Хувцас загвар

Хятадын загвар зохион бүтээгчид бусдаас өөр байхыг эрмэлзэж байна

Тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Хятадын Урлагийн академийн төгсөгчдийн өвөрмөц бүтээлүүдийг толилуулсан загварын долоо хоног Бээжин хотноо болж өндөрлөлөө. Орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлох гэхээсээ бусдаас өөр, өвөрмөц содон өнгө төрхийг залуу загвар зохион бүтээгчид бүрдүүлэхийг зорьжээ. Тус загварын долоо хоногийн хамгийн этгээд, содон загваруудаас та бүхэндээ танилцуулъя. 

Хятадын загвар зохион бүтээгчид бусдаас өөр байхыг эрмэлзэж байна Хадгалах

Том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч

Японы косплэйр Юи Окода (Yui Okada) том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч зохиожээ. Энэ үүргэвчний загвар нь хөхний мөрөнд учруулах дарамтыг багасгах зориулалттай юм байна. 

Том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч Хадгалах

Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ?

Хувцас загварын ертөнц хэтэрхий адармаатай. Дизайнерууд байнга л бусдаас шинэлэг, дахин давтагдашгүй бүтээл урлах талаар толгойгоо гашилгаж суудаг нь нууц биш юм. Харин шинэ трэндүүдийг нийтээрээ дагах тохиолдол байхад эсрэгээрээ хэн ч тоож харахгүй өнгөрөх үе ч бий. Гэхдээ хүмүүсийн сонголт дийлэнх тохиолдолд гаж этгээд, стиллэг гэхээсээ илүү хүний биед эвтэйхэн, эсвэл нөгөө л "форм" болсон хувцаслалт дээр тогтдог шүү дээ. Тэгвэл та бүхэнд нийтлэг сонголт болсон түгээмэл хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ? Хадгалах

Халуун зуны халуухан жийнсэн өмд

Та "Нүцгэн өгзгөөрөө цементэн дээр суувал ямар байх бол?" гэж бодож үзсэн үү. Харин "Pretty Little Thing" дэлгүүрийн дизайнеруудад яг тийм санаа төрсөн бололтой. Учир нь тэд 25 долларын үнэтэй ар тал нь онгорхой жийнс зохион бүтээжээ. Өгзөг хэсэг нь уранхай бариу жийнсийг уншигчдадаа танилцуулж байна. 

Халуун зуны халуухан жийнсэн өмд Хадгалах

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ?

Францын загвар зохион бүтээгч Бен Тэвернити (Ben Taverniti) "Deconstructed blazer" буюу “Сүйтгэсэн хүрэм” нэртэй шинэ загвараа худалдаанд гаргажээ. Түүний бүтээл нь тодорхой зорилго агуулаагүй, тал хүрэм юм. Хүрэмний зарим чухал хэсгүүд байхгүй байгаа ч, түүний бүтээлийг зах зээлд 1450 доллараар үнэлсэн байна.

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ? Хадгалах

Зоригтой бүсгүйчүүдэд зориулсан жинсэн өмд

Загвар зохион бүтээгч болон хувцас үйлдвэрлэгчид энэ зун охид, бүсгүйчүүдийг нүцгэн яв гэж уриалж байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө бид хачирхалтай жинсэн өмдний загварыг танилцуулаад удаагүй байтал, яг одоо таны харж буй өмд худалдаанд гараад эхэлсэн байна. Ингээд шинэ загварын өмдтэй танилцацгаая.

Зоригтой бүсгүйчүүдэд зориулсан жинсэн өмд Хадгалах

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээдэг зун цаг тун удахгүй ирэх нь ээ. Харин та энэ зун ямар загвар моодонд орох бол гэж бодож байна уу? Тэгвэл энэ зуны хувьд хурц, тод өнгийн хувцас трэнд болох бөгөөд мэдээж бүхий л өвлийн турш далд байсан биеийн хэсгүүд ил гарах болно. Бүсгүй та зуны улиралд ямар хувцас өмсөхөө одоо хүртэл шийдээгүй л байна уу. Тэгвэл танд дараах загварын хэв маяг, зөвлөгөө тус болох болов уу.

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ? Хадгалах

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд...

Хувцаслалт, гадаад төрх, бие галбираараа одууд олны анхаарлыг эрхгүй татдаг билээ. Хэдийгээр  Леди Гага, Рианнагийн дүр төрх хүн болгонд таалагдах албагүй ч "Met Gala" наадамд оролцсон хүн бүр төгс харагдахыг хичээдэг нь маргаангүй үнэн билээ. Энэ жилийн "Met Gala" наадамд одууд шашны агуулгыг илэрхийлсэн хувцсаар гоёж ирсэн бөгөөд заримынх нь арай ч хэтрүүлчихэж гэмээр гаж хувцаслалт олны дургүйцлийг маш  ихээр хүргэсэн байна.

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд... Хадгалах

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Орчин үед хүн бүр л гадаад үзэмжиндээ онцгой анхаарах болсон төдийгүй, загварлаг, донжтой, болж өгвөл брэндийн чанартай хувцас өмсөхийг чухалчилдаг нь нууц биш. Харин чанартай хэмээн бидний онцлоод байдаг брэндүүдийн хөшигний ард буюу үйлдвэрлэлийн процесст хүн үнэмшмээргүй ямар нууцууд байдаг юм бол?    

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Загварын ертөнцөд шуугиан тарьж буй өмд

Хэрвээ та хэн нэгний анхаарлыг татахыг хүсэж байвал 2018 онд трэнд болж буй энэ өмд яг тохирох болов уу. CARMAR-ын загвар зохион бүтээгч "Extreme Cut Out Jeans" хэмээх шинэ жийнсний төрлийг гаргасан бөгөөд тэрээр зүгээр л илүүдэл зүйлүүдийг нь хайчлаад авчихсан бололтой. Ердөө халаас болон хэсэгхэн даавуу л энд хэрэгтэй байсан гэнэ.

Загварын ертөнцөд шуугиан тарьж буй өмд Хадгалах

Австралийн галзуу фестивалийн эргэн тойрондох загварлаг залуус

Австрали улсад жил бүр зохион байгуулагддаг уг "Groovin the Moo" фестиваль нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд маш олон янзын хувцаслалттай, нүд баясгам оролцогчдыг та эндээс олж харах болно. Энэхүү фестиваль нь Австралийн 3 өөр хотод 3 өдрийн турш болж өнгөрчээ. 

Австралийн галзуу фестивалийн эргэн тойрондох загварлаг залуус Хадгалах

Загвар зохион бүтээгчдийн солиорол

Орчин үеийн хүмүүс барагын зүйлд цочирдохгүй болсон тул, бидний анхаарлыг татахын тулд салбар бүрт л гаж гэмээр зүйлсийг хийж бүтээж, туршсаар байгаа. Үүний нэг жишээг та бүхэнд сонирхуулж байна. Зун та энэ өмдийг өмсөх үү? 

Загвар зохион бүтээгчдийн солиорол Хадгалах