ЗӨВЛӨГӨӨ

ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ?

Эмч нар чихэвч зүүх тал дээр 60-60-ийн дүрэм баримталдаг. Энэ нь дууны чанга сулыг 60 хувьд тохируулан тавиад, өдөрт 60 минутын хугацаанд чихэвчээр юм сонсож болно гэсэн үг юм. Уг дүрмийг зөрчвөл толгой эргэх, дотор муухайрах, нойр хулжих гэх мэт элдэв зовууриуд илрэх нь олонтаа. Иймээс та бүхэнд удаан хугацаагаар чихэвч зүүхэд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдгийг хүргэж байна.

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ? Хадгалах
2020-12-30, 18:15

Хоол боловсруулалтыг сайжруулах 9 арга

Хоол боловсруулалт бол эрүүл байхын үндэс юм. Хоол боловсруулалт идэвхтэй ажилласнаар таны бие хоолыг бүрэн боловсруулж, шингээхээс гадна эцсийн бүтээгдэхүүнийг тогтмол гадагшлуулна. Хоол шингэлт муудсаанаар биед хортой бодисууд үүсдэг ба эдгээрийг биеэс гадагшлуулахад тийм ч амар байдаггүй юм. Энэ үүднээс та бүхэнд хоол боловсруулалт сайжруулах 9 аргыг хүргэж байна. 

Хоол боловсруулалтыг сайжруулах 9 арга Хадгалах
2020-12-26, 18:06

Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна

Амжилттай яваа хүмүүст олон нийтлэг зүйл байдгийн нэгэн жишээ бол тэдний нойрны хэмнэл юм. Тодруулбал, тэд бүгд оройн 10 цагийн орчимд унтахаар хэвтэж, маргаашийн өдрийг өндөр бүтээмжтэй угтахын тулд бие болоод тархиа  бэлддэг байна. Эрт унтаж дадах нь бидний бие махбодь, оюун санаанд олон эерэг нөлөө үзүүллэг аж. Энэ үүднээс та бүхэнд 10 цагт орондоо орох нь хүний биед яг ямар нөлөө үзүүлдэг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Оройн 10 цагаас унтаж хэвшвэл таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна Хадгалах
2020-12-24, 12:44

Аяга тавгаа угаадаг залуу төгс эр нөхөр болж чаддагийг 3 жилийн судалгаагаар тогтоожээ

Орчин цагийн шинжлэх ухаан зарим тохиолдолд энгийн, өдөр тутмын зүйлсээс хачирхалтай гаргалгаа олдог болсон байна. Үүний жишээ болсон нэгэн судалгаагаар, хосуудын бэлгийн харилцаанаас авах сэтгэл ханамж нь залуус бохир аяга тавгийг хэрхэн зохицуулдаг болохоос шалтгаалдаг гэсэн хачин гэмээр дүгнэлт гарсан аж. Чухамдаа АНУ-ын эрдэмтэд хамгийн сайн найз залуу бохирдсон сав суулга, аяга тавгийг төвөггүй цэвэрлэдэг гэсэн сонирхолтой үр дүнд хүрсэн байна.  

Аяга тавгаа угаадаг залуу төгс эр нөхөр болж чаддагийг 3 жилийн судалгаагаар тогтоожээ Хадгалах
2020-12-23, 16:00

Ердөө 1 хувийн хичээл зүтгэл амьдралыг тань хэрхэн өөрчлөх вэ?

"Амьдралд мөнхийн тэнцвэр гэж байдаггүй учир та урагшлахгүй л байгаа бол өөрийгөө ухарсанд тооц" гэх үг бий. Энэ дүрмийн дагуу хүмүүс өөрсдийгөө цаг үргэлж хөгжүүлэхийг эрмэлздэг боловч гагцхүү нэг асуудалтай үргэлж тулгардаг. Тэд бүхнийг нэг дор амжуулах гэсэн шуналаас болж, бүгдийг нэгэн зэрэг алдах нь элбэг. Үүний оронд аль болох тогтвортой, аажмаар урагшлах нь хэтийн хөгжлийн үндэс болдог байна. 

Ердөө 1 хувийн хичээл зүтгэл амьдралыг тань хэрхэн өөрчлөх вэ? Хадгалах
2020-12-22, 17:12

Ордууд хэдэн насандаа гэр бүл зохиоход бэлэн болдог вэ?

Ихэнх хүмүүс хэдэн насандаа хүнтэй суух вэ гэдгээ үргэлж боддог. Мэдээж хэрэг тэдгээрийн зарим нь үүнийг мэдэхийн тулд зурхайн тооцоолол харах нь бий. Энэ үүднээс та бүхэнд хэдэн насандаа заяаны ханьтай учрахыг тань харуулах ордуудын зурхайг хүргэж байна.

Ордууд хэдэн насандаа гэр бүл зохиоход бэлэн болдог вэ? Хадгалах
2020-12-20, 12:19

Таны үс ихээр унаж, шингэрэхэд нөлөөлдөг 10 зуршил

Амьтдын адилаар бид ч мөн үсээ гуужуулдаг гэвэл та итгэх үү? Үнэндээ бидний хувьд энэ үзэгдэл өдөр тутамд давтагдаж байдаг бөгөөд өдөрт 50-100 ширхэг үс унах нь хэвийнд тооцогдоно. Харин үс мэдэгдэхүйц халзарч эхлэхэд таны амьдралын хэв маяг, хооллох зуршил гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Ингээд та бидний өдөр тутамдаа хийдэг ямар үйлдлүүд үс, хуйханд сөрөг нөлөө үзүүлдгийг танилцуулъя. 

Таны үс ихээр унаж, шингэрэхэд нөлөөлдөг 10 зуршил Хадгалах
2020-12-18, 12:53

Хүүхдээсээ та яагаад ач хариулахыг шаардах ёсгүй вэ?

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьдралын хэв маяг ч дагаж өөрчлөгдөөд байгаа энэ үед гэр бүлийн бүтэц, үүрэг хариуцлага ч хувирсан байна. Та өөрийнхөө хүүхдийг амжилттай яваа удирдагч, эмч, инженер, санхүүч цаашлаад хөрөнгө чинээлэг ямар ч хүн болоосой гэж хүсдэг байж болно. Тэгвэл нас бие гүйцсэн хүн эцэг эхийнхээ хүсэл шаардлагад нийцүүлж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг золиослох нь хэр зөв хэрэг вэ? Ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ  төдийлөн зөрж чаддаггүй учир зүгээр л хүслийг нь дагах шийдвэр гаргадаг. Энэ шалтгаанаар өөрийн хүссэн амьдралаар амьдарч чадаагүй, эргүүлэн төлөх боломжгүй өр болон гэмших мэдрэмжийн барьцаанд орсон олон хүн бий. 

Хүүхдээсээ та яагаад ач хариулахыг шаардах ёсгүй вэ? Хадгалах
2020-12-15, 16:30

"ТикТок" хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй хачирхалтай трэнд

Хэрэв та цахим сүлжээнд алдаршаад буй үйлдлүүдийг турших дуртай бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Шүдний эмчилгээний төлбөр улс орон бүрд харилцан адилгүй байдаг ч интернет орчинд олон дагагчтай зарим инфлүнсерүүд байгууллагын сурталчилгаа хийж өгсөний хариуд үйлчилгээг үнэгүй хийлгэх нь бий.  

"ТикТок" хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй хачирхалтай трэнд Хадгалах
2020-12-07, 12:16

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус

Бүх төрлийн хүнсний ногоонд дургүй хүмүүс байдгийн дунд брокколи буюу цэцэгт байцаанд онцгой дургүй хүмүүс ч байдаг. Тэдний хувьд дургүй зүйлийг нь албан хүчээр идүүлэхэд ял шийтгэл мэт төвөгтэй санагддаг болов уу гэлтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь эрүүл мэндэд хамгийн ач тустай хүнсний ногооны нэг юм. Ингээд брокколи идэхийн ашиг тустай талуудаас танд хүргэе. 

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус Хадгалах

Өглөөний цагаар юм идэх хүсэл төрөхгүй байх нь ямар учиртай вэ?

Яагаад ч юм ихэнх үед өглөө юм идэх хүсэл төрдөггүй хэрнээ үдээс хойш, орой болоход хоолны дуршил ихэсчихдэг шүү дээ. Бараг хүн бүхэнд тохиолддог энэ асуудлын талаар элдэв таамаглал дэвшүүлэлгүй, шинжлэх ухааны үндэслэл бүхий хоол зүйчийн зөвлөгөөг танд хүргэе.  

Өглөөний цагаар юм идэх хүсэл төрөхгүй байх нь ямар учиртай вэ? Хадгалах

Ханиад хүрсэн үедээ идэж болохгүй 8 хүнс

Халуурах, хамар битүүрэх үед аяга тахианы мах идэх нь гайхалтай санаа боловч ханиадтай үед хүний биед сайн нөлөө үзүүлдэг хоол хүнс байдаг шиг эсрэгээсээ муу нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн ч байдаг ажээ. Энэхүү нийтлэлд ханиад хүрсэн үед идэж болохгүй 8 хүнсний талаар мэдээллийг хүргэж байна. 

Ханиад хүрсэн үедээ идэж болохгүй 8 хүнс Хадгалах
2020-12-01, 12:11