Аяллын тойрог

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд

Дэлхийн хамгийн их хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ 2-рт жагсдаг, гайхалтай өв соёл, түүх, археологийн үнэт дурсгалт газруудын өлгий болсон Хятад улс нь аялал жуулчлалын томоохон цэгүүдийн нэг билээ. Манай улстай хил залгаа оршдог мөн дээрээс нь визгүй тул Хятадад очиж үзээгүй хүн гэж тун ховор болов уу. Харин та тус улсад очоод, "Цагаан Хэрэм"-нээс өөр юу үзэж хардаг вэ? Өвөрмөц зүй тогтол бүхий байгаль, түүхийн өв соёл нь орчин үеийн шинэ техниктэй уялдан тогтсон тус улс нь археологи, эртний архитектур, байгаль орчин сонирхогчид болоод адал явдлыг эрэлхийлэгч хэн бүхний очих ёстой улс бөгөөд үзэж харах зүйлс дэндүү олон. Иймд бид та бүхэндээ Хятадад очвол заавал үзэх ёстой газруудыг танилцуулж байна.

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд Хадгалах

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал

Бээжин хотод л гэхэд асар олон тооны хүмүүс газар доогуур буюу бидний нүдэнд харагдахгүй хэлбэрээр амьдарч байна. Тэгвэл тэд яагаад энд амьдарч байгаа юм бол оо? Ер нь газар доор амьдрах ямар байдаг бол? Хятадын засгийн газраас уг байрыг хөлслөгч хүн бүрт ердөө 4м квадрат талбайг л гаргаж өгдөг гэдгийг сонсоод та шоконд орох байх. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа газар доорх байранд амьдардаг хүмүүс болон тэдний өдөр тутмын амьдралын талаар бяцхан сурвалжлага хийцгээе.  

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал Хадгалах

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан

2016 онд ойролцоогоор 1.2 тэрбум жуулчид дэлхий даяар аялсан нь 2015 оныхтой харьцуулахад 4%-иар ихэссэн байна. Франц, АНУ, Испани, Хятад, Итали, Их Британи улсууд нь аялал зугаалгын хамгийн гол цэгүүдийн нэг болжээ. Жуулчдын тоо өсөхийн хирээр залиланд өртсөн аялагчдын тоо ч мөн дагаад нэмэгдсэн байна. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан Хадгалах

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд

Дэлхийн улс орнууд бүгд нэгэн ижил хууль дүрэмд захирагддаггүй. Харин ч аливаа хууль нь улс орон бүрт олон шалтгааны улмаас харилцан адилгүй байдаг. Зарим нь тухайн орны түүх болон улс төрийн байдлаас үүсэлтэй байдаг бол зарим нь шашин ёс заншлаас гаралтай байх аж. Тиймдээ ч цөөн хэдэн улс орнуудад одоог хүртэл байдаг гэхэд итгэмээргүй хуулийн заалтууд байдаг гэнэ. Бохь зажлахыг хориглохоос эхлээд бослого эсэргүүцэл гаргасан тохиолдолд цаазаар авах хүртэл хатуу хууль дүрэмтэй улс орнууд байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн итгэмээргүй хуультай орнуудыг танилцуулж байна.

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд Хадгалах

Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ?

Аялал яг адал явдалт зохиолын шинэ хуудас шиг сонирхол татдаг. Хүн амьдралдаа дор хаяж нэг удаа гадаадын оронд аялж үзэх хэрэгтэй бөгөөд энэ онд аялахаар төлөвлөж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэнд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан аялахад тохиромжтой 12 газрыг сар тус бүрээр хүргэх гэж байна. 

Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ? Хадгалах

Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс

Энэтхэг бол дэлхийн хамгийн сонирхол татам орнуудын нэг яахын аргагүй мөн билээ. Дуу, хөгжим, соёл урлаг, зан заншлаараа биднийг үргэлж гайхшруулж байдаг энэ улс нь гадаадын иргэдийн хувьд нууцлагдмал оньсого хэвээрээ л байгаа юм. За ингээд тус улсыг огт өөр өнцгөөс олж харсан сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. 

Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс Хадгалах

Аяллыг тань илүү адал явдалтай болгох 15 газар

Та адал явдалд дуртай юу? Бид та бүхэндээ галзуу хэрнээ сонирхолтой, адал явдлыг эрэлхийлэгч хэн бүхний заавал очиж үзэх ёстой 15 газрыг танилцуулахаар бэлтгэлээ.

Аяллыг тань илүү адал явдалтай болгох 15 газар Хадгалах

Орос улсад очвол анхаарах ёстой зүйлс

Орос орон руу явахад визгүй болсон учир манайхан амралтаараа Орос орныг зорих нь ихэссэн билээ. Тэгвэл та тус улсын талаар хэр мэдлэгтэй вэ? Хэрвээ та Орос орон руу аялахаар шийдсэн бол танд дараах зүйлс хэрэг болох болов уу.

Орос улсад очвол анхаарах ёстой зүйлс Хадгалах

Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэдэг улс орнууд

Байгалийн гайхамшгийг өөрийн нүдээр үзэх, өөр соёл иргэншлийг танин мэдэх, хачирхалтай сонин хоолнуудыг турших, шинэ танилуудтай болох гээд аялалд гарах олон шалтгаанууд байна. Орчин үед гадаад явах нь хялбар болсон учраас гадаадад аялж, зугаалах хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Шинэ улс орон руу явахдаа бид аюулгүй байдлыг хангалттай мэдэрдэг ч бодит байдал өөр байдаг. Одоог хүртэл цагаан арьстай эмэгтэйчүүд хүртэл очихоос айж түгшдэг улс орон дэлхий дээр олон байгаа. Улс бүр өөрийн гэсэн сайн, муу талтай учраас хаана ямар аюул учирч болохыг мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ дор дурдагдсан орнуудад бүр зорчихыг хориглосон юм биш. Магадгүй хэзээ нэгэн цагт очих шаардлага гарвал анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.

Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэдэг улс орнууд Хадгалах

Лондон хотын тухай хачирхалтай баримтууд

Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, уламжлалтай байдаг. Тэдгээр онцлог, уламжлалынх нь ихэнхийг бид мэддэггүй ч ерөнхийдөө тийм хэмээн дотроо бодчихсон байдаг. Тэгвэл бидний бодсоноос шал өөр гэдгийг батлах 21 итгэмээргүй баримтыг та бүхэндээ хүргэе. Бид та нартаа Лондон хотын тухай итгэмээргүй 21 баримтыг хүргэж байна.

Лондон хотын тухай хачирхалтай баримтууд Хадгалах

Зөвхөн Хойд Солонгост хориглодог хамгийн хачирхалтай зүйлс

Одоогоор дэлхийд хамгийн ихээр  сонирхол татаж байгаа улсуудын нэг бол яахын аргагүй Хойд Солонгос улс. Барууны нөлөөллийг улс орондоо оруулахаас эрс татгалздаг тус улс нь нууцлаг байх тусам сониуч хүмүүсийн асуултуудаар дүүрэгдсээр байна. Тэгвэл энэ удаад та бүхэнд Хойд Солонгост хориотой 9 зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Зөвхөн Хойд Солонгост хориглодог хамгийн хачирхалтай зүйлс Хадгалах