Аяллын тойрог

Хятадад байдаг хуурамч Парис хот

Хийж чаддаггүй юм байдаггүйгээрээ алдартай манай урд хөршүүд хүн төрөлхтний олон гайхалтай дурсгалуудыг агуулсан Парис хотыг аль хэдийн хуулбарлан бүтээжээ. Ханжоу хотын захад орших энэхүү дуураймал Парисыг "Тиан Дученг" гэдэг бөгөөд 100,000 хүн амьдрах зориулалттайгаар босгосон аж. Ингээд та бүхэнд жинхэнэ Парисыг Хятад Паристай харьцуулсан зургуудыг толилуулъя.

Хятадад байдаг хуурамч Парис хот Хадгалах

Зөвхөн Америкт л харж болох зүйлс

Хэрвээ та нэг газраа олон жилийн турш амьдарсан бол юм бүхэн хэвийн санагдах нь мэдээж. Харин гадны улс орон руу очих үедээ “Энэ яг юу вэ, яах ёстой юм бэ” гэж уулга алдах нь бий. Тэр тусмаа танд Америк улсын юм бүхэн  хачин жигтэй, сонин санагдах болно шүү.

Зөвхөн Америкт л харж болох зүйлс Хадгалах

Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт

Энэтхэг, Хятадын дунд орших нууцлаг бөгөөд эртний уламжлалтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон Бутан улс нь 1974 оныг хүртэл жуулчдад хаалттай байсан юм. Харин өнөөдөр Бутан руу хүссэн хүн бүр явж болох боловч хил давахын тулд маш олон зүйл бүрдүүлэх хэрэгтэйн зэрэгцээ багагүй хэмжээний мөнгө зарлагадана. Чухам ийм бодлого барьдаг учраас Бутаны вант улс нь хэдийгээр үүд хаалга нээлттэй ч нууцлаг хэвээр үлдэж чаджээ.

Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт Хадгалах

Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ?

Маш олон хүмүүс Араб улсыг эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэггүй, эрчүүд нь олон эхнэр авч болдог, маш баян орон хэмээн дүгнэдэг. Үүнийг дагаад хүмүүсийн цуурхлыг үнэн эсэхийг батлах боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл та бүхэнд уг баян тансаг орны эхнэрүүд хэрхэн амьдардаг болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг 6 газар

Дэлхийн зарим улс орнууд оршин суугчдадаа зүгээр л тэр газрыг сонгон амьдарсных нь төлөө мөнгө өгдөг ба засгийн газар нь гадаадын иргэдэд цалинтай цагаачлал санал болгодог гэнэ шүү. Амьдралаа өөрчилж, цоо шинийг мэдэрч, үр хүүхдүүддээ сайхан ирээдүй бэлэглэж болох ийм сайхан боломжоос хэн ч татгалзахгүй биз ээ.

Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг 6 газар Хадгалах

Зөвхөн Хятадад л харж болох зүйлс

Бусдаас хамгийн гаж, өвөрмөц гэмээр соёл, амьдралын хэвшилтэй орон бол мэдээж бидний хөрш Хятад билээ. Магадгүй та Хятадаар аялах болсон бол эдгээр зүйлстэй тулгарч магадгүй юм. 

Зөвхөн Хятадад л харж болох зүйлс Хадгалах

Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

Манай дэлхий дээр аялж зугаалж болох олон үзэсгэлэнтэй газрууд бий. Тиймдээ ч ихэнх хүмүүс очих гэж буй улсынхаа байгалийн сайхан, цаг агаар, дурсгалт газруудын талаар судалж зардал, тооцоогоо төсөвлөдөг. Гэхдээ эх нутгаасаа холдож харь орон руу зорчиход анхаарах маш их зүйлс байдаг. Сайхан бүхнийг бодож эрсдлээ тооцохгүй байх нь таныг аюулд оруулж болзошгүй гэдгийг санаарай. Ер нь аялал жуулчлалын тал дээр бүх хүнд тохирсон ерөнхий заавар өгөх боломжгүй байдаг. Гэхдээ бид танд жуулчдын очиж болохгүй, аюултай газруудыг танилцуулж байна. Та доорх газрууд руу аялахаар шийдсэн байсан бол түр азнаад сайн бодож үзэх хэрэгтэй шүү. 

Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар Хадгалах

Дэлхийн хамгийн хачирхалтай 25 хот

Дэлхий дээрх улс орнууд, хотууд бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэхдээ гайхамшигтай гэх үгээр ч илэрхийлж боломгүй үнэхээрийн хачирхалтай улс орон маш их бий. Ингээд таны аяллын маршрутыг нэмэх зорилготойгоор дэлхийн хамгийн хачирхалтай хотуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү нийтлэлийг уншаад оршуулгын газраас өөр юу ч байхгүй хотод очиж үзэхээр шийдэх ч юм билүү.

Дэлхийн хамгийн хачирхалтай 25 хот Хадгалах

Зөвхөн Швейцарьт л харж болох зүйлс

Европын хэмжүүрээр харахад Швейцар нь том улс биш хэдий ч эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Мөн та Швейцарын алдарт цаг, хутга болон амтат шоколадны талаар мартаж болохгүй. Ингээд хамтдаа Швейцар улсын талаар илүү ихийг өгүүлэх сонирхолтой баримтуудтай танилцья.

Зөвхөн Швейцарьт л харж болох зүйлс Хадгалах

Алдартай дурсгалт газрууд холоос хэрхэн харагддаг вэ?

Дэлхийн өнцөг булан бүрээр аялал хийж буй хүмүүс ямарваа нэгэн дурсгалт газрыг дэргэдээс очиж үзэхийг хичээдэг. Мэдээж нь энэ нь зөв зүйл болов ч тэдгээрийг холоос ажиглах нь дутахааргүй мэдрэмжийг төрүүлж чадна. Ингээд алдартай түүхийн дурсгалууд холоос хэрхэн харагддаж тухай мэдээг хүргэж байна. 

Алдартай дурсгалт газрууд холоос хэрхэн харагддаг вэ? Хадгалах

Орон орны хачирхалтай хоригууд

Бид аялалд гарах бүрдээ очих гэж буй газрынхаа талаар судалж, хамгийн сонирхолтой гэсэн газруудаар нь аялахыг хүсдэг. Гэхдээ бид тухайн орны уламжлал, ёс заншлын талаар төдийлөн судалдаггүй билээ. Манай улсад энгийн өдөр тутмын хэвшил болсон зүйлс бусад оронд хориотой байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд танд дэлхийн улс орнуудын хамгийн хачирхалтай хоригуудыг танилцуулж байна.

Орон орны хачирхалтай хоригууд Хадгалах

Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан

Байгаль нуур бол Оросын хамгийн алдартай аялал жуулчлалын газар билээ. Тэнд үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, цэвэр агаар, цэнгэг ус гээд л аялагчдын хүссэн бүхэн бий. Хэрвээ та Байгаль нуур руу аялж үзээгүй бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Энэ газар таны зуны аяллын төлөвлөгөөнд багтана гэдэгт итгэлтэй байна.

Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан Хадгалах