ахархан амьдрал, байж болох хамгийн харамсалтай тохиолоор ийнхүү дуусах учиртай байжээ. Ингээд та бүхэндээ алдартнуудыг зэрлэгээр хөнөөсөн алуурчид болоод дэлхийг донсолгосон аймшигт үхлийн талаар мэдээллийг хүргэж байна.

Тэднийг хэн алсан бэ? Хадгалах

Түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай 25 хүн

Хүн бүр ухаантай байхыг хүсдэг ч, хэт өндөр оюуны чадамжтай хүмүүсийн хувьд энэ нь нэг талаас сайн нөгөө талаас сөрөг үр дагавартай байх магадлалтай.  Энэ бүхний баталгаа нь түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай хүмүүсийн намтар юм. Хэдийгээр тэд агуу ухаантай байсан ч төдийлөн аз жаргалтай амьдарч чадаагүй билээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийг танилцуулж байна. 

Түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай 25 хүн Хадгалах

Буудуулж байсан алдартнууд

Бусдын хүндэтгэлийг хүлээж, алдар нэрд гарна гэдэг сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархаж, алахыг хүсч явдаг хүмүүс ч олон байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Буудуулж байсан алдартнууд Хадгалах

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

Өнгөрсөн үеийн түүхэн хүмүүс бидний амьдралд ул мөрөө төдийгүй, үр удмаа ч үлдээсэн нь мэдээж. Тэдний үр удмын зарим нь өвөг дээдсийнхээ ажил хэргийг үргэжлүүлж байгаа бол зарим нь энгийн амьдралаар амьдардаг байна. Дэлхий дахинд алдартай гэр бүлийн хойч үе болж төрснөөрөө бахархах нэгэн байдаг бол тэрхүү их алдар нэр заримынх нь хувьд багагүй хүндрэл учруулдаг аж. Ингээд түүхэнд мөнхөрсөн эрхмүүдийн үр хойч бидний ертөнцөд хэрхэн амьдарч байгаа талаар сонирхоцгооё.

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ? Хадгалах

Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг

Хүн хэдий алдар хүндтэй, хөрөнгө чинээтэй байлаа ч цаг нь ирвэл хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нь жам юм. Хамгийн аймшигтай зүйл бол “Үнэн” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч, сэтгэлд мэдрэгдэж, нүднээс нулимс урсгадаг тэр л зүйл. Хорвоо дээрх хамгийн үнэн зүйл бол төрөх, үхэх хоёр. Гэвч хүн төрөхөд бид баяр хөөр болон угтан авдаг ч орчлонгоос буцаж буй нэгнийгээ нулимс дуслуулан үддэг. Ингээд та бүхэнд алдартнуудын амьсгал хураахаасаа хэд хоног, тэр ч бүү хэл хэдхэн минутын өмнө авахуулсан гэрэл зургуудыг байна.

Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг Хадгалах

Дэлхийн хамгийн нөлөөтэй 10 бүсгүйг тодруулжээ

Судалгаанаас харахад эмэгтэй удирдагчдын тоо жил ирэх тусам өссөөр байна. Тэд хувийн бизнес хийж, томоохон корпорацид ажиллаж, сансарт нисэж, шинжлэх ухааны нээлт зэргийг хийж байгаа нь юутай гайхалтай вэ? Эрчүүдийн хийх ёстой зүйл дээр тэд бага зэргийн авъяас, сэтгэл хөдлөл, бүтээлч чанар нэмснээр алдрын оргилд хүрч байна. Хүн зорилгодоо тууштай байвал бодсоноосоо илүүг хийж чадна гэдэг шүү дээ. Ингээд хүүхэд залууст үлгэр жишээ болж буй дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдтэй хамтдаа танилцацгаая.

Дэлхийн хамгийн нөлөөтэй 10 бүсгүйг тодруулжээ Хадгалах

Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс

Түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж чадсан алдартнууд, агуу удирдагчид амьсгал хураахынхаа өмнө яг юу гэж хэлсэн бол?... хэмээн та бодож байсан уу? Хэрвээ тийм бол бид та бүхэндээ суут хүмүүсийн хэлсэн эцсийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулж мэдэх юм.

Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс Хадгалах

Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал

Хийж бүтээсэн гавъяатай, олны дунд нэр хүнд сайтай төдийгүй түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс ч мөн сул талтай байдаг аж. Мэдээж дэлхий дээр төгс хүн гэж байхгүй нь тодорхой юм. Тэр ч үүднээсээ бидний хүндэлж биширч явдаг хүмүүс гайхшрал төрүүлэм сул талтай байх юм. Иймд танд зориулан дэлхийн үе үеийн алдартнуудын алдаа дутагдлуудыг танилцуулъя гэж бодлоо.

Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал Хадгалах

Манай гараг дээрх хамгийн ер бусын ой санамжтай 10 хүн

Бид өнөөдөр та уншигч бүхэнд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ер бусын ой тогтоолттой 10 эрхмийг танилцуулж байна. Харин эдгээр 10 хүн нь түүхийн янз бүрийн үед амьдарч байсан бөгөөд улс төрч, хөгжимчин, физикч, цэргийн гарамгай тактикч төдийгүй шоу бизнесийн төлөөллүүд ч багтжээ. Хачирхалтай нь тэдний энэ ер бусын чадварын нууцыг өнөөг хүртэл бүрэн тайлж чадаагүй л байна.

Манай гараг дээрх хамгийн ер бусын ой санамжтай 10 хүн Хадгалах

Хөгжлийн бэрхшээлтэй гоц ухаантны амжилтанд хүрсэн түүх

Хэдийгээр та физикийн хуулийн шилдэг онол боловсруулах тусгай салбарыг ойлгодоггүй ч гэсэн нэрт физикч Стивен Хокингийн талаар дуулсан л байх. Тэрээр гайхалтай оюун ухаантай ч эрэмдэг биетэй, шинжлэх ухааны хамгийн хүнд сэдвийг сонирхон судалдаг болон “Цаг хугацааны богино түүх” шилдэг борлуулалттай номын зохиолч гэдгээрээ алдартай билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй гоц ухаантны амжилтанд хүрсэн түүх Хадгалах

Мэрилин Монрогийн сэтгэлийн гүнрүү нэвтрэхэд...

20-р зууны хамгийн гал халуун бvсгvйчvvдийн нэг болох Мэрилин Монро (Норма Жин Бейкер)-гийн амьдрал тэр чигтээ хvнийх биш, харин хvн бvхний сэтгэлд эгшиглэх нэгэн домогт дуулал мэт єнгєрсєн. Энэ бvсгvйн vхэл амьдралын талаар олон янзын таамаглал, баримтууд байдаг. Тэрээр гайхалтай дуучин, ер бусын онцгой эмэгтэй хvн, бас ахиж хэзээ ч давтагдашгvй жvжигчин байсан билээ.

Мэрилин Монрогийн сэтгэлийн гүнрүү нэвтрэхэд... Хадгалах

Пушкин, Обама хоёрын холбоо

Дэлхийн уран зохиолын тvvхэнд арилшгvй гэгээн мєрєє, vйл бvтээлийнхээ мартагдашгvй євийг vлдээсэн алдарт Пушкины 2-р сарын 10-ны єдєр нь таалал тєгссєн билээ. Мєн дэлхийн утга зохиолынхон жил бvрийн 2 сарын 10-ныг “Пушкины єдєр” хэмээн тэмдэглэдэг билээ. Ингээд энэхvv тэмдэглэлт єдєртэй холбоотой нэгэн сонирхолтой бяцхан баримтыг олсноо уншигч тантай хувцаалцахаар бэлтгэлээ.

Пушкин, Обама хоёрын холбоо Хадгалах