ЗӨВЛӨГӨӨ

Хаах
Сурталчилгаа

Эр хүн бүрийн сурах ёстой зүйлс

Эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, амьдралаа авч явах хариуцлагатай нэгэн билээ. Тэр ч үүднээсээ хийж буй үйлдэл, хэлж буй үгээ цэгнэж, ухаан зарж амьдрах ёстой байдаг болов уу. Түүгээр барахгүй эр хүн ямар байхаас тэр гэр бүлийн ирээдүй хэрхэх нь тодорхой болдог учраас эрчүүд маань олон төрлийн чадвартай байх хэрэгтэй ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхоё. 

Эр хүн бүрийн сурах ёстой зүйлс Хадгалах

Нэгэн бүсгүйн ер бусын аргаар турсан түүх

Илүүдэл жин энэ цагийн шүдний өвчөн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс ч илүүдэл жингээсээ салахыг хүссэн уншигчиддаа урам зориг өгөх үүднээс бид гайхалтайгаар турж чадсан хүмүүсийн урам зориг оруулам түүхүүдийг хуваалцдаг билээ. Энэ удаад төрсөн цагаасаа хойш илүүдэл жинтэй байсан бөгөөд 14 настайдаа 105 кг-тай байсан хэдий ч нас бие гүйцсэнийхээ дараа ер бусынаар турж, загвар өмсөгчөөс дутахааргүй биетэй болсон Татьяна Рыбакова хэмээх бүсгүйн дэлгэрэнгүй түүхийг хүргэж байна.

Нэгэн бүсгүйн ер бусын аргаар турсан түүх Хадгалах
2012-07-21, 03:50

Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хүний гэдэс бол хоол боловсруулах системийн гол эрхтэн билээ. Гэдэсний хананд элдэв хэрэггүй бодис, хоол ундны боловсорч гүйцээгүй хүнсний зүйл хөө тортог мэт хуримтлагдах явдал бий. Тиймээс эдгээрийг бие организмаас зайлуулж, тогтмол хүндэрч байх хэрэгтэй. Гэтэл хүссэн үедээ хүндэрч чадахгүй, маш их зовиуртай байдаг бол яах вэ? Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтаас сэргийлэх тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? Хадгалах

Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй 6 дасгал

Бид ажил дээрээ ажлаа хийж байхдаа, мөн гэртээ ч тэр буруу сууж, хэвтсэнээс болж нуруугаа гэмтээж байдаг гэдгээ тэр бүр төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь даамжирсаар нуруу, нугасны өвчтэй болох аюултай байдаг байна. Иймд бид танд зориулан уг асуудлыг хялбар аргаар нуруунд ирж буй ачааллыг бууруулах, гайхалтай үр дүнтэй дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн нөхцөлд хийх боломжтой учраас та заавал туршиж үзээрэй.

Нурууны өвчнөөс сэргийлэх  үр дүнтэй 6 дасгал Хадгалах

Жирэмсний тестээр шалгахад учир бий...

Жирэмсний тест ашиглах энгийн дүрмийг зөрчихөд л хамгийн чанартай тест ч танд худал хариултыг өгөх болно. Тестийг супермаркет, эмийн сангаас ч худалдаж авах боломжтой бөгөөд эмч нарын үзэж буйгаар 99%-ийн найдвартай хариуг өгдөг гэнэ. Бүх жирэмсний тестүүд шээсэн дэх гонадотропин  хэмээх жирэмсний дааврыг мэдрэх замаар хариу өгдөг. Учир нь гонадотропин  даавар нь үр тогтож эхэлсэн цагаас эхлэн ялгардаг аж.

Жирэмсний тестээр шалгахад учир бий... Хадгалах

50 кг жин хаясан бүсгүйн тураах зөвлөгөө

Хичнээн жин хасахыг хүсэвч санаснаар болохгүй үе бий. Тэр нь ердөө өөрт тохирох аргаа олоогүйтэй л холбоотой юм. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас турах арга ч гэсэн өөр байж болно. Гэхдээ хүн бүрт тохирох нэг арга бол дасгал хөдөлгөөн юм шүү. Өнөөдөр бид та бүхэндээ дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын ачаар 50 кг жинг хасч чадсан бахархам бүсгүйн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё.

50 кг жин хаясан бүсгүйн тураах зөвлөгөө Хадгалах

Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Гэхдээ үүнээс гадна эрүүл мэнд, бие эрхтний толь болдог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл нүдэнд ямар зовиур мэдэгдэж байгаагаас шалтгаалан, аль эрхтэн өвдсөнийг мэдэх чухал 8 шинж байдгийг бид та бүхэндээ хүргэж байна. Эдгээр аргууд нь зөвхөн ямар өвчин туссаныг тодорхойлж өгөх тул эрүүл мэнддээ анхаардаг эрхэм уншигч та аль болох цаг алдалгүй эмчид үзүүлж, тохирсон эмчилгээгээ цаг алдалгүй хийлгээрэй.

Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ? Хадгалах
2016-12-22, 13:11

Гадилны хальсыг яагаад хог руу хаяж болохгүй вэ?

Монголд хамгийн их олдоцтой байдаг жимс бол яахын аргагүй гадил юм. Чихэрлэг, зөөлөн амттайн зэрэгцээ биед тустай, мөн шим тэжээл ихтэй тул өл сайн дардаг билээ. Гэхдээ хүмүүс гадил жимсээ идчихээд хальсыг нь хаячихдаг. Тэгвэл хальсанд нь жимснээсээ дутахааргүй их амин дэм агуулагддаг бөгөөд гоо сайхан, эрүүл мэнд, өвчин намдаалт зэрэг санаанд оромгүй олон зүйлд ашиглаж болдог ажээ. Ингээд бид танд гадил жимсний хальсыг юунд ашиглаж болдгийг дуулгая. 

Гадилны хальсыг яагаад хог руу хаяж болохгүй вэ? Хадгалах
2017-01-21, 13:35

Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа

Секс бол амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй санал нийлэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Бурхан хүнийг бүтээхдээ хүсэл тачаал гэх зүйлийг бие организмд бий болгосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүн өөр хоорондоо уусч, нэгэн бие болохыг секс гэж тайлбарлах нь бий. Түүнээс гадна хосуудын хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон, ариун нандин зүйл юм. Тиймээс энэ харилцааг эрхэмлэж, ач холбогдол өгөх нь чухал ажээ. Харин зарим тохиолдолд хүмүүс сексийн үеэр болчимгүй үйлдэл хийж, бодлоггүй үг хэлснээр маш том алдаа гаргадаг байна. Бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншсанаар таны сексийн харилцаанд шинэ дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

Сексийн үеэр гаргаж болохгүй 12 алдаа Хадгалах

Таны гар болон хөл их хэмжээгээр хөлрөөд байвал ийм учиртай!

Хөл болон гар их хэмжээгээр хөлрөх нь ичгэвтэр явдал билээ. Гадуур хөлс болон хөлсний эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг хэдий ч, тэдгээр нь биед хортой нөлөөтэй байдаг. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ашиглан, гэрийн нөхцөлд хөлрөлтийг болиулах бүрэн боломжтой байдаг байна. Тийм ч учраас бид өнөөдөр та бүхэнд хөлрөлтийг үгүй хийх бэлдмэлүүдийг хэрхэн хийх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таны гар болон хөл их хэмжээгээр хөлрөөд байвал ийм учиртай! Хадгалах

Батгыг ямар ч өвдөлтгүйгээр цэвэрлэдэг Тайванчуудын шалгарсан арга

Нүүрнийхээ арьсанд ач холбогдол өгч, сайтар цэвэрлээгүй болон өөр олон шалтгаануудаас болж нүүрэн дээр батга гардаг билээ. Тэгвэл хүний гоо үзэмжийг ихээр үгүй хийдэг арьсны бохирдлоос үүдэлтэй энэхүү өвчлөлөөс салах хялбархан аргыг Тайванчууд туршиж үзэн, амжилттай хэрэгжүүлэх болсон бөгөөд та доорх бичлэгнээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

Батгыг ямар ч өвдөлтгүйгээр цэвэрлэдэг Тайванчуудын шалгарсан арга Хадгалах

Үүнийг хэрэглээд 50 настай эмэгтэй яг л 35-тай мэт харагддаг болсон!

Хөгширдөггүй гэж хэлж болмоор, наснаасаа залуу харагддаг, оворгүй, залуу насаа хадгалсаар яваа олон эмэгтэйчүүд бидний эргэн тойронд байдаг билээ. Арьс нь цэвэрхэн, бараг үрчлээгүй гэж хэлж болмоор бүх зүйл нь үзэсгэлэнтэй сайхан төрхтэй хүмүүсийн дунд нийтлэг нэгэн алтан дүрэм мөрдөгддөг гэнэ шүү! Энэ нь өөрсдийн гэсэн гоо сайхны нууц жортой байх ажээ. Тэгвэл нэгэн бүсгүй гэрийн аргаар хэрхэн сайхан төрхийг бүрдүүлэх нууцаа олон нийтэд дэлгэсэн юм. Ингээд түүний жорыг хамтдаа сонирхоцгооё.

Үүнийг хэрэглээд 50 настай эмэгтэй яг л 35-тай мэт харагддаг болсон! Хадгалах
2018-02-21, 12:24