Технологи

Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд

Хулганаа нэгээс нөгөө рүү зөөж, чиглүүлэх гэж ядсаар компьютерын гарнаасаа хоёрхон товч дараад л болчих үйлдлийг олон шат дараатай хийж цаг алдсаар л байна уу. Судалгаагаар хүн өдөрт 8 цагийг компьютерын ард сууж өнгөрөөдөг гэж тооцвол гарнаас хийж болох үйлдлүүдийг хулганаар хийснээр нэг жилд 64 цагийг хий дэмий алддаг байна. Тэгвэл үнэт цагаа дэмий алдахгүйн дээр үр бүтээлтэй байж ажлыг тань хөнгөвчлөх компьютерын гараар хийж болох үйлдлүүдийг танд хүргэж байна.

Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд Хадгалах
2018-10-23, 17:11

Бидний амьдралд шинээр нэвтэрч буй гайхалтай технологиуд

Шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед шинээр бүтээгдэж буй дэвшилтэт техникийн хурдыг гүйцэх хэцүү болжээ. Төсөөлж ч үзээгүй зүйлс маань гэрлийн хурдаар бидний амьдралд орж ирдэг болсон байна. Тиймээс цаашид ч дэлхийг илүү ихээр өөрчилж, хүн төрөлхтнийг халамжлах олон гайхалтай технологиуд гарч ирсээр байх нь тодорхой. Энэ үүднээс тэдгээр технологиудын заримыг та бүхэнд хүргэж байна. 

Бидний амьдралд шинээр нэвтэрч буй гайхалтай технологиуд Хадгалах

Тэнгэрт ниссэн хамгийн том зүйлс

Зуугаад жилийн тэртээ ах дүү Райт (Wright) анхны нисэх онгоцыг зохион бүтээж, хүн төрөлхтний олон мянганы турш мөрөөдөж байсан зүйлийг бодит болгожээ. Түүнээс хойш нисэх техникийн хөгжил асар хурдацтай явагдаж, өдгөө ямар ч хүнд жинтэй обьектыг асуудалгүй нисгэх бололцоотой болсон байна. Ингээд дэлхийн татах хүчийг эсэргүүцэн тэнгэрт нисч байсан түүхэн дэх хамгийн том зүйлстэй (амьтай болоод амьгүй) танилцацгаая. 

Тэнгэрт ниссэн хамгийн том зүйлс Хадгалах
2018-10-14, 12:07

НАСА-ийн зохион бүтээсэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 10 зүйл

Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн олонх нь өөрсдийнх нь татварын мөнгийг НАСА-ийн харь гараг, сансрын уудамд хийх үр дүнгүй судалгаануудаас илүү дэлхий дээр хэрэгтэй зүйлсэд зарцуулах нь зүйтэй хэмээн дургүйцлээ илэрхийлдэг. Шинжлэх ухааны тэдгээр туршилтууд эргээд нийгэмдээ ямар хөрөнгө оруулалт болон орж ирэхийг тэдгээр хүмүүс хараахан мэддэггүй нь харамсалтай. Тооцоогоор НАСА–д оруулсан 7 ам.долларын хөрөнгө оруулалт бүр Америкийн эдийн засагт 14 ам.доллар болон эргэн ирдэг гэжээ. Доорх жагсаалтаас НАСА-ийн үйл ажиллагаа, туршилтын үр дүнд үүсч, одоо бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон зүйлсийг харж болно. Заримыг нь та яг одоо хэрэглэж байж ч мэдэх юм.

НАСА-ийн зохион бүтээсэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 10 зүйл Хадгалах
2018-09-25, 17:12

Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс

Өдөр тутам бидний эргэн тойронд янз бүрийн гэмт хэрэг гарч, заримдаа бид өөрсдөө ч хохирогч болж үлдэх нь бий. Энэ бүгдээс хамгийн нууцлагдмал бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг нь цахим гэмт хэрэг билээ. Хүмүүс вирусийн ямар хамгаалалт шилдэг нь болох, өөрсдийг нь цахим орчинд ямар аюулаас хамгаалж чаддаг, чаддаггүйг тэр бүр мэдэх нь ховор. Ингээд цахим гэмт хэргийн талаарх хүмүүсийн дунд байдаг 10 ташаа ойлголтыг хүргэж байна.

Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс Хадгалах

Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц!

Киборг хүн гэхээр хэний талаар хэлээд байгааг та төсөөлж байна уу? Хиймэл эд эрхтэн биедээ суулгуулсан ийм хүмүүсийг бид өмнө нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээрээс л харж байсан бол өдгөө аль хэдийнэ  бидний дунд бодитоор орших болжээ. Ийм бие махбодийн нэгдлийг био-механик буюу электрон эд ангийн нэгдэл гэж нэрлэдэг. Ингээд та бүхнийг киборгийн тусламжтайгаар амьдарч байгаа 10 хүнтэй уулзуулъя. 

Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц! Хадгалах

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

Дэлхийн өнцөг булан бүрт амьд барби болох сонирхол, дур хүсэлдээ автаж гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хүн олон бий. Тэдний зарим нь үнэхээр л хүүхэлдэй шиг болж чадсан бол зарим нь ийм алхам хийх гээд бүтэлгүйтсэн байдаг. Харин энэ удаа бид танд Япон улсад амьдардаг "амьд" хүүхэлдэйг танилцуулж байна. Тэрээр бусад барбинаас эрс ялгардаг юм.

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй Хадгалах
2018-07-28, 13:00

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна

Японы нийслэл Токио хотын Мори барилга дахь дижитал арт музей зочдодоо дэлхийн технологийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж, мөрөөдлийг тань бодит болгох боломж бүрдүүлнэ. Япон дахь анхны дижитал музей өндөр технологийн проекторууд ашигладаг бөгөөд таны өмнө нь хэзээ ч очиж үзэж байгаагүй, төсөөлөл дэх ертөнцөөр тань аялуулна. Тухайлбал та тэнд очсоноор цагаан будааны талбайгаар аялж, загасан сүрэгтэй хамт далайн гүнд шумбаж, мөн өөр гаригт очсон мэт гайхалтай мэдрэмж, басхүү кайф авах болно.  

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна Хадгалах
2018-07-01, 15:18

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот

Хүн робот хоёрын харилцаа улам бүр ойр дотно болох боломжтой боллоо. Англид гарсан шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үеэр Испанийн зохион бүтээгч Сержи Сантос (Sergi Santos) Саманта нэртэй секс роботыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү робот нь боловсронгуй хиймэл оюун ухаантай бөгөөд эмэгтэй хүнтэй адилхан зан ааштай байхаар програмчлагдсан юм байна.

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот Хадгалах

"Мас" дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд

Сүүлийн үед монголчууд "Apple" брэндийн Мас, Macbook компьютеруудыг ашиглах болсон. Мэдээж бидний дассан Windows үйлдлийн системийг бодоход IOS нь эхлээд ажиллаж сурахад их түвэгтэй. Сурсны дараа та Windows-ыг голно гэдэгт харин итгэлтэй байна. Ингээд таныг тус компьютер дээр ажиллахад туслах коммандуудыг танилцуулж байна. 

"Мас" дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд Хадгалах
2018-05-20, 11:52

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ Хадгалах
2018-05-09, 12:28

Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав

Энэтхэг улсад орчин үеийн 3D хэвлэх технологийн ачаар хамгийн хямд үнээр хиймэл гар, хөл үйлдвэрлэж байна. Энэхүү технологи нь одоогийн загварчлалын системээс 2 дахин бага зардлаар бүтэж байгаа бөгөөд амьдралын бололцоо багатай хүмүүст өндөр чанартай хиймэл гар, хөлийг хямд үнээр авах боломж олгож байгаа юм. Уг хиймэл гар, хөлийг зүүснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүн шиг гар, хөлөө хөдөлгөж бичэж, алхаж чадах ажээ.

Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав Хадгалах
2018-04-18, 09:40