Аяллын тойрог

Япончуудын тухай бидний үнэн гэж итгэж явдаг ташаа ойлголтууд

Холливудын кино найруулагчид киногоо хийхдээ тухайн орны нөхцөл байдлыг яг байгаагаар нь хэзээ ч үзүүлдэггүй ажээ. Энэ удаагийнхаа дугаараараа дэлхийн хамгийн сонирхолтой орнуудын нэг болох Япон улсын тухай бидний үнэн гэж итгэсээр ирсэн 12 ташаа ойлголтыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Япончуудын тухай бидний үнэн гэж итгэж явдаг ташаа ойлголтууд Хадгалах

Сингапурт эдгээр зүйлийг хийвэл та хуулийн хариуцлага хүлээх болно

Сингапур газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 190-д ордог. Малайзын хойгийн өмнөд хошуунд орших арлаас бүрдсэн нутагтай Зүүн өмнөд Азийн хот улс юм. Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг байна. Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг юм. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. 

Сингапурт эдгээр зүйлийг хийвэл та хуулийн хариуцлага хүлээх болно Хадгалах

Хятадад очвол тоохгүй өнгөрч болохгүй зүйлс!

Хэдийгээр та Хятад улсад очиж, хятад хэлийг сурж байсан ч энэ улсын талаар нарийн сайн мэдлэгтэй болж амжаагүй л болов уу. Тэгвэл Хятадууд чигчий хурууныхаа хумсаа яагаад ургуулдаг юм бол?  Савхыг  яагаад будаанд хатгаж болохгүй вэ? Хятадууд өөрсдийгөө хүмүүжилтэй гэж боддог уу? Гэх мэт олон сонирхолтой асуултын хариултуудыг танд хүргэе. Та Хятадын аль ч газар руу зорихын өмнө эдгээр зүйлсийг мэдээд авахад илүүдэхгүй л болов уу!

Хятадад очвол тоохгүй өнгөрч болохгүй зүйлс! Хадгалах

Хойд Солонгосын тухай бидний мэддэггүй хар бараан нууцууд

Хойд Солонгос гэхээр дэлхийн хүмүүс удирдагч Ким Жон Ун (Kim Jong-Un), холын тусгалтай пуужин, хатуу чанга цэргийн дэглэм, эрх чөлөөгүй ард иргэдийг шууд төсөөлдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл бодит байдал дээр Хойд Солонгос улсад эдгээрээс өөр хар бараан, гүн гүнзгий нууцууд олон байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ эдгээр нууцуудыг хамтдаа тайлцгаая. 

Хойд Солонгосын тухай  бидний мэддэггүй  хар бараан нууцууд Хадгалах

Зөвхөн Японд л харж болох зүйлс...

Япончуудыг бид хачин хачин зүйлс сэддэг гэдгийг хэдийнээ мэддэг болсон. Тэгвэл зөвхөн Японд л мөрдөгддөг хачирхалтай гэмээр хууль дүрмүүд гэж бас байдаг ажээ. Жишээ нь, Японы ЗГ илүүдэл жинтэй тэмцэх хуулийг 2008 онд батлан гаргасан бөгөөд хууль ёсоор бол 40-75 насны эрчүүдийн бэлхүүс 86 см, харин эмэгтэйчүүдийнх 88 см-ээс илүүгүй байх ёстой аж. Ийм хууль манай улсад хэрэгжвэл нас ахих тусам хэвлийгээрээ таргалах гээд байдаг хүмүүст хэцүүхэн л юм байна. Ингээд энэхүү сонирхолтой мэдээний дэлгэрэнгүйг хамтдаа сонирхоцгооё. 

Зөвхөн Японд л харж болох зүйлс... Хадгалах

Гадны улс оронд зочид буудлын өрөө захиалахдаа юуг анхаарах ёстой вэ?

Аялж, зугаалах цаг ойртсоор л байна. Гадаад улс орон руу явж, юм үзэж, нүд тайлах нь хүний бүрийн хүсэл мөрөөдөл гэдэг нь гарцаагүй. Харин аялахад тулгардаг хамгийн том асуудал бол боломжийн үнэтэй, цэвэрхэн буудал олох билээ. Бид мэдлэг, туршлага багаасаа болж, хэт үнэтэй буудал захиалж мөнгөө хий дэмий үрэх нь бий. Тэгвэл та бүхэндээ хямдхан атлаа тухтай зочид буудал олоход туслах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гадны улс оронд зочид буудлын өрөө захиалахдаа юуг анхаарах ёстой вэ? Хадгалах

Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд

Хүн бүрийн нэгээхэн хүсэл бол яахын аргагүй гадаад улс орныг зорьж, юм үзэж, нүд тайлах билээ. Гэхдээ ихэнх тохиолдолд бид туршлагагүйгээс болж, алдаа гаргаж, илүү их мөнгө зарцуулж аялах нь бий. Тэгвэл та өөрөө эдгээр алдааг гаргахгүйгээр, бусдын алдаан дээр суралцаж, аяллаа мэргэжлийн төвшинд хийж болох юм. Ингээд аялагчид ихэнхдээ ямар алдаа гаргадаг талаар мэдээллийг танд хүргэе.

Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд Хадгалах

Онгоцонд таны төсөөлж ч байгаагүй олон аюул нуугдаж байдаг

Онгоцоор нисэх нь хүссэн газраа хамгийн түргэн хугацаанд, тав тухтай байдлаар хүрэх боломжийг олгодог. Онгоцонд суух болгонд инээмсэглэсэн, эелдэг нислэгийн багийнхан болон олон арван зорчигчид биднийг угтдаг билээ. Тэгвэл та ийм таатай орчноор үйлчлүүлэхэд хүртэл янз бүрийн бактеритай холилдож, ноцтой өвчин тусах өндөр магадлалтай байдаг гэдгийг мэдэх үү? Энэ удаагийнхаа нийтлэлээр тэнгэрийн хөлгөөр зорчихдоо хэрхэн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар мэдээллийг хүргэе ээ. 

Онгоцонд таны төсөөлж ч байгаагүй олон аюул нуугдаж байдаг Хадгалах

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн болох Амишууд гэж хэн бэ?

Та Амиш хүмүүсийн талаар хэр ихийг мэдэх вэ? Амишчууд нь АНУ болон Канадын нутаг дэвсгэрт амьдардаг Христийн шашинтай үндэстэн юм. Амишуудын соёл иргэншлийг хөгжилтэй байдлаар дүрсэлсэн олон зүйлс байдаг. Гэвч бодит амьдрал дээр тэд үнэхээр тийм биш ажээ. Хэрвээ тэдний талаар судлаад үзвэл Амишуудын талаарх шинэ, хачирхалтай зүйлс ихийг мэдэж авах болно. Ингээд үргэлжлүүлэн цааш уншиж, мэдлэгийн цар хүрээгээ тэлээрэй. 

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн болох Амишууд гэж хэн бэ? Хадгалах

Эдгээр гэрэл зургуудыг дарсан залуу насан туршдаа Хойд Солонгост очих эрхгүй болжээ

Эрик Лафорг (Eric Laforg) бол дэлхийн олон орноор аялсан гэрэл зурагчин юм. 2008-2012 оны хооронд Зөвхөн Хойд Солонгост л гэхэд тэр 6-н удаа зочилжээ. Тэрээр аяллынхаа үеэр Хойд Солонгосын ард иргэдийн амьдралыг харуулсан зургийг нууцаар авдаг байсан. Сүүлийн удаа Хойд Солонгост ирсний дараа БНАСАУ-ын засгийн газраас түүнийг дахин улсдаа нэвтрэхийг бүх насаар нь хориглосон байна. Учир нь тэрээр БНАСАУ-ын гурван үеийн удирдагчдын муухай гарсан зургийг интернетэд байршуулсан мөн энэ зургаа устгахаас татгалзжээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Эдгээр гэрэл зургуудыг дарсан залуу насан туршдаа Хойд Солонгост очих эрхгүй болжээ Хадгалах

Францад 2 жил амьдарсны дараа би эдгээр зүйлсийг сурсан

Та Франц улсын талаар хэр их мэдэх вэ? Нөгөө л улиг болсон Эйфелийн цамхаг, шинэхэн жигнэмэг, халуун кофе, романтик газар хэмээх төсөөлөл танд орж ирж байна уу? Тэгвэл тэр бодлоо нэгэнт авч хаях цаг нь нэгэнт болжээ. Бодит байдал дээр Францын өдөр тутмын амьдрал жуулчны амьдралаас тэс өөр байдаг байна. Нэгэн гадаад жуулчин франц улсад 2 жил амьдарсны эцэст тухайн улсын талаарх бодит төсөөллийг гаргажээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Францад 2 жил амьдарсны дараа би эдгээр зүйлсийг сурсан Хадгалах

Онгоцонд юу ч болж мэднэ шүү!

Адал явдалтай хөгжилтэй нөхцөл байдалтай бид хаа сайгүй л таардаг билээ. Гэхдээ тэр дундаа онгоцонд нэлээд асуудал үүсдэг бололтой. Хүн бүр өөр өөрийн эрхээ эдлэн тухтай аялж зорчиж явахад ямар "таны хөлнөөс таагүй үнэр үнэртээд байна" гэлтэй биш. Хувь хүний эрхийг хүндэтгээд тэвчээд л өнгөрөх хэрэг гардаг байна. Ингээд онгоцонд яг ямархуу үйл явдал болдгийг дараах зургаар баримтжуулан бид танд хүргэж байна.

Онгоцонд юу ч болж мэднэ шүү! Хадгалах