Технологи

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй  "Женевийн Олон Улсын Авто Үзэсгэлэн"-гийн (The Geneva International Motor Show) өнгөрсөн 3-р сарын 7-ноос 17-ны хооронд 89 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уг шоунд олон алдартай авто машин үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ, тансаг зэрэглэлийн спорт машины загваруудаараа оролцсон билээ. Ингээд бид авто машин сонирхогчдодоо зориулж энэ жилийн онцлох авто машинуудыг танилцуулж байна. 

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд Хадгалах
2019-04-05, 11:10

Цагаан хакерууд гэж хэн бэ?

Цахим сүлжээ болон интернет хэрэглээ өндөр хөгжсөн энэ үед мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч үргэлж, шалгаж, сайжруулж байх ёстой билээ. Өдөр бүр том болон жижиг компаниуд их, бага хэмжээгээр цахим халдлагад өртдөг бөгөөд технологийн ертөнцийн томоохон төлөөлөгчид болох "Facebook" болон "Apple" ч сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнхээ мэдээллийг цахим халдлагаар алдаж байсан юм. Харин эдгээр халдлага болон хакерын дайралтуудаас хамгаалж байдаг цагаан хакеруудын талаар та мэдэх үү? Хакер гэсэн нэртэй болгон муу санаатай байдаггүй байх нь. Ингээд бид танд пүрэв гараг бүрд уламжлал болгон хүргэдэг технологийн мэдээллээ толилуулж байна. 

Цагаан хакерууд гэж хэн бэ? Хадгалах
2019-04-04, 19:25

Энэ сард технологийн ертөнцөд шинээр мэндэлсэн онцлох бүтээлүүд

Технологийн ертөнцийн томоохон төлөөлөгчид болох "Google", "Apple" болон "Huawei" нар нь шинэ таблет, ухаалаг төхөөрөмжүүд мөн програм хангамж дээр суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцууллаа. Ингээд уншигч та бүхэндээ 2019 оны 3-р сарын технологийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Энэ сард технологийн ертөнцөд шинээр мэндэлсэн онцлох бүтээлүүд Хадгалах
2019-03-28, 13:37

2019 оны бартаат замын шилдэг хүлгүүд

Хөдөө орон нутгаар байгалийн сайхныг биширч, адал явдал эрэлхийлж явахыг хүн бүх л хүсдэг билээ. Тэр тусмаа Монгол орны уудам, тал нутгаар салхи татуулан давхих нь юутай сайхан. Ингээд авто машин сонирхогчдодоо зориулан 2019 оны бартаат замын шилдэг машинуудыг танилцуулж байна. 

2019 оны бартаат замын шилдэг хүлгүүд Хадгалах
2019-03-27, 16:07

Ертөнцийг өөрчлөх "Графин" гэж юу вэ?

Гангаас 200 дахин бат бөх, зэсээс мянга дахин хурдан цахилгаан дамжуулах чадвартай хэрнээ хөнгөн бөгөөд уяан материал байдаг гэдэгт та итгэх үү? Хэдий шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг зүйл мэт сонсогдож байж магадгүй ч Графин "Graphene" гэх материалыг аль хэдий нь технологийн томоохон корпорацууд шинэ бүтээгдэхүүнүүддээ ашиглаж эхэлжээ.

Ертөнцийг өөрчлөх "Графин" гэж юу вэ? Хадгалах
2019-03-21, 16:10

Бидний амьдралыг эрс өөрчлөх технологийн дэвшлүүд

21-р зууны интернет болон ухаалаг технологийн хөгжил бидэнд дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авах, тив алгасаж хүмүүстэй холбогдох гэх мэт орон зайн хязгааргүй эрх чөлөөтэйг олгодог билээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед дэлхийн томоохон цахим сүлжээний платформууд болон улс орны засгийн газрууд хувь хүний мэдээллийг хууль бусаар ашигладаг хэмээн буруутгагдаж эхэлсэн. Энэ нь цахим сүлжээ болон мэдээллийн сан илүү хурдан, аюулгүй хэрнээ нарийвчилсан хамгаалалттай болох ёстойг харуулсан. Үүнтэй холбоотойгоор томоохон компаниуд болон зарим орны засгийн газрууд өөрсдийн гэсэн арга хэмжээг авч эхэлжээ. 

Бидний амьдралыг эрс өөрчлөх технологийн дэвшлүүд Хадгалах
2019-03-14, 09:35

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд

Манай сайт 7 хоног бүрийн Пүрэв гарагт технологийн ертөнцийн шинэ, соргог мэдээ мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид  "CES 2019"-ийн  онцлох үйл явдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Орчин үеийн техникийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог технологийн ертөнцийн “Акул”-уудыг нэг дор цуглуулдаг "CES 2019" үзэсгэлэн өнгөрсөн 1 сарын 8-наас 11-ны хооронд Лас Вегас хотод болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэ, онцгой технологиуд олны хүртээл болсныг хамтдаа харцгаая.

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд Хадгалах
2019-03-07, 15:30

Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ?

Онгоцны үйлдвэрүүд жингийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ашиг багатай нэг грамм жин сая сая долларын зардал гаргахад хүргэдэг гэнэ. Жишээ болгон дурдахад тив дэлхий алгасан нислэг хийж буй "American Airlines" компани олон мянган нислэгийн үеэр зорчигчдодоо өгч буй зуушнаасаа нэг ширхэг чидун жимсийг хасахад л жилд ойролцоогоор 40 мянган ам. долларын хэмнэх боломжтой гэсэн тооцоог гаргажээ. 

Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ? Хадгалах
2019-03-05, 15:55

"Instagram" дээр хэрхэн алдартай болох вэ?

Инстаграм хуудас нь орчин үеийн хамгийн алдартай цахим сүлжээ билээ. Мөн та идэвхтэй байж чадвал ашиг, орлого ч олох боломжтой юм. Орос блогерын хийсэн судалгаанаас харахад Инстаграм-ын сурталчилгаагаар 2017 оны байдлаар 750 сая долларыг энэхүү цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгчид олсон байдаг. Гэхдээ энэ тоо нь батлагдсан бодит баримт биш юм. Уг судалгаанд зөвхөн томоохон блогерууд болон сурталчилгааны байгууллагууд хамрагдсан аж. Инстаграм хуудас цаашид ч идэвхтэй хөгжих учир та боломжийг бүү алдаарай. Ингээд Инстаграм ашиглаж хэрхэн алдартай болж, орлого олох талаарх мэдээллийг танд хүргэе.

"Instagram" дээр хэрхэн алдартай болох вэ? Хадгалах

Зөгнөлт киноноос амьдрал дээр биеллээ болсон 8 зүйл

Уран зөгнөлийн кино үзэж байхдаа бид тэнд гарч байгаа техник технологийг гайхаад л өнгөрөхөөс биш тун удахгүй амьдралд бодит зүйл болохыг нь төсөөлдөггүй байж. Уран зөгнөлийн кинон дээр гарч, тэр үедээ мөрөөдөл шиг санагдаж байсан  тэр дэвшил хөгжил амьдралд хэдийнээ хэрэгжиж нэвтэрснийг эндээс уншиж болно.

Зөгнөлт киноноос амьдрал дээр биеллээ болсон 8 зүйл Хадгалах

"Samsung" энэ 3 сард худалдаанд гарах шилдэг бүтээлүүдээ танилцууллаа!

Та бүхэндээ зориулан 7 хоног бүрийн "Пүрэв" гарагт технологийн ертөнцөд болж буй шинэ соргог мэдээллийг хүргэхээр боллоо.

Өнөөдрийн хамгийн эхний нийтлэлдээ "Samsung" компанийн 2019 оны 3-р сард худалдаанд гарах шинэ бүтээгдэхүүнүүдийг онцоллоо. Samsung компанийн 10 жилийн ойтой давхацсан  “Samsung Unpacked” нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 2 сарын 20-нд болсон юм. Уг нээлтээр шинэлэг загварын олон ухаалаг утас, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Ингээд энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй хамт танилцья. 

"Samsung" энэ 3 сард худалдаанд гарах шилдэг бүтээлүүдээ танилцууллаа! Хадгалах
2019-02-28, 16:01

Гар утаснаас хамааралтай болсноо хэрхэн мэдэх вэ?

Гар утаснаас хэр хамааралтайгаа мэдэхгүй олон. Та утасгүйгээр амьдарч чадах уу, эсвэл бүр хараат болсон уу? Гар утасгүйгээр байж чадахгүй болсноо та яаж мэдэх вэ? Дараах хэдэн зүйлийг уншаад өөрөө гар утаснаас хэр хамааралтай болсноо мэдээд аваарай.

Гар утаснаас хамааралтай болсноо хэрхэн мэдэх вэ? Хадгалах