ИННОВАЦИ

ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

“iPhone” хэрэглэгчдийн гаргадаг түгээмэл алдаанууд

Бид шинэ гар утас худалдаж авах бүртээ гоё сайхныг нь шагшин магтаж, сэтгэл татам байдлыг нь биширдэг. Тиймээс гар утсаа хайрлаж, эвдчихгүй байх юмсан гэж бодож явдаг билээ. Гэсэн ч удалгүй утасны дэлгэц асахгүй байх, батарей нурах гэх мэт таагүй зүйлүүд тохиолддог. Энэ бүгдийн дараа бид илүү хянамгай болж, дараа дараагийн утсандаа илүү анхааралтай ханддаг. Тэгвэл заавал туршлага сууж, олон утас эвдэхгүйгээр, гар утсаа удаан хэрэглэж болох зөвлөгөөг "Apple"-ийн ажилтан өгсөн байна. Түүний ярианаас үзэхэд, бид "iPhone" гар утсыг хэрэглэхдээ доорх 11 нийтлэг алдааг гаргадаг бөгөөд эдгээр 11 алдааг гаргахгүй байхад бид бүхний "iPhone" гар утсанд асуудал үүсэхгүй аж.

“iPhone” хэрэглэгчдийн гаргадаг түгээмэл алдаанууд Хадгалах
2017-12-08, 15:47

Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд

Бид робот, жолоочгүй машин, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхий дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед амьдарч байгаа билээ. Энгийн үгээр тайлбарлах юм бол хиймэл оюун ухаан гэдэг нь хүний чадвар, оюун ухаанаас хэтэрсэн автомат компьютерийн системийн үсрэнгүй хөгжил юм. Ирээдүйд та бидний хэрэглэх бүх технологи хиймэл оюун ухаан дээр үндэслэгдсэн байх болно. Ер нь хиймэл оюун ухаан бидэнд сайн зүйлийг авчрах болов уу? 

Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд Хадгалах

2017 онд хүмүүсийн “Google”-ээс хамгийн их хайсан зүйлс

Нэг алдартан ирэх хавар болох хуримандаа бэлдээд аз жаргалаар бялхаж байхад өөр нэгэн алдартан саяхан төрүүлсэн бяцхан үрээ олон нийтэд харуулж цахим сүлжээгээр дамжуулан "хамтдаа" баярладаг нь орчин цагт хэдийн хэвийн үзэгдэл болжээ. Зөвхөн алдартануудаар зогсохгүй цаг үргэлж сонин, сэтгүүлийн "гарчиг" болж явдаг улс төрийн зүтгэлтнүүд ч гэж бий. Энэ жил дэлхийн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан, хамгийн их "LIKE" цуглуулсан үйл явдлуудыг энэ удаагийнхаа нийтлэлээрээ та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. 

2017 онд хүмүүсийн “Google”-ээс хамгийн их хайсан зүйлс Хадгалах

2018 онд биднийг гайхшруулах технологийн 15 нээлт

Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ 2018 онд хүмүүсийн амьдралд нэвтрэх технологийн шилдэг нээлтүүдийг танилцуулж байна. 

2018 онд биднийг гайхшруулах технологийн 15 нээлт Хадгалах

Яагаад Андройд утас “iPhone”-оос илүү байдаг вэ?

Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хурдацтайгаар урагшилж байгаа билээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон явдал юм. Тэгвэл хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг гар утас бол Андройд үйлдлийн системтэй болон "iPhone" зэрэг утаснууд билээ. Харин Андройд утасны "iPhone"-оос ялгарах давуу талуудыг өнөөдөр та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Яагаад Андройд утас “iPhone”-оос илүү байдаг вэ? Хадгалах

Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шинэ технологи олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Инновацийн осолтой алхам нь технологийн компаниудыг асар их эрсдэл үүрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн байдаг. Технологийн шинэ санаанууд нь зарим тохиолдолд тухайн цаг үеэсээ хэт түрүүлсэн байдаг учраас хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг хүлээж авахад бэлэн биш байсан ч байж мэдэх юм. Ингээд бидний сайн мэдэх алдартай технологийн компаниудын бүтэлгүй болсон 20 бүтээлийг түүвэрлэн хүргэж байна.

Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл Хадгалах

Андройд утасны бидний мэдэхгүй 18 тохиргоо

Орчин үеийн гар утаснууд маш олон янзын үйлдэлтэй болсон. Гэхдээ гар утсыг зөвхөн мессеж бичих, утсаар ярих, зураг авах зэрэгт бус өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Харин бид танд ухаалаг утсаа хэрхэн бүрэн утгаар нь ашиглаж болох нууцуудыг танилцуулъя. Та хэрэгжүүлж үзээд, ажил амьдралаа илүү хялбар болгоорой.

Андройд утасны бидний мэдэхгүй 18 тохиргоо Хадгалах

Удахгүй дэлхийг өөрчлөх содон бүтээлүүд

Хүн төрөлхтөн цаг, нартай уралдан гайхалтай зүйлсийг бодит амьдрал дээр цогцлоосоор байгаа билээ. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, төсөөлж байснаас ч илүү үр дүнг үзүүлэх гайхалтай технологиуд тун удахгүй зах зээлд нийлүүлэгдэж эхлэх нь ээ. Ингээд хамтдаа чухам ямар технологиуд дэлхий нийтэд цоо шинэ хувьсал авчрахыг мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдэж авцгаая.

Удахгүй дэлхийг өөрчлөх содон бүтээлүүд Хадгалах
2017-11-30, 16:19

“iPhone X”-ийн 10 давуу тал

Хүн бүрийн хүсэн хүлээж байсан Iphone-н шинэ загвар аль хэдийн зах зээлд нэвтрэн, олон зуун мянган хүний гарт хүрчээ. "Iphone X"  гар утас  нь өөрийн утасгүйгээр цэнэглэх төхөөрөмж мөн нүүр унших технологи болон хөдөлгөөнт эможигоор бидний мэдэх хуучны Iphone-г бүх талаараа давсан байна. Харин та өөрийн мөнгөөрөө яг юу гар дээрээ авах гэж байгаагаа мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ "Iphone X"-н 10 сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. 

“iPhone X”-ийн 10 давуу тал Хадгалах
2017-11-28, 17:53

Хулгайчаас машинаа хэрхэн хамгаалах вэ?

Бид машин худалдаж авахын тулд олон жилийн турш хөлс хүчээ урсган ажиллах шаардлагатай болдог. Харин таны машиныг хулгайлахад ердөө  минут шаардлагтай байдаг гэвэл та итгэх үү? Өнөөдөр бид та бүхэндээ хулгайч нарын машины эд ангийг хулгайлах аргууд болоод үүнээс хэрхэн сэргийлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хулгайчаас машинаа хэрхэн хамгаалах вэ? Хадгалах
2017-11-24, 11:53

Эрдэмтдийн илрүүлсэн итгэмээргүй нээлтүүд

Саяхныг болтол бидний боломжгүй хэмээн үзэж байсан зүйлс бодитоор бий болж, амьдралын нэгээхэн хэсэг болоод байна. Түүнтэй ижил, эрдэмтэд хүмүүсийг алмайруулах, түүнчлэн айдаст автуулах шинэ бүтээлүүдээ танилцуулсаар байгаа билээ. Бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ нэгэн үе хүмүүсийн боломжгүй хэмээгдэж байсан ч, биеллээ олсон галзуу 12 нээлтийг танилцуулъя.

Эрдэмтдийн илрүүлсэн итгэмээргүй нээлтүүд Хадгалах

Жолооч нарт тулгардаг асуудлуудыг хялбархан шийдэх аргууд

Сүүлийн жилүүдэд машин унах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж, хөлтэй хүн бүр л өөрийн гэх тээврийн хэрэгсэлтэй болсон. Иймд бид жолооч нарт хамгийн түгээмэл тулгардаг асуудлуудыг хябархан бөгөөд шуурхай шийдэх энгийн аргуудыг танилцуулж байна. Эдгээр нь таны цаг зав болоод мөнгийг давхар хэмнэх болно. 

Жолооч нарт тулгардаг асуудлуудыг хялбархан шийдэх аргууд Хадгалах