ИННОВАЦИ

ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Та рулиэ зөв барьдаг уу ?

Жолооны курст автомашин жолоодохыг заадаг ч рулийг зөв барих тухай тайлбарладаггүй. Тэгвэл Вадим Крючков жолооны механизмын аюулгүй байдлыг зааварчилсаныг хүргэж байна.

Та рулиэ зөв барьдаг уу ? Хадгалах
2017-01-07, 12:15

Таны нүдэндээ ч итгэхгүй зүйлc

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сонин содон зүйлс маш их байдаг билээ. Заримыг нь үзэж, харах гэсээр байтал бидний нас хүрэхгүй байх нь ч бий. Тэгвэл сайтынхаа хэрэглэгчдэд зориулан итгэмээргүй 25 зүйлийг хүргэе гэж бодлоо. Та эдгээр зүйлийг үзээд "Хөөх, үнэхээр ийм зүйлс байдаг гэж үү дээ?" гэж уулга алдах болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа сонирхол татам зүйлстэй танилцацгаая.

Таны нүдэндээ ч итгэхгүй зүйлc Хадгалах

Хүмүүсийн амьдралд нэвтэрсэн бидний сайн мэдэхгүй бүтээлүүд

Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ хүмүүсийн амьдралд нэвтэрсэн шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна. 

Хүмүүсийн амьдралд нэвтэрсэн бидний сайн мэдэхгүй бүтээлүүд Хадгалах

Фэйсбүүк дээрх бидний мэдэхгүй 10 тохиргоо

Өнөөдөр фэйсбүүк ашигладаггүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа фэйсбүүк дээрх хүмүүсийн төдийлэн сайн мэддэггүй чухал тохиргоонуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр тохиргоонуудыг мэдэж авснаар фэйсбүүкийг илүү хялбараас гадна бүрэн утгаар нь ашиглах боломжтой юм.

Фэйсбүүк дээрх бидний мэдэхгүй 10 тохиргоо Хадгалах

Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл

Ес эхэлж хэдийн дүн өвлийн хүйтэн болжээ. Өглөө хүйтэн машинд сууна, дээрээс нь цонхны цан хүүргийг арилгана гэдэг тэсгим өвлийн цагаар яахын аргагүй бэрх даваа болдог. Монгол шиг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд машинаа зөв зүйтэй байдлаар арчиж тордохгүй бол наанадаж эд хөрөнгөөрөө хохирно, цаашлаад амь насаа ч эрсдэлд оруулах аюултай. Тэгвэл эдгээр асуудлыг хялбархан шийдэж болдог 16 хялбархан арга байдгийг бид танд хүргэхдээ баяртай байна. 

Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл Хадгалах
2016-12-30, 10:34

Ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх гайхалтай бүтээлүүд

Хүн төрөлхтөн цаг, нартай уралдан гайхалтай зүйлсийг бодит амьдрал дээр цогцлоосоор байгаа нь нууц биш юм. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, төсөөлж байснаас ч илүү үр дүнг үзүүлэх гайхалтай технологиуд тун удахгүй зах зээлд нийлүүлэгдэж эхлэх нь ээ. Ингээд хамтдаа чухам ямар технологиуд дэлхий нийтэд цоо шинэ хувьсал авчрахыг мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдэж авцгаая.

Ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх гайхалтай бүтээлүүд Хадгалах

Машины явах эд ангийн Англи-Монгол нэршил

Автомашины сэлбэг хэрэгслийг хайх, түүнтэй холбоотой мэдээ материалыг гадаад хэлнээс хайхад англи хэлний нэршлийн асуудал гарч ирдэг. Энэ байдалд туслах үүднээс доорх англи-монгол нэршлийг бэлтгэн хүргэж байна.

Машины явах эд ангийн Англи-Монгол нэршил Хадгалах
2016-12-26, 12:20

Таны машин 100 км/ц хурдтай явж байх үед руль нь чичрээд байна уу?

Таны машин хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх эсвэл тоормослох үед чичиргээ мэдрэгдэж байсан уу?. Нэг үгээр хэлвэл 70, 80, 90, 100 км/ц хүрээд руль чичрээд байна уу?

Таны машин 100 км/ц хурдтай явж байх үед руль нь чичрээд байна уу? Хадгалах
2016-12-25, 18:39

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд

Хүн болгон гар утас хэрэглэдэг. Гэхдээ утас болгонд хүн бүрийн мэддэггүй нууц код гэж байдаг ажээ. Дугаараа хэрхэн нууцлахаас авахуулаад утсаа хулгайд алдсан ч эргээд олох боломжтой болгох аргууд байдаг атал утасныхаа код бүрийг мэдэхгүйгээсээ болж бид энэ сайхан боломжийг алдаж орхидог билээ. Харин бид танд "iPhone", "Android" болон бусад үйлдвэрийн утасны нууц кодуудыг хэрхэн мэдэж авах аргыг толилуулъя.

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд Хадгалах
2016-12-23, 12:25

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

Хүйтний улирал хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлуудын нэг байдаг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ зориулж, өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ? Хадгалах

Жолооч нарын үнэн гэж боддог худал зүйлс

Хүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой явах нь бий. Тэгвэл бид жолооч нарын сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Жолооч нарын үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах
2016-12-20, 13:30

“iPhone” утсан дээрх бидний мэддэггүй 15 чухал тохиргоо

Монголчуудын хэрэглээнд "iPhone" утас нэвтрээд арав шахам жил болжээ. Анх 2007 онд тус утас худалдаанд нэвтэрч, олон дэвшилтэт технологийн анхдагч болсноороо алдартай. Харин энэхүү ухаалаг утсыг зөвхөн дуудлага хийх, мессеж бичих зэрэгт ашиглаад зогсохгүй өөр олон үйлдлийг амар хялбар аргаар хийж болдгийг бид та бүхэндээ танилцуулахаар бэлтгэснийг үзэж сонирхоно уу. 

“iPhone” утсан дээрх бидний мэддэггүй 15 чухал тохиргоо Хадгалах
2016-12-19, 18:30