Хувцас загвар

Энэ намар моодонд орох хувцаслалтууд

Сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан энэ намрын дүр төрхийг тодорхойлох загварын чиг хандлагыг танилцуулж байна. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, намрын дэгжин төрхөө бүрдүүүлээрэй.

Энэ намар моодонд орох хувцаслалтууд Хадгалах

Таныг залуу харагдуулах 6 өнгө

Би саяхан үсээ засуулж байгаад үсчинтэйгээ үсний өнгөө, арьсны өнгөтэйгөө хэрхэн тохируулах талаар ярилцлаа. Ихэнх хүмүүс хар бараан өнгөөр үс эсвэл нүүрээ будан өөрийн царайны давуу талыг тодруулах гэж оролддог. Тэгвэл бараан өнгө хэрэглэсэн хүн бүр сайхан харагддаг гэвэл үгүй л болов уу. Хар бараанаас гадна бага зэргийн цайвар, эсвэл өөр өнгөөр үсээ будахад та наснаасаа залуухан харагдаж болох юм. Тэгвэл ямархуу өнгийн хувцас бөшөөд, үсний засалт таныг залуу харагдуулдаг талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Таныг залуу харагдуулах 6 өнгө Хадгалах

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс "хулгайлсан" 5 хувцас

Орчин үед бүсгүйчүүдийн өнгө төрхийг илэрхийлдэг зарим хувцаснуудыг эрт дээр үед зөвхөн эрчүүд өмсдөг байсан гэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хувцаснууд илүү эмэгтэйлэг шинж загвартай болж, зөвхөн бүсгүйчүүдийн хувцаслалт болж хувирсан байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс "хулгайлсан"  5 хувцас Хадгалах

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Хувцаслалтын гажиг заримдаа тохиолдох бөгөөд бидэнд тухгүй санагдуулахаас гадна бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл маш олон эмэгтэйчүүд олон жил хөхний даруулгаа буруу зүүдэг байснаа мэдээд гайхжээ. Энэ нь хүзүү, нуруу болон мөрөнд өвдөлт өгөхөөс гадна арьс зулгалах ч тохиолдол байдаг. Гэхдээ хэрвээ та хэрхэн зөв хийхийг мэдвэл эдгээр алдаануудыг амархан засаж болно. “Bright side” бидний гаргадаг нийтлэг хувцаслалтын алдаанууд, мөн биднийг илүү сайхан харагдуулах болон илүү тухтай байлгах зөв хувцаслах аргуудыг судалсан байна.

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд Хадгалах

Энэ зун моодноос гарч буй 5 төрлийн хувцас

Моод гэдэг маш хурдан хувьсан өөрчлөгддөг бөгөөд саяхан загварлаг мэтээр тооцогддог байсан зүйлсийг одоо хэн ч өмсөхөө больж байгаа нь мэдээж. Тэгвэл энэ жил загварлаг охидын шүүгээнээсээ гаргаж хаях хэрэгтэй болж буй хувцаслалтын талаар бид танд хүргэе. 

Энэ зун моодноос гарч буй 5 төрлийн хувцас Хадгалах

Хөлөө өвтгөлгүйгээр өндөр өсгийт өмсөх аргууд

Өндөр өсгийт өмссөн бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, маш үзэсгэлэнтэй харагддаг билээ. Гэвч ажлын онцлог, амьдралыг хэв маягаасаа шалтгаалж хүн бүр өндөр өсгийтэй гутлыг өмсөж чаддаггүй. Тэгвэл бид танд хөлөө өвтгөхгүйгээр хэрхэн өндөр өсгийт өмсөж болохыг зөвлөж байна.

Хөлөө өвтгөлгүйгээр өндөр өсгийт өмсөх аргууд Хадгалах

Мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан сайхан харагдах нууцууд

Махлаг бүсгүйчүүдийн хувцаслалтын талаар яригдаж эхлэхэд хүн бүрийн толгойд ихэнхдээ хар бараан өнгийн хувцас, өндөр өсгийт л санаанд ордог. Харамсалтай нь та энэ төрлийн хувцаслалтыг сонговол 10 насаар хөгшин харагдах болно шүү. Ингээд "хөвсгөр" бүсгүйчүүд маань анхаарлаа нааш нь хандуулаарай.

Мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан сайхан харагдах нууцууд Хадгалах

Алдартай загварын шүүмжлэгчид өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?

Зөвхөн алдартай сэтгүүлийн редакторууд болон загварын сэтгүүлчид л өдөр бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй дэлхийн хувцас загварын хувьсалтай хөл нийлүүлэн алхаж чаддаг. Заримдаа бүр тэд өөрсдөө ч загвараас түрүүлж алхах нь бий. Ингээд дэлхийн хамгийн алдартай загварын шүүмжлэгчид хэрхэн хувцасладаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай загварын шүүмжлэгчид өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ? Хадгалах

Пүүзийг ямар ч хувцсан дээр хэрхэн хослуулж өмсөх вэ?

Орчин үеийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа хэдий ч та пүүзнээсээ салж чадахгүй л байна уу? Тэгвэл бид танд хэрхэн өөрийн хүссэнээрээ загварлаг харагдаж болохыг зааж өгье. Ингээд зуны халуун өдрүүдэд пүүзтэй хослуулан өмсөж болох хувцас загварын сонголтуудтай танилцацгаая.

Пүүзийг ямар ч хувцсан дээр хэрхэн хослуулж өмсөх вэ? Хадгалах

Усны хувцасны загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

XVIII зууны төгсгөл хүртэл бүсгүйчүүд дотуур хувцастайгаа юм уу, ямар ч хувцасгүйгээр сэлдэг байжээ. Гэвч сэргэн мандалтын үед биеийн ихэнх хэсгээ ил гарган сэлэхийг ёс суртахуунгүй хэмээн үзэх болсон учир тусгай хувцас өмсөх болсон аж. Ингээд өнгөрсөн зуунд усны хувцасны загвар ямар байсныг хамтдаа сонирхоцгооё.

Усны хувцасны загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Хувцаслалтаараа хэрхэн биеийнхээ сул талыг нуух вэ?

Хүн бүр өөрсдийн хүссэн хувцсаа өмсөж өөртөө итгэлтэй гоё сайхан харагдахыг хүсдэг билээ. Ялангуяа туранхай мөр, жижиг бие, илүүдэл жин гээд хүссэн загварлаг хувцсаа өмсөхөд асуудал үүсдэг билээ. Харин уншигч та бүхэндээ өөрсдийн биеийн сул талаа нууж илүү загварлаг харагдуулах хувцаслалтын зөвлөгөөг хүргэж байна.

Хувцаслалтаараа хэрхэн биеийнхээ сул талыг нуух вэ? Хадгалах