ШИНЭ ТЕХНОЛОГИ

БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга

Өвлийн тэсгим хүйтэн шөнийн дараа машинаа асаана гэдэг жолооч бүрийн санааг зовоосон, хүндхэн асуудал. Гэхдээ Оросын хойд бүс нутгийн жолоочид өвлийн хүйтэнд машинаа гадаа хонуулаад зогсохгүй, хялбархан халаах арга хүртэл олжээ. -40 хэмийн хүйтэнд гадаа хонуулсан машинаа тэд хэрхэн асаадаг бол?

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга Хадгалах

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин

Их Британийн автомашин шинжээчид "Volvo" брэндийн "Volvo XC90" маркийн автомашиныг сүүлийн 15 жилийн дотор ганц ч хүний амь нас эрстүүлээгүй, хамгийн найдвартай машинаар тодрууллаа. Тус машин нь 2002 оноос зах зээлд гарсан бөгөөд дээрх хугацаанд уг машинтай холбоотой ослоос ганц ч хүн амь эрстээгүй ажээ. 

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин Хадгалах

Машинууд хэрэв эмэгтэй хүн байсан бол...

Ганган машин, халуухан бүсгүйчүүд эрчүүдийн хүслэн биш гэж үү.. Тэгвэл дэлхийн алдартай машинуудыг эмэгтэй хүн болгож хувиргавал ямар харагдах бол? Гэрэл зурагчин Виктория Пашута (Victoria Pashuta) "Машинууд супер модель байсан бол" нэртэй сонирхолтой гэрэл зургийн төслөө танилцуулжээ. Үүнийг хамтдаа сонирхоцгооё. 

Машинууд хэрэв эмэгтэй хүн байсан бол... Хадгалах

Өвлийн улиралд машинаа халаахдаа анхаарах зүйлс

Жолооч нар өвөл машинаа халаахдаа үндсэн 4 алдааг гаргадаг байна. Автомашины мэргэжилтний үзэж байгаагаар машинаа буруу халаах нь машиныг эвдрэлд хүргэх магадлалтай гэнэ. Ингээд “За рулём” сэтгүүлийн мэргэжилтнүүдийн энэ тал дээр өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн улиралд машинаа халаахдаа анхаарах зүйлс Хадгалах

Сүүлийн 10 жилд бүтээгдсэн шилдэг 10 технологийг "Time" сэтгүүл тодруулжээ

Сүүлийн жилүүдэд технологи асар хурдтай хөгжиж, төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэн бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулсаар байгаа билээ. Тэгвэл Америкийн "Time" сэтгүүлээс сүүлийн 10 жилд гарсан олон мянган бүтээлүүдийг эмхтгэн хамгийн шилдэг технологийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээрийг та бүхэнд танилцуулж байна. 

Сүүлийн 10 жилд бүтээгдсэн шилдэг 10 технологийг "Time" сэтгүүл тодруулжээ Хадгалах

Зөгнөлт киноноос бидний амьдралд биеллээ олсон 7 зүйл

Хэзээ нэгэн цагт та  “Eternal Sunshine of the Spotless Mind” киноны Жое шиг таагүй дурсамжаа арилгуулахыг хүсэж байсан уу? Эсвэл "Star Trek" киноны баатрууд шиг орон дээр хэдхэн минут хэвтээд л бүтэн биеийн оношлогоо хийлгэмээр  санагдаж байсан уу? Тэгвэл зөвхөн кинон дээр л гардаг, амьдрал дээр байж боломгүй мэт зарим зүйлс аль хэдийн бидний амьдралд нэвтэрчээ. Уран зөгнөлт, фантаз кинонууд өнөөдөр зөвхөн үзэгчдийг гайхшруулж, хөгжөөгөөд зогсохгүй эрдэмтдэд шинэ нээлт, технологи үйлдвэрлэх санааг өгсөөр байж. Ингээд уран зөгнөлт киноноос амьдралд хэрэгжсэн бүтээлүүдийг танилцуулж байна. 

Зөгнөлт киноноос бидний амьдралд биеллээ олсон 7 зүйл Хадгалах

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?

Өдөр тутамдаа бид автомашинаа шатахуунаар дүүргэж, жилд хэдэн сая литр шатахуун худалдан авч, зарцуулдаг. Тэгвэл бид шатахууны тухай хэр их зүйл мэдэх вэ? Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ? Хадгалах

Бүх дэлхийг интернетэд холбох Элон Маскийн төлөвлөгөө хэзээ, хэрхэн хэрэгжих вэ?

Элон Маскийн "SpaceX" компани сансрын салбарт төдийгүй интернетийн сүлжээнд үнэтэй хувь нэмэр оруулж байна. SpaceX компани Старлинк төслийн дагуу эхлээд 60 хиймэл дагуулыг тойрог замд "Falcon 9" пуужингаар тээвэрлэн хөөргөсөн ба цаашдаа 12000 хүртэл хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.  Ингэснээр дэлхийн бүх хүн хаанаас ч өндөр хурдны интернетийг сансраар дамжуулан хэрэглэх боломжтой болох ажээ. Ингээд та бүхэнд энэхүү сансрын интернетийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Бүх дэлхийг интернетэд холбох Элон Маскийн төлөвлөгөө хэзээ, хэрхэн хэрэгжих вэ? Хадгалах

"Хар тамхины эцэг" Пабло Эскобарын дүү ухаалаг утас зохион бүтээжээ

Колумбын алдарт мафийн босс, "хар тамхины эцэг" гэгддэг Пабло Эскобар (Pablo Escobar)-ын төрсөн дүү Роберто "Escobar Fold 1" ухаалаг гар утас зохион бүтээжээ. Тус ухаалаг утсыг худалдаанд гарсан тухай "Escobar Inc" вебсайтад мэдээлж, сурталчилгаанд нь дотуур хувцастай халуухан загвар өмсөгчид тоглосон байна. 

"Хар тамхины эцэг" Пабло Эскобарын дүү ухаалаг утас зохион бүтээжээ Хадгалах

“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ?

Өнгөрсөн долоо хоногт "Amazon" компани АНУ-ын Сиэтл мужид офлайн-дэлгүүр нээсэн нь худалдааны салбарт хувьсал хийх бололтой.  Дэлгүүрт орохын тулд худалдан авагч утсан дээрээ суурилуулсан байгууллагын QR кодыг уншуулах юм. Ингээд хамгийн сонирхолтой зүйлс эхлэх нь ээ.

“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ? Хадгалах

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

Хөгжим гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Бид өөрсдийн дуртай хөгжим, дуугаа сонсож тэндээсээ мэдрэмж авдаг. Харин тэр хөгжмийг бидэнд хэрхэн хүргэх вэ гэдэг чихэвчнээс хамаарна. Чихэвч сонгож, худалдан авна гэдэг хамгийн хэцүү сонголтуудын нэг. Ингээд 2019 онд худалдаанд гарсан нийт 354 чихэвч туршиж, хэрэглэж үзсэнээс хамгийн шилдэг, сайн дуугаралттай гэсэн 5 чихэвчийг танд танилцуулъя.

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч Хадгалах

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

"Tesla" компани анхны пик-ап загварын машин болох "Cybertruck"-ыг танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Америкчуудын хамгийн их хөлөглөх дуртай автомашины төрөл болох пик-ап загварын цахилгаан хувилбарыг бүтээх амлалтаа ийнхүү биелүүлжээ. Лос Анжелес хотод болсон нээлтийн арга хэмжээний үеэр "Tesla" компанийн гүйцэтгэх захирал "тус машины харагдах байдал нь хуягласан, футурист хэв маягтай, 39.900 ам.доллараар худалдаалагдах бөгөөд нэг цэнэглэлтээр 800 километрээс дээш зам туулах боломжтой" хэмээн мэдэгджээ.

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа Хадгалах