Зөвлөгөө

Бидний буруу угааж бэлтгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныхаа дараа заавал угаахыг эрмэлздэг. Харин ихэнх хүмүүс угаахдаа усанд угаахад л хангалттай гэж үздэг бол үнэн хэрэгтээ энэхүү хялбар зүйлд ч гэсэн нарийн арга байдаг. Харин энэхүү мэдээгээр та өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн угааж болох талаар мэдэж аваарай.

Бидний буруу угааж бэлтгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Жинхэнэ эр хүнд байх ёстой 10 зан чанар

Өнөө цагт жинхэнэ эр хүн ховорджээ гэж олон бүсгүйчүүд ярих болжээ. Гэхдээ тэрхүү жинхэнэ эр яг ямар байх ёстойг тодорхойлсон заалт байхгүй бөгөөд хүн хүний үнэлэмж өөр тул яг таг дүгнэлт хийх боломжгүй юм. Хэдийгээр жинхэнэ эр хүн гэж яг хэнийг хэлэхийг тодорхойлж чадахгүй ч нас биед хүрсэн, төлөвшсөн эр гэж ямар хүнийг хэлэхийг тодорхойлж бол болно. Хэрэв эр хүнд эдгээр чанарууд бүрдсэн байвал бүсгүйчүүдийн хүсэмжилдэг тэрхүү жинхэнэ эр хүний шалгуурт тэнцэх боломж тун өндөр ажээ.

Жинхэнэ эр хүнд байх ёстой 10 зан чанар Хадгалах
2018-11-22, 15:56

Онлайнаар худалдан авч болохгүй бүтээгдэхүүнүүд

Интернэт худалдаа бол дэлхийн хамгийн том худалдааны зах зээл бөгөөд та хүссэн үедээ хүссэн цагтаа худалдан авалт хийх боломжтой гэдгээрээ онцлог. Гэхдээ таны цаг, мөнгийг хэчнээн хэмнэдэг байсан ч зарим нэг бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах хэрэггүй. Учир нь зарим бараа, бүтээгдэхүүн зураг шигээ байдаггүйн дээр хүргэлт, үйлчилгээний хөлс нэмэгдэж дэлгүүрээс авснаас ялгаагүй тусах нь бий. 

Онлайнаар худалдан авч болохгүй бүтээгдэхүүнүүд Хадгалах

Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа

Оросын алдарт "Двенадцать стульев" романы баатар Остап Бендерийн хэлсэн үгэнд хүнээс шударгаар мөнгө салгаж болох 400 арга бий хэмээдэг. Хэрвээ тэр 21-р зууны үеийн романы баатар байсан бол тус зохиолд мөнгө салгаж болох 4000 арга нэрлэх байсан биз. Ямартай ч шинэ бизнес эхлэхэд гарааны хөрөнгө тийм ч чухал биш. Харин  үл ялиг хийсвэр сэтгэлгээ, түүнийг бодит зүйл болгох эр зориг л хэрэгтэй.

Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа Хадгалах

Таныг үхэлд ч хүргэж мэдэх 12 муу зуршил

Оройтож унтах, хэтрүүлж идэх зэрэг нь эрүүл мэндэд муу гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл заримдаа бидний өдөр тутам хийж заншсан энгийн зуршлууд хүртэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг олон хүмүүс мэддэггүй. Жишээлбэл: Хамраа дарж эсвэл чимхэж байгаад найтаавал эмнэлэгт хүргэгдэх магадлалтай гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна бохь ихээр зажлах үед шүдний ломбо унахаас гадна ой тогтоолт мууддаг гэдгийг мэдэж байсан уу? Энэ мэтчилэн бидний анзаардаггүй ч бие махбодод аюул учруулж байдаг зуршлуудыг танд хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу.

Таныг үхэлд ч хүргэж мэдэх 12 муу зуршил Хадгалах

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өвөрмөц аргууд

Тогтсон нэг хэвийн арга барил бүтээмж буурахад нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Гэтэл ихэнх ном сурах бичиг, вэбсайтуудад бүтээмжийг өглөө эрт босох, цагийн хуваарьтай байх гэх мэт зүйлсээр нэмэгдүүлдэг мэтээр бичсээр байдаг. Тэгвэл энэ удаа бид танд дүрмээс гажсан ч өндөр үр дүнтэй, өвөрмөц байдлаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргыг хүргэж байна. 

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өвөрмөц аргууд Хадгалах
2018-11-20, 16:54

Сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлс!

Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн гэр орны цэвэр цэмцгэр байдал нь тухайн гэрийн эзэгтэйн цэвэрч байдал, ааш зангийн илэрхийлэл болж байдаг. Гэтэл зарим бүсгүйчүүд үр ашиггүй олон зүйлсийг хаялгүй хадгалсаар байдаг нь гэрийг эмх замбараагүй харагдахад хүргэдэг. Тийм учраас бид танд сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлсийг хүргэж байна. 

Сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлс! Хадгалах

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Даргын тань танд хандах хандлага ямар вэ? Ямар ч салбарт, ямар ч ажил хийсэн даргатайгаа сайн харилцаатай байх нь чухал. Учир нь тэд л таныг албан тушаал ахиулах уу, халах уу, халамжлах уу гэдгийг шийднэ. Үүнтэй холбогдуулан  “All the Leader You Can Be” номын зохиогч, "Bates Communications" компанийн гүйцэтгэх захирал Сюзанна Бейтс таныг эрхэлж байгаа ажил албандаа зөв замаар явж байгаа эсэхийг  мэдэх аргуудын талаар ингэж зөвлөж байна.

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь...

Одоогийн бидний нийгэмд тэгш эрх, шударга ёс аль аль нь хэрэгтэй. Гэсэн хэдий ч шударга ёс, тэгш эрх гэх үгс бие биенээ орлохуйц ижил утгатай мэт боловч огт өөр утга илэрхийлдэг гэдгийг бидний ихэнх нь мэддэггүй. Үнэн хэрэгтээ тэгш эрх бол хүн бүрт ижил хандах хандлага бөгөөд шударга ёс нь хүн бүрт амжилттай байхад нь туслах боломж бололцоог хангаж өгөхийг хэлдэг юм. Ингээд уншигч та бүхэнд дээрх ойлголтуудыг энгийн жишээгээр тайлбарлая.

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь... Хадгалах
2018-11-07, 16:36

Залуу насандаа заавал хийсэн байх 15 чухал зүйл

Дундаж наслалт өндөртэй зарим оронд 30 настай хүн залууханд тооцогддог бол манай улсын хувьд эсрэгээрээ 30 нас бол "хийдгээ хийчихсэн" хүний нас гэж хэлж болно. Ямартай ч хүн болж төрөөд хорвоо дэлхий дээр бүхэл бүтэн 30 жил амьдарсныхаа хувьд урьд урьдны жилүүдийнхээ амьдралд харамсахгүйн тулд заавал хийсэн байх ёстой зүйлс гэж бий. Харин таны хувьд шинэ зүйлс сурч, хөгжилдөж, өөрийгөө хайрлан халамжилж, том хүн болоход тохиромжтой цаг хэзээ вэ?

Залуу насандаа заавал хийсэн байх 15 чухал зүйл Хадгалах
2018-11-06, 11:11

Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс!

Хосууд салсан шалтгаанаа ихэнхдээ “зан чанар таарсангүй” гэж тайлбарладаг бол ажлаас халагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь “өөрийн хүсэлтээр” гэж хэлдэг. Гэхдээ энэ үгний цаана өөрийн тань олон асуудал, алдаа байгаа юу аль эсвэл албан газар болоод ажил олгогч тань асуудалтай байгаа юу? Ажлын байр гэдэг бол аливаа хүний хоёр дахь гэр хэдий ч гэртээ эхнэр, нөхөртөө гаргадаг шиг харилцаа, хандлагатай байж огт болохгүй. Тийм учраас ажилтан өөрөө ч мэдэлгүй удирдах албан тушаалтныхаа дургүйг хүргэх магадлалтай, харилцаанд гардаг буруу хэллэгүүдээс хүргэж байна.

Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс! Хадгалах

Жилийн 4 улиралд ч цэцэглэсээр байх үзэсгэлэнт тасалгааны цэцгүүд

Өвлийн бүрсгэр өдөр сайхан цэцэг харж сэтгэлээ баясгахыг хүсэхгүй хэн байхав. Тэгвэл бид танд жилийн 4 улирал цэцэглэдэг гайхалтай тасалгааны цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Хамгийн гол нь бага зэрэг илүү арчилгаа л шаардах болно. Хэрэв та арчилж чадвал өвөл, зунгүй сайхан цэцэгсээр хүрээлүүлэх болно.

Жилийн 4 улиралд ч цэцэглэсээр байх үзэсгэлэнт тасалгааны цэцгүүд Хадгалах