Аяллын тойрог

Ээ дээ, энэ Япончууд уу?

Япон улс бол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг, түүнчлэн технологийн дэвшил ажил хэрэгч байдал, сакура цэцэг гэх мэт олон зүйлээрээ алдартай билээ. Тэгвэл бас нэгэн сонирхолтой тоо баримтаас үзвэл тус улсын хүн амын жилд амиа хорлох тоо нь бусад орнуудтай харьцуулбал хамгийн өндөр аж. Энэхүү золгүй байдалд хүргэх гол шалтгаан нь  ганцаардал, ажлын хэт их ачаалал, ядаргаатай холбогддог байна.

Ээ дээ, энэ Япончууд уу? Хадгалах

Тайландад очвол заавал үзэх ёстой 10 газар

Өвлийн амралтаараа очиж амрах хамгийн тааламжтай газруудын нэг бол яах аргагүй Тайланд улс юм. Найрсаг хүмүүс, үзэсгэлэнтэй байгал, олон тооны нуур далайгаараа алдартай уг улс таны хэтэвчинд ч мөн хэмэнэлттэй байх болно. Тиймээс та Тайланд улсад очиж аялахаас гадна амарч, худалдан авалт хийх боломжтой. Таны аялалд тус болох үүднээс Тайланд хотод очвол заавал үзэх 10 газрыг танилцуулъя.

Тайландад очвол заавал үзэх ёстой 10 газар Хадгалах

Тайланд улсын тухай хачирхалтай 10 баримт

Тайландын вант улс нь Дорно-Өмнө Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэдэг, далайд гарцтай улс билээ. Нийт 513 мянган км квадрат газрыг эзлэн оршдог бөгөөд нийслэл нь Банкок юм. Ингээд бид та бүхэндээ тус улсын талаар бидний мэдэхгүй сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Тайланд улсын тухай хачирхалтай 10 баримт Хадгалах

Онгоцонд суухдаа өмсөж болохгүй зүйлс

Ялангуяа онгоцоор анх удаа нисэх гэж байгаа хүмүүс ямар хувцас өмсөж явахаа төдийлөн мэддэггүй. Жишээлбэл хүйтэн орноос халуун орон руу нисэж байх үедээ зузаан хувцас өмсөх үү? нимгэн хувцас өмсөх үү? гэх зэрэг олон асуудал тулгардаг билээ. Иймд энэ нийтлэлээрээ онгоцонд өмсөхөөс зайлсхийх 8 хувцсыг танилцуулъя.

Онгоцонд суухдаа өмсөж болохгүй зүйлс Хадгалах

Хайрцагнаасаа гарч аялахын 6 ач тус

Сүүлийн үед ганцаараа аялж байгаа хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байгаа билээ. Аялахаар шийдсэн ихэнх хүмүүс сайн сургууль, боломжийн ажлаа хаяад явдаг нь хачирхалтай. Хар ухаанаар бодвол гэртээ, сурсан ажлаа хийгээд амархан амьдарч байх нь хавьгүй дээр мэт. Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэгэн хэвийн байдлаасаа гарч, аялах болсон шалтгаануудыг сонирхъё.

Хайрцагнаасаа гарч аялахын 6 ач тус Хадгалах

Зөвхөн Хойд Солонгост харж болох зүйлс

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед, тухайн улсад очиж үзээгүй байсан ч, бид тодорхой хэмжээгээр улс орнуудын тухай мэдээлэлтэй болсон байдаг. Хүнд хатуу дэглэм, дектатуртай гэгддэг Хойд Солонгос улс нь бидний боддог шиг амьдрахад хэцүү орон уу, эсвэл таатай юу гэдгийг тодруулах үүднээс бид та бүхэндээ дараах 10 баримтыг хүргэж байна. 

Зөвхөн Хойд Солонгост харж болох зүйлс Хадгалах

Орон орны хүмүүс телевиз, гар утсанд хэдэн минутыг зарцуулдаг вэ?

Бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг телевиз, компьютер, гар утас ширтэж өнгөрүүлдэг болохыг та мэдэх үү? Хийсвэр ертөнцөд хэт их хугацааг зарцуулах нь бодит амьдрал, гэр бүлийн халуун дулаан байдлыг алдагдуулах сөрөг талтай. Тэгвэл дэлхийн улс орнууд өдөрт хэр их хугацааг телевиз үзэхэд зориулдаг юм бол? Ингээд хамтдаа орон орны иргэд өдөрт хэдэн "минутыг" телевиз, компьютер, гар утас ширтэж өнгөрүүлдэг болохыг олж мэдэцгээе. 

Орон орны хүмүүс телевиз, гар утсанд хэдэн минутыг зарцуулдаг вэ? Хадгалах

Дэлхийд хамгийн хурдацтай хөгжих 10 хот

Ирээдүйг тааж мэднэ гэдэг боломжгүй. Нисдэг машинууд, робот хүмүүс гээд л хэдэн арван жилийн дараа бидний амьдардаг хотууд танихын аргагүй өөр болж ч мэднэ. Ирээдүйд ямар хотууд дэлхийн өнгө төрхийг тодорхойлж, хурдацтай хөгжих бол? Энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ ирээдүйд хамгийн алдартай, хөгжил сайтай, томоохонд тооцогдох хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийд хамгийн хурдацтай хөгжих 10 хот Хадгалах

Удахгүй дэлхийд тэргүүлэх 10 хүчирхэг улс

Жил ирэх тусам улс орнуудын эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хүн амын амжиргааны түвшин ихэсч, багасаж байдаг. Харин ирэх жилүүдэд улс орнуудын дэд бүтэц, эдийн засгийн тогтолцоо зэрэг хэрхэн өөрчлөгдөх талаар “HSBC” банк, санхүүгийн судалгааны багийнхан судлаж үзсэн байна. Ингээд та бүхэндээ дэлхийн томоохон банк, санхүүгийн судалгааны багийнхны гаргасан үр дүнгээс, 2050 онд дэлхийг эзэрхийлж, эдийн засгаараа тэргүүлэх хүчирхэг улс орнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Удахгүй дэлхийд тэргүүлэх 10 хүчирхэг улс Хадгалах

“Z24” компани ойн баярын бэлэг болгож Монголоос Солонгос руу 100 долларын нислэгийг хийх гэж байна

Монголын хамгийн анхны “Low Cost Carrier” буюу хямд өртөгт авиа компаниудын нислэгийн тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчдэддээ хүргэж байсан Z24 компанийн 3 жилийн ойн баяр 2017 оны 11-р сарын 5-нд тохиож байна. Бид бүхэн 3 жилийнхээ ойг тохиолдуулан бас нэгэн бэлгийг хэрэглэгчдэддээ барьж байгаагаа та бүхнээр дамжуулан зарлах гэж байгаадаа баяртай байна. 

“Z24” компани ойн баярын бэлэг болгож Монголоос Солонгос руу 100 долларын нислэгийг хийх гэж байна Хадгалах

Дубай таны төсөөлж байгаа шиг үлгэрийн хот биш

Ирвэс, арслан гээд махчин амьтныг гэртээ тэжээж, машиндаа суулган авч яваа үзэгдлийг та зөвхөн Дубай хотод л харах боломжтой. Хүнгүй шахуу байсан газарт хэдхэн жилийн дотор Дэлхийд "баян, тансаг"-аараа гайхагдсан хотыг бүтээж чадсан нь яах аргагүй гайхалтай. Ийм ч учраас Дубай гэх нэрийг сонсохоор бидний санаанд газрын тосны магнатууд, зугаа цэнгэл, асар их мөнгөтэй баячууд л буудаг. Тэгвэл жинхэнэ Дубай ямар байдаг вэ? Таны үнэн гэж боддог байсан ч бодит байдал дээрээ худал 15 баримтыг хүргэе.

Дубай таны төсөөлж байгаа шиг үлгэрийн хот биш Хадгалах

Солонгосын Сөүл хотоор заавал үзэх 6 газар

Та Солонгос улсын нийслэл Сөүл хот руу ажил, аяллаар явахаар төлөвлөж байгаа бол эдгээр түүхэн дурсгалт жуулчдын ихээр очиж үздэг газруудтай танилцаарай.  

Солонгосын Сөүл хотоор заавал үзэх 6 газар Хадгалах