Хувцас загвар

Өөрт тохирсон цүнхээ хэрхэн сонгох вэ?

Цүнхийг том, жижиг хэмжээгээр нь л ангилдаг байсан үе ард хоцорчээ. Орчин үед загварын чиг хандлагыг даган цүнхнүүд ч олон төрлийн загвартай болсон. Тэр ч утгаараа  бүсгүйчүүд маань өөрийн хэв маягтаа тохируулан хүссэн цүнхээ сонгох боломжтой болжээ. Ялангуяа зуны улирлыг нэмэлт гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ингээд бүсгүй танд цүнхээ хэрхэн сонгох талаар зөвлөгөөг хүргэе.

Өөрт тохирсон цүнхээ хэрхэн сонгох вэ? Хадгалах

Оскарын улаан хивсний ёслолын шилдэг даашинзууд

Оскарын шагнал гардуулах ёслол бол жүжигчдийн хувьд кино урлагийн ертөнц дэх хамгийн том наадам юм. Мөн гайхалтай загварын үзүүлбэр ч гэж хэлж болно. Наадамд оролцож буй жүжигчдийн гоёсон даашинз ирэх жилийнх нь гоёлын чиг хандлага ч болох нь бий. Тиймээс эмэгтэй жүжигчид хамгийн сайхан даашинзыг өмсөж, хамгийн сайхан харагдах нь маш чухал юм. Энэ үүднээс бид "Vogue" сэтгүүлийн гаргасан Оскарын улаан хивсний ёслолын шилдэг даашинзын жагсаалтыг хүргэж байна. 

Оскарын улаан хивсний ёслолын шилдэг даашинзууд Хадгалах

Английн хатан хааны гэр бүлийн хувцаслалтын нууц

Их Британийн хатан хааны гэр бүл тансаг хэрнээ өөрийн гэсэн дүрэм журам, уламжлалтай гэдгийг бүх хүн мэднэ. Тэр дундаа хатан хааны гэр бүлийн гишүүд олон нийтийн өмнө гарахдаа үргэлж зөв сайхан хувцаслаж, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ёстой байдаг. Гэхдээ та яагаад хатан хаан үргэлж хурц, тод өнгийн хувцас өмсдөг мөн яагаад үргэлж цүнхтэй явдаг юм бол гэж гайхаж магадгүй. Бид энэ удаа хатан хааны гэр бүлийн имжийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Английн хатан хааны гэр бүлийн хувцаслалтын нууц Хадгалах

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

Загварын ертөнц гэдэг агуу зүйл бөгөөд улирал бүр солигдож байдаг билээ. Гэхдээ ямар ч цаг үед, хэзээ ч моодноос гарахгүй хувцас загварууд бас байдаг гэнэ шүү. Хэрвээ танд эдгээр төрлийн хувцас байгаа бол хаях гэж битгий яриарай. Ингээд эрэгтэй хүний шүүгээнд заавал байх ёстой, хэзээ ч моодноос гарахгүй хувцаснуудтай танилцацгаая.

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд Хадгалах

Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга

Бүх насны эрчүүдэд өмсөхөд тохиромжтой олон төрлийн хувцаслалт байдаг хэдий ч тэдгээрийг өмсөөд сайхан харагдах хэцүү байдаг. Тиймээс өөрийн насандаа тохируулан өмсөх нь зүйтэй. Та ямар ч үед амьдарч байсан 50 насандаа уранхай өмд өмсвөл тийм ч таатай харагдахгүй л болов уу. Хэдийгээр та наснаасаа залуу харагддаг байж болох ч бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд насандаа тохируулан хэрхэн хувцаслах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга Хадгалах

Эрчүүдийн үзэн яддаг бүсгүйчгүүдийн хувцаслалтууд

Хувцас загвар гэдэг нь өөрөө гайхалтай урлаг бөгөөд жил тэр ч бүү хэл улирал бүр өөрчлөгддөг гэдгийг бид мэднэ. Гэвч эмэгтэйчүүдийн шинэ хувцаслалт, трэнд бүр эрчүүдэд таалагддаггүй гэнэ шүү. Мэдээж, эмэгтэйчүүд эрчүүдэд таалагдахын тулд өдөр бүрийнхээ хувцас гоёлыг сонгодоггүй ч эсрэг хүйстнээсээ таатай үг сонсохыг хүсдэг. Ингээд эрчүүдэд таалагддаггүй эмэгтэйчүүдийн хувцаслалттай танилцацгаая.

Эрчүүдийн үзэн яддаг бүсгүйчгүүдийн хувцаслалтууд Хадгалах

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

Эмэгтэйчүүд хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна төрөл дээр анхаарах ёстой байдаг аж. Учир нь нийт бүсгүйчүүдийн 80 хувь нь буруу төрлийн хөхний даруулга зүүдгээс болоод төрөл бүрийн эрүүл мэндийн асуудалтай болдог ажээ. Энэ үүднээс эмэгтэйчүүддээ зориулан ямар хөхний даруулга сонгож ямрыг нь сонгохгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ? Хадгалах

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ?

Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай.

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ? Хадгалах

Эрчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс

Эрчүүдийн хувьд загварлаг, хоорондоо зохицсон хувцсыг сонгох нь бага зэрэг төвөгтэй байдаг билээ. Хэдийгээр загварынхан хэрхэн хооронд нь зохицуулж болох талаар мэдээллийг хүргэдэг ч өөрийн бие галбирт хэрхэн тохируулах талаар төдийлөн заадаггүй. Тэгвэл энэ удаад бид өөрийн бие галбиртаа тохируулж, давуу талаа тодотгон хувцаслах талаар мэдээллийг хүргэе.

Эрчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс Хадгалах

2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд

Шинэ он гарах мөч улам ойртсоор охид бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхээр яарч байгаа нь гарцаагүй. Хэрвээ тийм бол бид та бүхэнд 2019 онд трэнд болох загварын чиг хандлагыг хүргэж байна. 

2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд Хадгалах

Эрэгтэй хүн хослол өмсөхдөө эдгээр 3 зүйлийг мэдсэнээр сайхан харагдаж чадна

Хослол бол эрэгтэй хүнийг ямар түвшний эр хүн болохыг тодорхойлох хэмжүүр юм. Тийм учраас та хослолоо зөв өмсөж сурах нь маш чухал. Таны хажуугаар хослол өмссөн залуу зөрж өнгөрсөн ч нэг л гоё харагдахгүй байна уу? Тэгвэл тэр залуу энэ алтан дүрмүүдийн нэгийг гарцаагүй зөрчсөн болоод л тэгж харагдсан байх. Магадгүй та шинэ жилээрээ эсвэл хонхны баяраараа, хуриман дээр ч юм уу хослол өмсөхөөр бол энэхүү мэдээлэл танд зайлшгүй хэрэг болно.

Эрэгтэй хүн хослол өмсөхдөө эдгээр 3 зүйлийг мэдсэнээр сайхан харагдаж чадна Хадгалах

Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү?

Орчин үеийн загварын чиг хандлагад тодорхой заасан дүрэм, журам гэж байхгүй бөгөөд хамгийн гол нь та өөрт тохирсон хувцасны өнгө,  загварыг олсон байхад л хангалттай.  Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний чиг хандлага байгаа гэдгийг мартаж болохгүй. Ингээд загварлаг харагдахын тулд хувцаслалтдаа бид ямар алдаа гаргадаг болохыг сонирхоцгооё.

Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү? Хадгалах