Аяллын тойрог

Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй!

Ажил таны халаасыг дүүргэдэг бол аялал таны сэтгэлийг дүүргэдэг гэдэг. Шинэ аялал бүр бидэнд хэзээ ч мартамгүй дурсамжууд, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг. Гэхдээ энэ бүгдийг бий болгоход та заавал тэрбумтан байх ёстой гэж үү? Бидний одоогийн хүргэх мэдээлэл танд энэ асуултын хариултыг олоход тусална гэдэгт итгэлтэй байна. Танд аялахад бага зардалтай хэрнээ хамгийн гайхалтай дурсамжийг үлдээх аялалын цэгүүдийг санал болгоё.

Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй! Хадгалах

Онгоцны тийзний үнэнд юу багтдаг вэ?

Та урьд өмнө нь онгоцны тасалбарын үнэнд ямар үйлчилгээ, юу юу багтдаг бол гэж сонирхож байсан уу? Байгаагүй бол хэдхэн хором гаргаад бодоод нэг үзээрэй! Мөн өөрийн төсөөлөн бодсоноо дараах мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаад шалгаж үзээрэй!

Онгоцны тийзний үнэнд юу багтдаг вэ? Хадгалах

Таны аяллыг тав тухтай байлгах сонирхолтой хэрэгслүүд

Ихэнх хүмүүс шинэ соёл иргэншлийг судлахын тулд эсвэл өөрийн оюун бодлыг тэлэхийн тулд аялалд гардаг. Гэхдээ аялагчдын тодорхой хэсэг нь нүдээ нээж, өдөр тутмын амьдралын стрессээс түр ч болов холдохын тулд аялдаг болсон. Ямартай ч хэрвээ та аялах гэж байгаа бол танд доорх хэрэгслүүд хэрэг болж юуны магад. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Таны аяллыг тав тухтай байлгах сонирхолтой хэрэгслүүд Хадгалах

Нисэх онгоцны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Нислэгийн багийнхан тэр бүр онгоцонд өрнөж буй бүхий л үйл явцыг хүн бүрт тайлбарлаж хэлдэггүй. Тийм болохоор бид зарим нэг зүйлсийг одоо хүртэл андуу ташаа бодож явдаг. Тэгвэл яг юуны талаар буруу ойлголттой явдаг юм бол? Ингээд нийтлэлийн төгсгөлд таны боддог аймшигтай төсөөллүүд үнэндээ ямар ч үндэслэлгүй байсан гэдгийг ойлгох болно.

Нисэх онгоцны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Гадны улс орнууд руу хамгийн бага зардлаар хэрхэн аялах вэ?

Аялж зугаалахад тийм ч их мөнгө хэрэггүй гэж туршлагатай аялагч нар байнга хэлдэг билээ. Энэ нь ч үнэн. Аялах хүсэл зорилго, мэдээлэл хайж олох чадвар байхад л та дэлхийг ч хэдэнтээ тойрон аялах боломжтой. Ингээд бага зардлаар юм үзэж, нүд тайлах ухаалаг аргуудаас бид танд хүргэж байна.

Гадны улс орнууд руу хамгийн бага зардлаар хэрхэн аялах вэ? Хадгалах

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд

Дэлхийн хамгийн их хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ 2-рт жагсдаг, гайхалтай өв соёл, түүх, археологийн үнэт дурсгалт газруудын өлгий болсон Хятад улс нь аялал жуулчлалын томоохон цэгүүдийн нэг билээ. Манай улстай хил залгаа оршдог мөн дээрээс нь визгүй тул Хятадад очиж үзээгүй хүн гэж тун ховор болов уу. Харин та тус улсад очоод, "Цагаан Хэрэм"-нээс өөр юу үзэж хардаг вэ? Өвөрмөц зүй тогтол бүхий байгаль, түүхийн өв соёл нь орчин үеийн шинэ техниктэй уялдан тогтсон тус улс нь археологи, эртний архитектур, байгаль орчин сонирхогчид болоод адал явдлыг эрэлхийлэгч хэн бүхний очих ёстой улс бөгөөд үзэж харах зүйлс дэндүү олон. Иймд бид та бүхэндээ Хятадад очвол заавал үзэх ёстой газруудыг танилцуулж байна.

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд Хадгалах

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал

Бээжин хотод л гэхэд асар олон тооны хүмүүс газар доогуур буюу бидний нүдэнд харагдахгүй хэлбэрээр амьдарч байна. Тэгвэл тэд яагаад энд амьдарч байгаа юм бол оо? Ер нь газар доор амьдрах ямар байдаг бол? Хятадын засгийн газраас уг байрыг хөлслөгч хүн бүрт ердөө 4м квадрат талбайг л гаргаж өгдөг гэдгийг сонсоод та шоконд орох байх. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа газар доорх байранд амьдардаг хүмүүс болон тэдний өдөр тутмын амьдралын талаар бяцхан сурвалжлага хийцгээе.  

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал Хадгалах

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан

2016 онд ойролцоогоор 1.2 тэрбум жуулчид дэлхий даяар аялсан нь 2015 оныхтой харьцуулахад 4%-иар ихэссэн байна. Франц, АНУ, Испани, Хятад, Итали, Их Британи улсууд нь аялал зугаалгын хамгийн гол цэгүүдийн нэг болжээ. Жуулчдын тоо өсөхийн хирээр залиланд өртсөн аялагчдын тоо ч мөн дагаад нэмэгдсэн байна. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан Хадгалах

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд

Дэлхийн улс орнууд бүгд нэгэн ижил хууль дүрэмд захирагддаггүй. Харин ч аливаа хууль нь улс орон бүрт олон шалтгааны улмаас харилцан адилгүй байдаг. Зарим нь тухайн орны түүх болон улс төрийн байдлаас үүсэлтэй байдаг бол зарим нь шашин ёс заншлаас гаралтай байх аж. Тиймдээ ч цөөн хэдэн улс орнуудад одоог хүртэл байдаг гэхэд итгэмээргүй хуулийн заалтууд байдаг гэнэ. Бохь зажлахыг хориглохоос эхлээд бослого эсэргүүцэл гаргасан тохиолдолд цаазаар авах хүртэл хатуу хууль дүрэмтэй улс орнууд байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн итгэмээргүй хуультай орнуудыг танилцуулж байна.

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд Хадгалах

Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ?

Аялал яг адал явдалт зохиолын шинэ хуудас шиг сонирхол татдаг. Хүн амьдралдаа дор хаяж нэг удаа гадаадын оронд аялж үзэх хэрэгтэй бөгөөд энэ онд аялахаар төлөвлөж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэнд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан аялахад тохиромжтой 12 газрыг сар тус бүрээр хүргэх гэж байна. 

Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ? Хадгалах

Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс

Энэтхэг бол дэлхийн хамгийн сонирхол татам орнуудын нэг яахын аргагүй мөн билээ. Дуу, хөгжим, соёл урлаг, зан заншлаараа биднийг үргэлж гайхшруулж байдаг энэ улс нь гадаадын иргэдийн хувьд нууцлагдмал оньсого хэвээрээ л байгаа юм. За ингээд тус улсыг огт өөр өнцгөөс олж харсан сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. 

Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс Хадгалах