Технологи

Ирээдүйн уралдааны машинтай танилц!

"Infinity" компани өнгөрсөн жилээс эхлэн ураалдааны машин хөгжүүлэлтээ эрчэмжүүлж эхэлсэн билээ. Тус компанийн инжинерүүд өнгөрсөн долоо хоногт "Prototype 10" гэх уралдааны машины загвараа танилцуулсан байна. "Prototype 10" нь ямар ч дээвэргүй, зөвхөн уралдахад зориулсагдсан нэг хүний суудалтай машин аж. Энэхүү машиныг бүтээгчид "байгаль орчинд ээлтэй автомашин үйлдвэрлэх" гэсэн гол үзлийг баримталж супер хурдтай төхөөрөмж бүтээхийг зорьсон ажээ. 

Ирээдүйн уралдааны машинтай танилц! Хадгалах

Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс

Өдөр тутам бидний эргэн тойронд янз бүрийн гэмт хэрэг гарч, заримдаа бид өөрсдөө ч хохирогч болж үлдэх нь бий. Энэ бүгдээс хамгийн нууцлагдмал бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг нь цахим гэмт хэрэг билээ. Хүмүүс вирусийн ямар хамгаалалт шилдэг нь болох, өөрсдийг нь цахим орчинд ямар аюулаас хамгаалж чаддаг, чаддаггүйг тэр бүр мэдэх нь ховор. Ингээд цахим гэмт хэргийн талаарх хүмүүсийн дунд байдаг 10 ташаа ойлголтыг хүргэж байна.

Цахим гэмт хэргийн тухай та бидний буруу бодож явдаг зүйлс Хадгалах
2018-09-14, 11:18

Энэ онд худалдаанд гарсан спорт загварын шилдэг автомашинууд

Та бид автомашин үйлдвэрлэлийн "алтан" үед амьдарч байна. Үйлдвэрлэгчид зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалахын тулд үргэлж шинийг сэдэж, сонирхолтой содон, хүчирхэг загваруудыг гаргасаар байгаа билээ. Та бүхэнд Америкийн "Techradar" сэтгүүлээс тодруулсан, 2018 онд албан ёсоор нээлтээ хийгээд байгаа шилдэг спорт загварын машинуудын жагсаалтыг хүргэе. 

Энэ онд худалдаанд гарсан спорт загварын шилдэг автомашинууд Хадгалах

2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утас тодорчээ

Технологийн "techradar.com" сайт 2018 оны наймдугаар сарын байдлаар худалдаанд гарсан хамгийн шилдэг 10 ухаалаг утсыг шалгаруулжээ. Худалдан авагчид болон технологийн мэргэжилтнүүд нийлсэн 500 гаруй хүнээс судалгаа авсны эцэст энэхүү жагсаалтыг гаргасан байна. Сонирхолтой нь тус жагсаалтад энэ оны сүүлчээр худалдаанд гарах "Apple"-ийн шинэ бүтээгдэхүүн "Iphone Xs" утас багтаагүй ажээ. Ингээд танд 2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утсыг танилцуулъя.

2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утас тодорчээ Хадгалах

Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц!

Киборг хүн гэхээр хэний талаар хэлээд байгааг та төсөөлж байна уу? Хиймэл эд эрхтэн биедээ суулгуулсан ийм хүмүүсийг бид өмнө нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээрээс л харж байсан бол өдгөө аль хэдийнэ  бидний дунд бодитоор орших болжээ. Ийм бие махбодийн нэгдлийг био-механик буюу электрон эд ангийн нэгдэл гэж нэрлэдэг. Ингээд та бүхнийг киборгийн тусламжтайгаар амьдарч байгаа 10 хүнтэй уулзуулъя. 

Та бидний дунд амьдарч буй Киборг хүмүүстэй танилц! Хадгалах

"Google"-ээс айх 10 шалтгаан

"Google" дэлхий дээрх хамгийн баян компани уу? Эсвэл олон нийтэд хамгийн ашиг тустай хувийн хэвшил үү? Зарим талаараа хүний бие даасан байдал, хувийн эрх чөлөөнд халдах аюултай ч мэдээлэл хайх, түүх судлах, хичээлээ хийх, холбоотой зураг, видео үзэх гээд бүхий л нарийвчлалаар хэрэгтэй зүйлээ олж үзэх гайхалтай боломжийг олгодог. Тэд үүнийг яаж хийдэг вэ, та энэ талаар юу гэж бодож байна вэ? "Google" үнэндээ "Walmart", Фэйсбүүк шиг муу нэртэй биш хэдий ч тэднээс хэд дахин илүү аюултай. "Google"-ээс айх 10 шалтгааныг хамтдаа сонирхоцгооё. 

"Google"-ээс айх 10 шалтгаан Хадгалах

XX зуунд нисдэг машин бүтээж байжээ

Бүр 1903 онд Америкийн алдартай загвар зохион бүтээгч, нисгэгч ах дүү Райтыг анх удаа онгоцоор нисэх туршилтыг амжилттай хийсний дараа л хүмүүс ирээдүйд нисдэг машин өдөр тутмын хэрэглээ болж замын түгжрэл, хүндрэлээс зайлсхийж болох нь хэмээн мөрөөдөж эхэлсэн байна. Нисдэг автомашин гэхээр агаараар ч, газраар ч явах боломжтой тээврийн хэрэгсэл юм. ХХ зууны эхний жилүүдэд нисэхийн янз бүрийн технологи туршиж байсны зарим нь бүр эгц дээшээгээ нисдэг байжээ. Харамсалтай нь эдгээр төслөөс нэг нь ч үйлдвэрлэлийн түвшинд хүртлээ хөгжөөгүй юм. Одоо бид та бүхэнд нисдэг машин бүтээх 12 оролдлогын талаар танилцуулъя.

XX зуунд нисдэг машин бүтээж байжээ Хадгалах

Монголын бартаат замд саадгүй явж чадах шилдэг төмөр хүлгүүдийг нэрлэжээ

Орчин үед залуус чөлөөт цагаа адал явдалтай өнгөрөөхийг илүүд үзэх болсон. Энэ хүслийг нь бартаат замыг саадгүй туулах чадвар бүхий чанартай сайн автомашин биелүүлж өгдөг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Монголын алслагдсан хязгаар нутгийн саад бартаатай замыг баргийн машин туулж гарна гэдэг хэцүү. Тиймээс бид автомашин сонирхогчдод зориулан Монголын нөхцөлд тохирсон шилдэг төмөр хүлгүүдийн жагсаалтыг хүргэж байна. 

Монголын бартаат замд саадгүй явж чадах шилдэг төмөр хүлгүүдийг нэрлэжээ Хадгалах

“iPhone”, “Android” хоёрын аль нь илүү вэ?

XXI зууныг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөх аргагүй ээ. Дэлхий даяар хүмүүс товчлууртай утсаа мэдрэгчтэй ухаалаг гар утсаар сольж байна. Харин хэрэглэгчид маш олон сонголт дундаас хамгийн түрүүнд “iPhone” болон “Samsung-Android” утсыг ихэвчлэн сонгодог нь нууц биш билээ. Тэгвэл бид энэ удаа танд уг хоёр гар утасны нэг нь нөгөөгөөсөө ялгарах давуу тал, онцлогийн талаар мэдээлэл бэлтгэлээ. 

“iPhone”, “Android” хоёрын аль нь илүү вэ? Хадгалах

Аяллын зориулалттай хамгийн тансаг машинуудтай танилц!

Аялах сайхан. Гэхдээ аяллын зориулалтын машинтай бол бүр догь. Орчин үед хүмүүс аяллын машинаар хөдөө гадаа, хаа сайгүй аялах болсон. Мэдээж хэрэг эдгээр "сууц"-нуудад чанарын ялгаа бий. Ингээд та бүхэнд бид дэлхийн хамгийн тансаг аяллын машинуудыг сонирхуулж байна. 

Аяллын зориулалттай хамгийн тансаг машинуудтай танилц! Хадгалах

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

Дэлхийн өнцөг булан бүрт амьд барби болох сонирхол, дур хүсэлдээ автаж гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хүн олон бий. Тэдний зарим нь үнэхээр л хүүхэлдэй шиг болж чадсан бол зарим нь ийм алхам хийх гээд бүтэлгүйтсэн байдаг. Харин энэ удаа бид танд Япон улсад амьдардаг "амьд" хүүхэлдэйг танилцуулж байна. Тэрээр бусад барбинаас эрс ялгардаг юм.

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй Хадгалах
2018-07-28, 13:00

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна

Японы нийслэл Токио хотын Мори барилга дахь дижитал арт музей зочдодоо дэлхийн технологийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж, мөрөөдлийг тань бодит болгох боломж бүрдүүлнэ. Япон дахь анхны дижитал музей өндөр технологийн проекторууд ашигладаг бөгөөд таны өмнө нь хэзээ ч очиж үзэж байгаагүй, төсөөлөл дэх ертөнцөөр тань аялуулна. Тухайлбал та тэнд очсоноор цагаан будааны талбайгаар аялж, загасан сүрэгтэй хамт далайн гүнд шумбаж, мөн өөр гаригт очсон мэт гайхалтай мэдрэмж, басхүү кайф авах болно.  

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна Хадгалах