Сонжоо

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга

Хятадууд хүнийг танихын тулд 9 бүлэгт хуваажээ. Тэд хүний төрсөн он, сар, өдөр гариг эрхсийн мөнхийн нөлөөнд орших тул үүгээр дамжуулан хүний зан чанар, хувь тавиланг уншиж болно хэмээн үздэг байна. Та зурхайн тайллыг уншихын тулд эхлээд төрсөн огноогоо бодоорой. Ингээд доор бичсэн зааврын дагуу хувь заяаныхаа тоог мэдэж аваад, тайллыг нь уншаарай.

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга Хадгалах
2017-02-15, 14:26

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье!

Хүн болгон давтагдашгүй. Төрсөн өдөр, гариг эрхсийн байдлаасаа хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг. Тэгвэл өнөөдөр бид  та бүхэндээ зөвхөн бүсгүйчүүдийн зурхайг хүргэж байна. Бүсгүй та ямар давуу талтай, ямар дутагдалтайгаа эндээс олж мэдээрэй. Мөн эрчүүд минь хайртай бүсгүйнхээ юу хүсч явдгийг ойлгож, хайртыгаа улам илүү таньж аваарай.

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье! Хадгалах
2017-02-03, 16:30

2017 оны ордуудын зурхай

Та шинэ оныхоо төлөвлөгөөг гарган хүүхэд шиг догдлон, өнгөрсөн оныхоо алдаа, оноог дэнслэн сууна уу? Гэхдээ өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээсээ урам авч, алдсан бүхнээ цэгнэн туршлагажиж, шинэ жилээ урам зоригтойгоор угтан авах нь юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай. Харин та 2017 онд намайг юу хүлээж байгаа бол хэмээн ирээдүйдээ санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн ажил хэргийн зурхайг уншаад үзээрэй.

2017 оны ордуудын зурхай Хадгалах
2017-01-01, 14:04

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ?

Хүний төрсөн огноо гариг эрхэстэй хамаатай байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэнд хурдацтай хөгжиж байгаа эрин үе хүн төрөлхтөнд яаж нөлөөлдгийг хүргэхээр бэлтгэлээ. Хүн болгон төрсөн үеэсээ хамааран гурван бүлэгт хуваагддаг ажээ. Та магадгүй индиго хүүхэд гэж сонсож байсан байж болох юм. Тэгвэл индиго хүүхдээс гадна кристал, солонго гэсэн хүүхдүүд байдаг ба эдгээр хүүхдүүд ямар онцлогтой болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ? Хадгалах
2017-02-16, 15:26

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт

Насан туршид хамт амьдрах хань ижлээ сонгоно гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ. Гэвч өөрийгөө зөв хүнтэй учирсан эсэхийг таньж мэдэхэд багагүй цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд ирээдүйн нөхөр, найз залуу болох хүнээ сайтар судалж байж шийдвэр гаргах нь ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж байдаг чухал ач холбогдолтой. Тиймээс ч бүсгүйчүүддээ зориулан өөрийн болзоот залуу болон таалагддаг залуугаа сонжих 10 асуултыг дуулгая.

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт Хадгалах

Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй!

Азийн улс орнууд өөрийн гэсэн зурхай, он тооллыг баримталдаг. Цагаан сараар бид таван махбодийн дагуу мөрөө гаргадгийг та мэдэх биз ээ. Тэгвэл хүн төрсөн оныхоо сүүлийн тоогоор 5 махбодид хуваагддагийг та мэдэх үү? Энэ нь байгаль эх, хүн хоорондын харилцан шүтэлцээтэй холбоотой юм. Жишээ нь 1990 онд төрсөн бол та 0 гэсэн тооныхоо зурхайг харах хэрэгтэй. Ингээд бид та бүхэндээ хүн болгоны төрсөн жилийн зурхайг хүргэж байна. Таалан соёрхоно уу.

Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй! Хадгалах
2017-02-06, 18:52

Та аль түлхүүрийг сонгох вэ? (сонжоо)

Бид та бүхэндээ маш сонирхолтой сонжоог санал болгож байна. Та доорх 6 түлхүүрээс нэгийг сонгох бөгөөд түүнд тохирох тайлбарыг уншаарай. Таны сонгосон түлхүүр, таны хэн болох, цаашлаад маш сонирхолтой зүйлсийг илтгэх болно. Ингээд таныг ямар түлхүүр сонгосныг хамтдаа харцгаая.

Та аль түлхүүрийг сонгох вэ? (сонжоо) Хадгалах
2016-10-07, 12:15

Таныг “Индиго” хүн гэдгийг батлах 7 шинж

Сүүлийн үед хүмүүсийг "Индиго" гэж нэрлэх болсон бөгөөд бидний ихэнх нь чухам ямар хүнийг ингэж нэрлэдэг гэдгийг мэддэггүй. Иймд танд зориулан чухам ямар хүмүүсийг ингэж нэрийддэг болох тухай маш сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй та ч "Индиго" хүн байж болох юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Таныг “Индиго” хүн гэдгийг батлах 7 шинж Хадгалах
2017-03-09, 17:45

Гуравхан асуултаар өөрийгөө сонжоорой!

Та түр зуур бүхий л логик сэтгэхүйгээ мартаад, доорх бяцхан тоглоомонд анхаарлаа хандуулаарай. Асуултанд хариулахдаа та бодох хэрэггүй бөгөөд аль болох хурдан шуурхай, шууд санаанд орж ирснээрээ хариулах хэрэгтэй. Мөн бидний бэлтгэсэн мэдээ рүү яаран орохоосоо өмнө үзэг, цаасаа бэлдээд суугаарай. Ингээд хөгжилтэй сонжоогоо эхэлье.

Гуравхан асуултаар өөрийгөө сонжоорой! Хадгалах
2017-02-10, 10:45

Баруун болон зүүн гарын алга загатнах нь ямар учиртай вэ?

Заримдаа таны гарын алга загатнаж, сонин мэдрэмж төрдөг үү? Харин аль гарын алга загатнаж байгаагаас хамаарч өөр өөр зүйлсийг зөгнөж байдаг аж. Ингээд хамтдаа баруун болон зүүн гарын алга загатнавал ямар учиртай болохыг олж мэдэцгээе. 

Баруун болон зүүн гарын алга загатнах нь ямар учиртай вэ? Хадгалах

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/

Та дараах дүрсээс таалагдсанаа сонгоорой. Тэгвэл бид хэн болохыг тань хэлж өгье. Зөвхөн өөрийгөө шинжих биш, хайртай хүнээ ч бас сонжиж болно шүү дээ. Хүн болгон л өөрийгөө болон бусдыг таньж мэдэхийг хүсдэггүй гэж үү?

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/ Хадгалах
2017-02-08, 14:10

Бичгийн хэвээр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Хүний бичгийн хэвээс тухайн хүний ерөнхий зан араншин, эмх замбараатай, сэтгэлийн хөдлөлтэй эсэхийг нь мэдэж болдог гэлцдэг. Биеийн хэл, дохио зангааны нэгэн адил бичгийн хэв ч гэсэн бидний тухай асар их мэдээллийг бусдад өгдөг гэж бодохоор үнэхээр сонирхолтой.

Бичгийн хэвээр нь хүнийг хэрхэн шинжих вэ? Хадгалах
2016-05-17, 15:51