Хувцас загвар

"Plus size" моделиуд ингэж зөвлөж байна

Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг билээ. Харин сайхан харагдахад таны биеийн жин, харьцаа огтхон ч хамаагүй бөгөөд хамгийн гол нь өөрийн давуу талыг харуулахад л хангалттай. Өөрийн давуу талыг хэрхэн гаргах талаар "Plus size" моделиуд сайн мэддэг бөгөөд энэ зөвлөгөөгөө ч тантай харамгүй хуваалцахаар шийдсэн байна. Ингээд орон орны бүсгүйчүүд танд дараах зөвлөгөөг хүргэж байгааг хүлээн авна уу.

"Plus size" моделиуд ингэж зөвлөж байна Хадгалах

Кейт Миддлтон Диана гүнжийг дуурайдаг уу?

Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон (Kate Middlton) Уэльсийн гүнж Диана Фрэнсисийн (Diana Frances) стиль имижийг дуурайдаг гэх ам дамжсан яриа бий. Тэгвэл энэ яриаг батлах гэсэн мэт "The Telegraph" сонины загварын булан дээр Кембрижийн гүнгийн авхайн талаар сонирхолтой нийтлэлийг хэвлэгджээ. Тус нийтлэлд хоёр гүнжийг ижил хувцастай байгаа зургуудыг харьцуулан харуулсан байна. Ингээд тэдгээр зургийг та бүхэнд сонирхуулъя. 

Кейт Миддлтон Диана гүнжийг дуурайдаг уу? Хадгалах

Францын алдартай стилистийн бидэнд өгсөн гайхалтай зөвлөгөө

Сайхан харагдахын тулд шүүгээндээ заавал их хувцастай байх албагүй ээ. Цагаан футболка, жийнс өмсөөд ч хүн загварлаг, сайхан харагдаж болдог. Хамгийн гол нь хувцсаа зөв хослуулж өмсөх нь чухал юм. Франц стилист Виктория Лунина (Victoria Lunina) шүүгээндээ байгаа өдөр тутмын хувцсаа хэрхэн зохицуулж өмсөх болон загварлаг сайхан харагдаж болох талаар охид, бүсгүйчүүдэд ингэж зөвлөжээ.

Францын алдартай стилистийн бидэнд өгсөн гайхалтай зөвлөгөө Хадгалах

Майамид усны хувцасны загварын шоу боллоо

АНУ-ын Флорида мужийн Майамид байрладаг "The Raleigh" зочид буудалд "Майамигийн усны хувцасны загварын долоо хоног" энэ сарын 18-22-нд болж өндөрлөжээ. Усны хувцас болон амралтын хувцасны загвар зохион бүтээгчдийг нэг дор цуглуулж чаддаг энэхүү загварын шоунд "Gucci", "Chanel", "Christian Dior" зэрэг 10 гаруй брэнд шинэ загвараа толилуулсан байна.

Майамид усны хувцасны загварын шоу боллоо Хадгалах

Энэ жил моодноос гарч буй загварууд

Заримдаа бидний хамгийн загварлаг, орчин үеийн гэж бодож явсан хувцас хэдийнэ моодноос гарсан байдаг. Хэдий “Бусдад миний юу өмсөх нь огт хамаагүй” гэж бодож болох ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад таны юу өмссөн, зүүсэн мэдээж чухал. Түүнчлэн наснаасаа залуу харагдахад хувцаслалт нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай. Тиймээс дараах хуучирсан загварын хувцсыг энэ оны трэндээр солиорой.

Энэ жил моодноос гарч буй загварууд Хадгалах

Ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцлэх хялбар арга

Хүн хэчнээн чанартай брэндийн хувцас, гоёмсог өлгүүр цуглууллаа гээд хувцасны шүүгээ эмх цэгцгүй байвал үнэхээр муухай харагддаг. Та байнга шинэ хувцас авдаг, эсвэл хуучин хувцсаа удаан эдэлдэг байлаа ч дараах аргыг хэвшил болгож чадвал ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцтэй болгож чаддаг болно.

Ердөө 30 минутын дотор шүүгээгээ цэгцлэх хялбар арга Хадгалах

Диана гүнжийн стилист бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна!

Английн алдарт стилист Анна Харви (Anna Harvey) “Vogue” загварын сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хувцас, загварын талаар бүсгүйчүүдэд хэд хэдэн чухал зөвлөгөө өгчээ. Тэрбээр Уэльсийн гүнж Дианаг харамсалтайгаар нас барахаас өмнө түүний хувийн стилистээр ажиллаж байсан аж. Хувцас загвар цаг ямагт хувьсан өөрчлөгдөх болсон энэ цаг үед өөртөө хувцас тааруулан авах, өмсөх хэцүү болсон билээ. Харин Анна хэзээд ч, хэдэн насанд ч дэгжин хэрнээ гоё харагдах нууцаас дэлгэлээ.

Диана гүнжийн стилист бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна! Хадгалах

Энэ зуны шинэ трэнд болсон усны хувцас

Наадаг туузыг бид ихэвчлэн ахуйн зүйлд ашигладаг. Харин үүгээр хувцас хийж болно гэвэл та итгэх үү? Загвар зохион бүтээгч Жоел Алварез (Joel Alvarez) наадаг хар туузыг өв тэгш, гоёмсог бие галбиртай бүсгүйчүүдийн нүцгэн биенд “өмсгөх” санаагаа хэрэгжүүлсэн байна. Загварлаг, дэгжин усны хувцсыг наадаг хар туузаар хийж, бүрэн нүцгэлсэн бүсгүйчүүдэд өмсгөх санааг бодож олсон тэрээр энэхүү төслөө Майамигийн усны хувцасны загварын долоо хоногийн үеэр олон нийтэд танилцуулжээ.

Энэ зуны шинэ трэнд болсон усны хувцас Хадгалах

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс

Зуны аагим халуунд хүн болгон л цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд нимгэн хувцаслаж гол горхи, далайн эргийг зорьдог шүү дээ. Харин бүсгүйчүүдийн хувьд далайн эрэг дээр өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд зарим тохиолдолд алдартнуудын өмссөн хувцсыг дуурайх тохиолдол нэлээд бий. Хэдийгээр бага зэрэг эффект ашиглаад сайхан зурагтай болох боломжтой боловч энэ нь бодит байдал дээр төдийлөн таатай байдаггүй. Тиймээс далайн эрэг дээр амарч байгаа үедээ дараах хувцаснуудыг гэртээ үлдээгээрэй хэмээн зөвлөе.

Далайн эрэг дээр амарч байх үедээ хийж болохгүй зүйлс Хадгалах

Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд

Хэрвээ та өмсөх хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бол дараах 15 зүйлийг тоохгүй өнгөрдөггүй байх. Өнгө донжийг нь тохируулан хэрхэн загварлаг хувцас өмсөх талаар бичигдээгүй дүрэм байдаг ч орчин цагт тэдгээрийг мөрдөхөө нэгэнт больжээ. Хувцас загварын салбарт хэт эрх чөлөө ноёлсон эрин үед бид амьдарч байна. Тиймээс дараах дүрмүүдийг ягштал барих шаардлагагүй болжээ, хүүхнүүд ээ. 

Загварын ертөнцөд мөрдөхөө больсон алтан дүрмүүд Хадгалах

Хэнд нь илүү зохиж байна вэ?

Ихэнх эмэгтэйчүүд өөртэй нь ижил, төстэй хувцасласан хүнд дуртай байдаггүй гэдэг. Ялангуяа ижилхэн хувцасласан хүмүүс нэг газар бие биетэйгээ таарах шиг эвгүй зүйл үгүй. Алдартай одуудад ч ийм таагүй гэмээр зүйл тохиолддог байна. Харин тэдний хэнд нь өмссөн хувцас нь илүү зохисон юм бол? Та л шийдэж чадна шүү дээ.

Хэнд нь илүү зохиж байна вэ? Хадгалах

Европ бүсгүйчүүд хөхөө том харагдуулах шинэ арга олжээ

Цахим сүлжээнд усны хувцастай бүсгүйчүүдийн зураг олны анхаарлыг татах болсны нууц нь хөхөвчгүй трэнд моод болж буйтай холбоотой. Мөртэй, стандарт загварын хөхөвчнөөс залхсан бүсгүйчүүд энэ тэрэндийг нэвтрүүлээд буй бөгөөд зарим нь хөхөвчийг уруу нь харуулан өмссөн бол зарим нь мөрөвчийг нь урдаа зангидан тогтоожээ. Энэ трэндийг анх Италийн загвар өмсөгч Валентина Фрадеграда (Valentina Fradegrada) эхлүүлсэн аж. 

Европ бүсгүйчүүд хөхөө том харагдуулах шинэ арга олжээ Хадгалах