Хувцас загвар

Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга

Бүх насны эрчүүдэд өмсөхөд тохиромжтой олон төрлийн хувцаслалт байдаг хэдий ч тэдгээрийг өмсөөд сайхан харагдах хэцүү байдаг. Тиймээс өөрийн насандаа тохируулан өмсөх нь зүйтэй. Та ямар ч үед амьдарч байсан 50 насандаа уранхай өмд өмсвөл тийм ч таатай харагдахгүй л болов уу. Хэдийгээр та наснаасаа залуу харагддаг байж болох ч бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд насандаа тохируулан хэрхэн хувцаслах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Насандаа тааруулж сайхан хувцаслах 6 арга Хадгалах

Эрчүүдийн үзэн яддаг бүсгүйчгүүдийн хувцаслалтууд

Хувцас загвар гэдэг нь өөрөө гайхалтай урлаг бөгөөд жил тэр ч бүү хэл улирал бүр өөрчлөгддөг гэдгийг бид мэднэ. Гэвч эмэгтэйчүүдийн шинэ хувцаслалт, трэнд бүр эрчүүдэд таалагддаггүй гэнэ шүү. Мэдээж, эмэгтэйчүүд эрчүүдэд таалагдахын тулд өдөр бүрийнхээ хувцас гоёлыг сонгодоггүй ч эсрэг хүйстнээсээ таатай үг сонсохыг хүсдэг. Ингээд эрчүүдэд таалагддаггүй эмэгтэйчүүдийн хувцаслалттай танилцацгаая.

Эрчүүдийн үзэн яддаг бүсгүйчгүүдийн хувцаслалтууд Хадгалах

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

Эмэгтэйчүүд хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна төрөл дээр анхаарах ёстой байдаг аж. Учир нь нийт бүсгүйчүүдийн 80 хувь нь буруу төрлийн хөхний даруулга зүүдгээс болоод төрөл бүрийн эрүүл мэндийн асуудалтай болдог ажээ. Энэ үүднээс эмэгтэйчүүддээ зориулан ямар хөхний даруулга сонгож ямрыг нь сонгохгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ? Хадгалах

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ?

Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай.

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ? Хадгалах

Эрчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс

Эрчүүдийн хувьд загварлаг, хоорондоо зохицсон хувцсыг сонгох нь бага зэрэг төвөгтэй байдаг билээ. Хэдийгээр загварынхан хэрхэн хооронд нь зохицуулж болох талаар мэдээллийг хүргэдэг ч өөрийн бие галбирт хэрхэн тохируулах талаар төдийлөн заадаггүй. Тэгвэл энэ удаад бид өөрийн бие галбиртаа тохируулж, давуу талаа тодотгон хувцаслах талаар мэдээллийг хүргэе.

Эрчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс Хадгалах

2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд

Шинэ он гарах мөч улам ойртсоор охид бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхээр яарч байгаа нь гарцаагүй. Хэрвээ тийм бол бид та бүхэнд 2019 онд трэнд болох загварын чиг хандлагыг хүргэж байна. 

2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд Хадгалах

Эрэгтэй хүн хослол өмсөхдөө эдгээр 3 зүйлийг мэдсэнээр сайхан харагдаж чадна

Хослол бол эрэгтэй хүнийг ямар түвшний эр хүн болохыг тодорхойлох хэмжүүр юм. Тийм учраас та хослолоо зөв өмсөж сурах нь маш чухал. Таны хажуугаар хослол өмссөн залуу зөрж өнгөрсөн ч нэг л гоё харагдахгүй байна уу? Тэгвэл тэр залуу энэ алтан дүрмүүдийн нэгийг гарцаагүй зөрчсөн болоод л тэгж харагдсан байх. Магадгүй та шинэ жилээрээ эсвэл хонхны баяраараа, хуриман дээр ч юм уу хослол өмсөхөөр бол энэхүү мэдээлэл танд зайлшгүй хэрэг болно.

Эрэгтэй хүн хослол өмсөхдөө эдгээр 3 зүйлийг мэдсэнээр сайхан харагдаж чадна Хадгалах

Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү?

Орчин үеийн загварын чиг хандлагад тодорхой заасан дүрэм, журам гэж байхгүй бөгөөд хамгийн гол нь та өөрт тохирсон хувцасны өнгө,  загварыг олсон байхад л хангалттай.  Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний чиг хандлага байгаа гэдгийг мартаж болохгүй. Ингээд загварлаг харагдахын тулд хувцаслалтдаа бид ямар алдаа гаргадаг болохыг сонирхоцгооё.

Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү? Хадгалах

Ямар ч үед дур булаам харагдахад туслах мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө

Сүүлийн үеийн загварын трэнд болоод байгаа хувцасны талаар мэдээллийг загварын сэтгүүл хараад мэдэх боломжтой. Гэхдээ загвар хөөж өөрт тохироогүй хувцаслах нь таныг тийм ч сайхан харагдуулахгүй гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж нэн түрүүнд өөрийн галбирт тохируулан хувцаслах нь таныг залуу, бас дэгжин үзэсгэлэнтэй харагдахад тустай.

Ямар ч үед дур булаам харагдахад туслах мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө Хадгалах

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

Улирч буй 2018 онд дэлхийн супер одод гадаад төрх, хувцаслалтын зоригтой шийдлүүдээрээ олныг ангайлгасан тохиолдлууд их гарсан билээ. Өнгөрсөн хавар болсон "Met Gala" тэргүүтэй томоохон хүлээн авалтууд, улаан хивсний ёслолууд дээр харагдсан зарим алдартнуудын дүр төрх загварын экспертүүд болон олон сая шүтэн бишрэгчдийнх нь дунд удаан хугацаанд ярианы сэдэв болохуйц гайхалтай, сүр дуулиантай байсан юм. Ингээд та бүхэнд 2018 онд загвар, имижийн сонголтоороо бусдаас тодоор гялалзаж чадсан оддыг түүвэрлэн хүргэе.

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод! Хадгалах

Хэзээ ч моодноос гарахгүй загварлаг хувцаснууд

Хувцасны загвар гэдэг маш нарийн зүйл бөгөөд улирал бүр солигдож байдаг билээ. Тиймээс бүхий  л загвар зохион бүтээгчдийн өлгүүр дээр шинэ загварууд өлгөөтэй байдаг юм. Гэхдээ моод нь хэзээ ч гарахгүй хувцас гэж бас байдаг бөгөөд яг энэ төрлийн загварыг бид танд танилцуулъя. Хэрвээ танд эдгээр төрлийн хувцаснууд байгаа бол хаях гэж яарах хэрэггүй.

Хэзээ ч моодноос гарахгүй загварлаг хувцаснууд Хадгалах

Одри Хепбёрн загварын ертөнцийг хэрхэн өөрчилсөн бэ?

"Тиффанид барьсан өглөөний цай" киногоороо алдаршсан жүжигчин Одри Хепбёрнийг (Audrey Hepburn) өнгөрсөн зууны загварын чиг хандлагыг тодорхойлсон хүмүүсийн нэг гэж үздэг. Тиймдээ ч түүний тоглосон шинэ кино гарах бүрт үзэгчид гоо үзэсгэлэнгээс нь гадна хувцаслалт, загварын мэдрэмжийг нь шагшран магтаж, даган дууриахыг эрмэлздэг байжээ. Ингээд та бүхэнд Одри Хепбёрний стиль гэх нэрийн хуудсаар тухайн үеийн бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан, одоо ч бүсгүйчүүдийн өмсөх дуртай хэвээр байгаа хувцаслалтын хэв маяг, загваруудыг хүргэе.

Одри Хепбёрн загварын ертөнцийг хэрхэн өөрчилсөн бэ? Хадгалах