ШИНЭ ТЕХНОЛОГИ

ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анхны сансрын зочид буудал

Эрдэмтэд огторгуйд хүмүүсийг аялуулах сансрын судалгааны ажлыг дахин эхлүүлжээ. "Gateway" сангийн мэргэжилтнүүд энгийн иргэдийг сансарт аялахад зориулан дэлхий дээрх зочид буудлуудтай харьцуулахад илүү тохь тухтай зочид буудлыг сансрын орон зайд байгуулахаар төлөвлөж байна. Та сансарт хайрттайгаа болзож байна гээд төсөөл дөө. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

Хамгийн анхны сансрын зочид буудал Хадгалах

“Google” компани шинэ ухаалаг нүдний шилээ танилцууллаа

“Google” компани хэрэглэгчдэд зориулсан “AR” буюу "Сайжруулсан бодит байдал"-ын нүдний шилний шинэ загвараа танилцуулсан байна. 10 жилийн өмнө тус компани интернэтэд холбогддог ижил төрлийн нүдний шил "Google Glass"-аа танилцуулж байсан ч хэрэглэгчдийг төдийлөн татаж чадаагүй юм. Тэгвэл энэ удаад тус компани шаардлагатай сайжруулалтыг хийсэн шинэ шилээ танилцуулж байна.

“Google” компани шинэ ухаалаг нүдний шилээ танилцууллаа Хадгалах

5G сүлжээ хүний эрүүл мэндэд хортой юу?

5G буюу утасгүй технологи бүхий шинэ дэд бүтцийг ойрын хэдэн жилд дэлхий даяар нэвтрүүлэх тухай яригдсаар байгаа. Гар утасны интернэтийн хурдыг хангах чадварын хувьд 4G сүлжээ нь 3G-ээс хэдэн зуу дахин илүү байдаг. Энэ нь дэлхий даяар хэрэглэгчдэд HD TV цацах, хурдтай интернэт ашиглах, өндөр чанартай видео дуудлага хийх боломжийг олгодог. 5G гарч ирснээр секундэд 100 GB хурд гаргах ба энэ нь 4G-с 100 дахин хурдан юм. Үүнээс гадна 5G сүлжээ нь хүн төрөлхтөнд ямар ч аюулгүй гэдгийг шинжлэх ухаан батлаад байна.

5G сүлжээ хүний эрүүл мэндэд хортой юу? Хадгалах

Хүний мэдрэхүйд нөлөөлж чаддаг VR төхөөрөмж зохин бүтээжээ

Та огт нороогүй хэрнээ уруул дээгүүр усны дусал урсаж байна гээд төсөөлөөд үз дээ. Пенсильвани мужийн Питтсбург дахь Карнеги Меллон Их Сургуулийн (CMU) судлаачид ийм хийсвэр мэдрэмжийг төрүүлж чадах VR төхөөрөмж зохион бүтээжээ. 

Хүний мэдрэхүйд нөлөөлж чаддаг VR төхөөрөмж зохин бүтээжээ Хадгалах

MIT-ийн судлаачид ердөө 50 ам.долларын зардлаар зөөврийн ус цэвэршүүлэгч бүтээжээ

Массачусетсийн Технологийн их сургууль (MIT)-ийн судлаачид гар утаснаас бага эрчим хүч шаарддаг жижиг гар цүнх шиг хэмжээтэй зөөврийн ус цэвэршүүлэгчийг ердөө 50 ам.долларын зардлаар бүтээжээ. Далайн усыг бага зардлаар давсгүйжүүлэх судалгааны явцад эрдэмтэд ийм нээлт хийж чадсан аж. Тус 10 кг хүрэхгүй жинтэй зөөврийн цэвэршүүлэх төхөөрөмж нь тусгай шүүлтүүр, өндөр даралтын насосгүйгээр ажилладаг бөгөөд уснаас төрөл бүрийн чулуулаг, нян, давсыг зайлуулж цэвэр тунгалаг ундны ус гаргадаг юм байна. 

MIT-ийн судлаачид ердөө 50 ам.долларын зардлаар зөөврийн ус цэвэршүүлэгч бүтээжээ Хадгалах

200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа

"U-Boat Worx" нь далайн түвшнээс доош 200 метрийн гүнд аялагчдыг хүргэх зориулалттай гүний даралтыг тэсвэрлэх бүтэн шилэн эх биеэс бүтэх зууван хэлбэрийн шумбагч ажээ. Хоёр хэсгээс бүтэх нийт 9 хүний суудалтай уг шумбагч далайн гүнийг аюул эрсдэлгүйгээр ажиглах боломжийг бүрдүүлсэн юм.

200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа Хадгалах

Орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжийн анхны хувилбарууд

Хүн төрөлхтөн саяхнаас фитнест илүү дуртай болсон мэт санагдавч үнэн хэрэгтээ Викториагийн үеэс эхлэж фитнессээр хичээллэж байсан бололтой. Шведийн  гэмтлийн эмч Густав Цандер орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжтэй ижил төхөөрөмжүүдийг бүтээсэн бөгөөд тэрээр дасгал хөдөлгөөн болон эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой болохыг батласан байна. Тэрээр булчинг удаан хугацааны турш дасгалын тусламжтай хөгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Густав хамгийн анх Стокгольмд фитнесс төв байгуулсан аж.  Ингээд 1892 оны үеийн фитнессийн тоног төхөөрөмжтэй танилцацгаая.

Орчин үеийн фитнессийн тоног төхөөрөмжийн анхны хувилбарууд Хадгалах

Metaverse гэж яг юу вэ?

"Meta" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг хийсвэр буюу VR технологийг ашиглан олон нийтийн сүлжээг өөрийн гэсэн ертөнц болгон хувиргахаар зорьж байгаа. Тэрээр үүнийгээ "Metaverse" хэмээн нэрлэсэн билээ. Тэгвэл Metaverse гэж чухам яг юу юм бол?

Metaverse гэж яг юу вэ? Хадгалах

Хиймэл оюунаас болж бид ирээдүйгүй болох уу?

Хэдий боломжгүй мэт санагдаж болох ч хүн төрөлхтөн хэдийн ирээдүйг харахын тулд хиймэл оюуныг ашиглаад эхэлжээ. Алгоритмын тусламжтай томоохон компаниуд ойрын ирээдүйд юу шаардлагатай, дайн тулааны үед улс орнууд эсрэг тал нь ямар үйлдэл гаргах вэ гэдгийг тооцоолдог болоод удаж байна.

Хиймэл оюунаас болж бид ирээдүйгүй болох уу? Хадгалах

Хиймэл оюун ухаанд буруу зөвийг ялгах чадвар суулгаж болох уу?

Ирээдүйд бид бүх зүйлээ, тэр бүү хэл гаргадаг шийдвэрээ хүртэл хиймэл оюун ухаанд даатгадаг болно гэдэгт цөөнгүй хүн итгэдэг. Үнэхээр ч хиймэл оюуны тооцоолон бодох хурд хүнийхээс хэдэн мянга дахин илүү. Харамсалтай нь хэдий хурдан, сайн сэтгэдэг байлаа гээд хүн бүрт таарсан шийдвэр гаргана гэдэг хэцүү. Ялангуяа чухал шийдвэр гаргах тал дээр жинхэнэ төвийг баримталж шударга дүгнэлтэд хүрч чадах хиймэл оюуныг хүмүүс бид үнэхээр бүтээж чадах болов уу?

Хиймэл оюун ухаанд буруу зөвийг ялгах чадвар суулгаж болох уу? Хадгалах

Биткойн хэрхэн дэлхийг эзэлсэн бэ?

Санхүүгийн салбарыг сониорхдог, цахим арилжаа хийхийг зорьж буй болон анхлан хийж буй арилжаалчид хэн бүхний хувьд криптовальютын үүсэл, хөгжил бол мэдэж байвал зохих зүйлсийг нэг билээ.

Биткойн хэрхэн дэлхийг эзэлсэн бэ? Хадгалах

"Netflix" хэрхэн богино хугацааны дотор дэлхийг эзэлж чадсан бэ?

Та хамгийн сүүлд кино театрт кино үзсэн үү, эсвэл “Netflix”-ээр кино үзсэн үү? Ихэнх хүмүүс энэ асуултад “Netflix” хэмээн хариулах байх. “Netflix” хэрэглэгчдийн тоо жилд 10 орчим хувиар өсдөг бөгөөд яг одоогоор АНУ-д л гэхэд 59 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. “Netflix” бол орчин үеийн хамгийн шилдэг медиа компаниудын нэг бөгөөд олон салбарт үр нөлөөгөө үзүүлж чаддаг. Мэргэжилтнүүд үүнийг “Netflix нөлөө” хэмээн нэрлэдэг байна. Ингээд тэдгээртэй танилцацгаая.

"Netflix" хэрхэн богино хугацааны дотор дэлхийг эзэлж чадсан бэ? Хадгалах