ТЕХНОЛОГИ

4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

Хөгжим гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Бид өөрсдийн дуртай хөгжим, дуугаа сонсож тэндээсээ мэдрэмж авдаг. Харин тэр хөгжмийг бидэнд хэрхэн хүргэх вэ гэдэг чихэвчнээс хамаарна. Чихэвч сонгож, худалдан авна гэдэг хамгийн хэцүү сонголтуудын нэг. Ингээд 2019 онд худалдаанд гарсан нийт 354 чихэвч туршиж, хэрэглэж үзсэнээс хамгийн шилдэг, сайн дуугаралттай гэсэн 5 чихэвчийг танд танилцуулъя.

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч Хадгалах

Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна

Жирэмснээс хамгаалах хэрэгслийг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэх шаардлагагүй болжээ. Энэтхэгийн эрдэмтэд дэлхийн хамгийн анхны эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах тарилгын туршилт явуулж дууссан байна. Тус бүтээгдэхүүн 6 сарын дараа худалдаанд гарах аж. Энэхүү жирэмслэлтээс хамгаалах тариа нь 13 жилийн үйлчилгээтэй юм байна. Одоогоор бүтээгдэхүүний найрлагад орох түүхий эдийг Энэтхэгийн эм зүйн ерөнхий хянагчаар батлуулан, зөвшөөрөл авах ажил явагдаж байна. 

Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна Хадгалах

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

"Tesla" компани анхны пик-ап загварын машин болох "Cybertruck"-ыг танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Америкчуудын хамгийн их хөлөглөх дуртай автомашины төрөл болох пик-ап загварын цахилгаан хувилбарыг бүтээх амлалтаа ийнхүү биелүүлжээ. Лос Анжелес хотод болсон нээлтийн арга хэмжээний үеэр "Tesla" компанийн гүйцэтгэх захирал "тус машины харагдах байдал нь хуягласан, футурист хэв маягтай, 39.900 ам.доллараар худалдаалагдах бөгөөд нэг цэнэглэлтээр 800 километрээс дээш зам туулах боломжтой" хэмээн мэдэгджээ.

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа Хадгалах

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

"Apple" компани 2015 оноос хойш "augmented reality" буюу Баяжуулсан хиймэл дүрслэл бүхий ухаалаг шилийг бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн дэд ерөнхийлөгч Майк Роквелл сүүлд хийсэн танилцуулгынхаа үеэр "виртуал орчин болон бодит байдлыг хослуулсан, iPhone утсыг орлох шинэ төрлийн ухаалаг нүдний шил бүтээх" тухай дурдсан байна. 

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна Хадгалах
2019-11-21, 16:42

5G сүлжээ хүний биед ямар ч "аюулгүй" болохыг шинжлэх ухаан баталжээ

5G  буюу утасгүй технологи бүхий шинэ дэд бүтцийг ойрын хэдэн жилд дэлхий даяар нэвтрүүлэх тухай яригдсаар байгаа. Гар утасны интернетийн хурдыг хангах чадварын хувьд 4G сүлжээ нь 3G-ээс хэдэн зуу дахин илүү байдаг. Энэ нь дэлхий даяар хэрэглэгчдэд HD TV цацах, хурдтай интернет ашиглах, өндөр чанартай видео дуудлага хийх боломжийг олгодог. 5G гарч ирснээр секундэд 100 гигабит хурд гаргах ба энэ нь 4G-с 100 дахин хурдан юм. Үүнээс гадна, 5G сүлжээ нь хүн төрөлхтөнд ямар ч аюулгүй гэдгийг шинжлэх ухаан батлаад байна. 

5G сүлжээ хүний биед ямар ч "аюулгүй" болохыг шинжлэх ухаан баталжээ Хадгалах
2019-11-07, 18:49

Одоо ч үнэ цэнээ алдаагүй, хуучны 5 автомашин

Ихэнх авто машин сонирхогчид их гүйлттэй буюу хуучин машин худалдаж авахаас татгалзаж, сонголтондоо маш болгоомжтой ханддаг. Гэхдээ зарим авто машинууд хуучрах тусмаа үнэ цэнэтэй болох нь бий. Ингээд та бүхэнд хамгийн чанартай 5 төрлийн авто машиныг танилцуулж байна. 

Одоо ч үнэ цэнээ алдаагүй, хуучны 5 автомашин Хадгалах

Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу

Дизайнер Уилл Броу хэмээх залуу уламжлалт архитектураас татгалзаж, 11 ачааны контейнер ашиглан 232 мкв талбай бүхий байшинг барьжээ. Тэрээр гадаад үзэмж гэхээсээ илүүтэй дотоод засалдаа анхаарал хандуулсан байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай болжээ. 

Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу Хадгалах

Хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй үнэгүй програмууд

Компьютер ашиглахад Ms Office, iTunes, Photoshop гээд төрөл бүрийн нэмэлт програм хангамжууд хэрэгтэй болдог. Гэвч ихэнх компьютеруудад зөвхөн  энгийн хэрэглээний программууд л дагалддаг. Энэ нь олон хүмүүст хүндрэл учруулдаг, учир  нь танд хэрэгтэй байгаа зарим  програмыг 1000 доллараар ч худалдан авах шаардлага гарна. Иймээс техникийн мэргэжилтнүүд таны компьютерын хүчин чадлыг хамгийн дээд хэмжээнд ашиглахад туслах үнэгүй програмууд гаргасан байдаг. 

Хүн бүрийн компьютер дээр байх хэрэгтэй үнэгүй програмууд Хадгалах
2019-10-31, 16:35

Тэрбумтнуудын зугаацалд зориулсан тансаг хөлөг

Австралийн усан онгоц үйлдвэрлэлийн "Incat Crowther" компани чинээлэг хүмүүст зориулан тансаг зэрэглэлийн хөлөг онгоц бүтээжээ. Гаднаас нь харахад тийм ч загварлаг бус бөгөөд баячууд тус хөлгөөр далайд явж байхдаа нисдэг тэрэг, сэлүүрт завь гэх мэт овор бүхий эд хэрэгслээ авч явах боломжтой аж. 

Тэрбумтнуудын зугаацалд зориулсан тансаг хөлөг Хадгалах

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд

46 дахь удаагийн "Tokyo Motor Show" үзэсгэлэн саяхан болж өнгөрлөө. Тоёота, Ниссан, Хонда, Мазда зэрэг Японы тэргүүлэгч брэндүүд өөрсдийн шинэ төслүүдээ танилцуулсан бол гадны үйлдвэрлэгчдийг төлөөлж зөвхөн Рено, Мерседес компаниуд оролцжээ. Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийгэмд онцгой байр суурь эзлэхтэй холбогдуулан "Ирээдүйг нээх нь" сэдвийн доор уг шоу зохион байгуулагдсан байна.

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд Хадгалах
2019-10-27, 16:28

Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ?

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "iPhone SE 2" ухаалаг гар утсыг тун удахгүй худалдаанд гаргахыг мэдэгдэн, борлуулалтын хугацаа эхэлж байгааг дурджээ. Тяньфэн Секьюритизийн (Tianfeng Securities) алдарт шинжээч Гуо Минхаогийн хэлснээр бүх нийтэд зориулсан үйлдвэрлэл дараа оны 1 дүгээр сард эхлэх бөгөөд 3 дугаар сард шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна. 

Удахгүй танилцуулагдах "iPhone SE 2" утасны дизайн, зарагдах үнэ ямар байх вэ? Хадгалах
2019-10-24, 17:12

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

"Motorola" компани анхны дэлгэдэг ухаалаг утасны загвараа 2019 оны 11-р сарын 13-нд АНУ-д танилцуулахаар болжээ. Анхны мэдээллээр бол "Motorola RAZR" загварын танилцуулга шоуг 2019 оны зун хийхээр төлөвлөж байсан ч хожим нь оны төгсгөл хүртэл хойшлуулахаар шийдсан аж.

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна Хадгалах