Хувцас загвар

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ?

Францын загвар зохион бүтээгч Бен Тэвернити (Ben Taverniti) "Deconstructed blazer" буюу “Сүйтгэсэн хүрэм” нэртэй шинэ загвараа худалдаанд гаргажээ. Түүний бүтээл нь тодорхой зорилго агуулаагүй, тал хүрэм юм. Хүрэмний зарим чухал хэсгүүд байхгүй байгаа ч, түүний бүтээлийг зах зээлд 1450 доллараар үнэлсэн байна.

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ? Хадгалах

Зоригтой бүсгүйчүүдэд зориулсан жинсэн өмд

Загвар зохион бүтээгч болон хувцас үйлдвэрлэгчид энэ зун охид, бүсгүйчүүдийг нүцгэн яв гэж уриалж байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө бид хачирхалтай жинсэн өмдний загварыг танилцуулаад удаагүй байтал, яг одоо таны харж буй өмд худалдаанд гараад эхэлсэн байна. Ингээд шинэ загварын өмдтэй танилцацгаая.

Зоригтой бүсгүйчүүдэд зориулсан жинсэн өмд Хадгалах

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээдэг зун цаг тун удахгүй ирэх нь ээ. Харин та энэ зун ямар загвар моодонд орох бол гэж бодож байна уу? Тэгвэл энэ зуны хувьд хурц, тод өнгийн хувцас трэнд болох бөгөөд мэдээж бүхий л өвлийн турш далд байсан биеийн хэсгүүд ил гарах болно. Бүсгүй та зуны улиралд ямар хувцас өмсөхөө одоо хүртэл шийдээгүй л байна уу. Тэгвэл танд дараах загварын хэв маяг, зөвлөгөө тус болох болов уу.

Энэ зун ямар хувцаслалт трэнд болох вэ? Хадгалах

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд...

Хувцаслалт, гадаад төрх, бие галбираараа одууд олны анхаарлыг эрхгүй татдаг билээ. Хэдийгээр  Леди Гага, Рианнагийн дүр төрх хүн болгонд таалагдах албагүй ч "Met Gala" наадамд оролцсон хүн бүр төгс харагдахыг хичээдэг нь маргаангүй үнэн билээ. Энэ жилийн "Met Gala" наадамд одууд шашны агуулгыг илэрхийлсэн хувцсаар гоёж ирсэн бөгөөд заримынх нь арай ч хэтрүүлчихэж гэмээр гаж хувцаслалт олны дургүйцлийг маш  ихээр хүргэсэн байна.

"Met Gala- 2018" наадмын эргэн тойронд... Хадгалах

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Орчин үед хүн бүр л гадаад үзэмжиндээ онцгой анхаарах болсон төдийгүй, загварлаг, донжтой, болж өгвөл брэндийн чанартай хувцас өмсөхийг чухалчилдаг нь нууц биш. Харин чанартай хэмээн бидний онцлоод байдаг брэндүүдийн хөшигний ард буюу үйлдвэрлэлийн процесст хүн үнэмшмээргүй ямар нууцууд байдаг юм бол?    

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ? Хадгалах

Загварын ертөнцөд шуугиан тарьж буй өмд

Хэрвээ та хэн нэгний анхаарлыг татахыг хүсэж байвал 2018 онд трэнд болж буй энэ өмд яг тохирох болов уу. CARMAR-ын загвар зохион бүтээгч "Extreme Cut Out Jeans" хэмээх шинэ жийнсний төрлийг гаргасан бөгөөд тэрээр зүгээр л илүүдэл зүйлүүдийг нь хайчлаад авчихсан бололтой. Ердөө халаас болон хэсэгхэн даавуу л энд хэрэгтэй байсан гэнэ.

Загварын ертөнцөд шуугиан тарьж буй өмд Хадгалах

Австралийн галзуу фестивалийн эргэн тойрондох загварлаг залуус

Австрали улсад жил бүр зохион байгуулагддаг уг "Groovin the Moo" фестиваль нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд маш олон янзын хувцаслалттай, нүд баясгам оролцогчдыг та эндээс олж харах болно. Энэхүү фестиваль нь Австралийн 3 өөр хотод 3 өдрийн турш болж өнгөрчээ. 

Австралийн галзуу фестивалийн эргэн тойрондох загварлаг залуус Хадгалах

Загвар зохион бүтээгчдийн солиорол

Орчин үеийн хүмүүс барагын зүйлд цочирдохгүй болсон тул, бидний анхаарлыг татахын тулд салбар бүрт л гаж гэмээр зүйлсийг хийж бүтээж, туршсаар байгаа. Үүний нэг жишээг та бүхэнд сонирхуулж байна. Зун та энэ өмдийг өмсөх үү? 

Загвар зохион бүтээгчдийн солиорол Хадгалах

Хувцас загварын хувьд таныг хоцрогдож буйг илтгэх 10 нотолгоо

Хувцас загвар, нүүр будалт хэв маяг маш хурдан өөрчлөгдөн солигдох болжээ. Орчин үед өнгөрсөн үеэс ирсэн хүн шиг харагдхын тулд та заавал эмээгийнхээ хувцсыг өмсөх хэрэггүй. Ердөө л өмнө нь трэнд болж байсан загварын хувцас өмсөхөд хангалттай. Энэхүү мэдээллээр хэрхэн гадаад байдлыг тань сүйтгэх зүйлүүдээс татгалзах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх болно. 

Хувцас загварын хувьд таныг хоцрогдож буйг илтгэх 10 нотолгоо Хадгалах

Хөхний толгой ил харагдсан хувцас моодонд орж байна

Торон, гэрэлтдэг хувцасны загварт дахин нэг хувьсал орсон бөгөөд америкийн одууд хөх нь гэрэлтсэн хувцастай явах болжээ. Энэхүү загварыг зөвхөн эрчүүд сонирхоод зогсохгүй эмэгтэйчүүд ч уг загварт ихээхэн дурлаж байгаа гэнэ. Үүнээс болж бүсгүйчүүд хөхнийхөө товчийг томруулах мэс ажилбарт ихээр орох болсон тухай бид өмнөх мэдээн дээрээ дурдсан билээ.

Хөхний толгой ил харагдсан хувцас моодонд орж байна Хадгалах

Япон залуусыг байлдан дагуулж буй цамц

Энэхүү шинэлэг загварын цамц нь нуруу ил гарсан, ханцуйгүй боловч хоолойтой гэнэ. Бидний өмсөж заншсан,  сэрүүн улиралд биеийн дулааныг алдагдуулахгүй байх зорилготой цамцыг Япончууд ийм хэв маягтай болгож өөрчилсөн байна.

Япон залуусыг байлдан дагуулж буй цамц Хадгалах

Япон залуусын гудамжны стиль (2-р хэсэг)

Япон бол янз бүрийн хачирхалтай арга хэмжээ, зан үйлээрээ дэлхийг нийтийг гайхшируулсаар ирсэн. Тэдний нэг бол "Tokyo Street Fashion" хэмээх давалгаа бөгөөд үүнээс олон улс орнууд санаа авч, өөр өөрсдийнхөө шинж чанарыг шингээсэн хувцаснууд өмсөн гудамжаар алхдаг болсон. Ингээд та бүхэндээ Токиод саяхан болж өнгөрсөн уг арга хэмжээний 2-р хэсгийг хүргэж байна.

Япон залуусын гудамжны стиль (2-р хэсэг) Хадгалах