Хувцас загвар

Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

Жилээс жилд хувцасны шинэ трэндүүд бий болж, улмаар бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхэд хүрдэг. Трэндийн салхинд туугдаж, моодноос гарсан хувцаснууд байхад, хэдэн арван жил өнгөрсөн ч  өнөөг хэр нь моодноос гардаггүй хувцаснууд байх юм. Иймд бид та бүхэндээ хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт Хадгалах

Хамгийн утгагүй загвартай 15 хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Тиймдээ ч хүн бүхэн сүүлийн үед хувцаслалтандаа ихээхэн анхаарал хандуулах болсон билээ. Харин дэлгүүрүүдэд загвар муутай, өмсөх боломжгүй хачин загвартай хувцаснууд байдаг бөгөөд энэ нь өмссөн хүнийхээ гоо сайхан байдлыг үгүй хийж, мөнгийг нь гарзддаг болохыг нуух юун. Иймд бид та бүхэндээ хамгийн утгагүй загвартай хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн утгагүй загвартай 15 хувцас Хадгалах

Таныг залуу эрч хүчтэй харагдуулах хувцаслалтууд

Танд таалагдах эсэхийг мэдэхгүй ч гэлээ, залуухан охидод гайхалтай зохидог хувцаснууд гэж байдаг. Тухайлбал, хөндлөн судалтай цамц, хээнцэр загвартай өмднүүд охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор өнөөдрийг хүрсэн нь нууц биш юм. Иймд өнөөдөр бид танд зориулан 40 нас хүрэхээсээ өмнө заавал өмсөх ёстой хувцаснуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Таныг залуу эрч хүчтэй харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж ярьдаг. Зөв, цэвэрхэн хувцасласан хүмүүс мэдрэмжтэй, нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй харагддаг билээ. Харин зарим хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд, хоорондоо үл тохирох хувцсыг өмссөн байх нь бий. Иймд бид та бүхэндээ хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас Хадгалах

Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан

Ихэнх хүмүүс хамгийн түрүүнд, танилцсан хүнийхээ гутал руу нь хардаг гэлцдэг. Тиймээс бид цаг ямагт гутландаа анхаарч, цэвэрхэн байлгах хэрэгтэй болдог. Гэвч гутлаа зөв сонгоогүйгээс болж, таны хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж авсан гутал тань хямдхан, чанаргүй харагдаж болзошгүй юм. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан таны гутал хямдхан, онцгүй харагдаад байгаагийн шалтгааныг дуулгая. 

Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан Хадгалах

Цагаан өнгийн хувцсыг ингэж өмсөөрэй!

Ихэнх хүмүүс хар бараан өнгийг сонгон хувцаслаж, биеийн галбираа тодотгох дуртай байдаг. Гэхдээ та цагаан өнгийн хувцсыг зөв тохируулан өмссөнөөр илүү дэгжин, загварын мэдрэмжтэй харагдаж болох юм. Ингээд нийт охид бүсгүйчүүддээ зориулан цагаан өнгийн хувцсыг хэрхэн тохируулан өмсөх тухай мэдээллийг хүргэе. 

Цагаан өнгийн хувцсыг ингэж өмсөөрэй! Хадгалах

2017 онд трэнд болох зүйлс

2017 он бидэн дээр айлчилж ирээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд моодноос гарсан зүйлсийг хуучин онтой нь үдэх цаг нэгэнт болжээ. 2016 онд "matte" уруулын будаг, контур, хүзүүний өвөрмөц зүүлт гээд олон гайхалтай зүйлс трэнд болсон ч гэлээ, энэ жил бүр илүү сонирхолтой зүйлс трэнд болж, хувьсал авчрах нь ээ. Томоохон хотуудад зохион байгуулагддаг загварын шоунууд, сошиал хэрэглэгчдийн сонголт зэргээс тухайн жилд ямар зүйлс трэнд болохыг тодруулдаг байна. Ингээд 2017 онд хамгийн ихээр трэнд болох 15 зүйлтэй танилцацгаая.

2017 онд трэнд болох зүйлс Хадгалах

Өндөр өсгийт эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд өндөр өсгийтэй гутал байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ нь хөлийг илүү урт, дур дулаам харагдуулдаг хэдий ч тогтмол өмсөх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Хөлдөө анхаарал хандуулахгүй явсаар та олон төрлийн өвчтэй болж, эцэст нь харамсаад ч барахгүй байж мэдэх юм. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан өндөр өсгийтэй гутал нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өндөр өсгийт эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ? Хадгалах

Зөвхөн мэргэжлийн загвар өмсөгч, моделиудын мэддэг 10 заль

Загвар өмсөгчид тайзан дээр, гадуур ч үзэсгэлэнтэй, дэгжин харагдаж чаддаг. Тэдний хувцаслалтын хэв маяг нь үргэлж загварын мэдрэмжийг нь гайхуулж, хүн бүрийн харцыг булаадаг билээ. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан зөвхөн мэргэжлийн загвар өмсөгчдийн мэддэг нууцуудыг танилцуулж байна. 

Зөвхөн мэргэжлийн загвар өмсөгч, моделиудын мэддэг 10 заль Хадгалах

40 нас хүрэхээсээ өмнө таны заавал мэдэх ёстой зүйлс

Хүн бүр амьдралд алдаж, онодог. Тэгэхээс биш дардан замаар явдаг хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч алдаан дээрээ суралцаж, онох үедээ бахархаж байх ёстой билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ 40 нас хүрэхээсээ өмнө сурч, мэдэж авах ёстой амьдралын ухааныг сийрүүлэхийг хүссэн юм. Та заавал ямар нэг зүйлийг алдаж байж ойлгож, ухаарах ёсгүй шүү дээ. Тиймээс эдгээр ухаарлууд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

40 нас хүрэхээсээ өмнө таны заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах

Гутлаа хувцастайгаа хэрхэн зөв тохируулж өмсөх вэ?

Гутал гэдэг бол эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлэх бас нэгэн чухал зүйл билээ. Та хичнээн сайхан гуталтай байлаа ч, үүнийгээ зөв тохируулан өмсөж чадахгүй бол ямар олиг байх билээ. Харин эсрэгээрээ өдөр тутамд өмсдөг гутлаа хувцастайгаа зөв зохицуулж өмсвөл дэгжин, эрхэмсэг харагдаж, хүн бүрийн харааг булаах боломжтой юм. Тийм ч учраас бид та бүхэндээ гутлаа хэрхэн хувцастайгаа зөв тохируулан өмсөх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. 

Гутлаа хувцастайгаа хэрхэн зөв тохируулж өмсөх вэ? Хадгалах