Аяллын тойрог

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

Ихэнх хүмүүс Арабын Нэгдсэн Эмират улсыг дэлхийн хамгийн баян тансаг хэрнээ чанга хатуу хууль журамтай улс гэдгийг мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ бодит байдал дээр энд амьдрал тэс өөр байдаг гэнэ. Ингээд энэхүү улсын талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.  

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс Хадгалах

2019 онд аялахад хамгийн хэмнэлттэй 5 орон

Шинэ газар орноор аялж, огт өөр соёлыг мэдэрнэ гэдэг хүний авдаг хамгийн сайхан таашаалуудын нэгээс гадна оюуны томоохон хөрөнгө оруулалт билээ. Дуртай улс орондоо очиж, амралт аяллаа сайхан өнгөрүүлмээр байвч үүнийг хязгаарладаг хамгийн гол зүйл бол мөнгө санхүүгийн асуудал юм. Гэхдээ тийм ч хол биш, очоод байр, зочид буудал зэрэгт гарах өртөг багатай ч үзэж сонирхох зүйл ихтэй сайхан газруудыг сонгох боломж бас бий. Ингээд та бүхэнд энэ онд аялахад хамгийн тохиромжтойн зэрэгцээ хамгийн хэмнэлттэй 5 орныг танилцуулж байна. 

2019 онд аялахад хамгийн хэмнэлттэй 5 орон Хадгалах

Зөвхөн Израильд харж болох зүйлс

Израиль улс нь Газрын дундад тэнгисийн зүүн эрэг дээр орших орон бөгөөд 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш хөрш зэргэлдээ Арабын орнуудтай байнгын зөрчилдөөн дунд байсаар ирсэн юм. Мөн тус оронд эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгд цэргийн алба хаах ёстой байдаг.. Энэ мэтчилэн зөвхөн Израильд л харж болох зүйлсийг зурган хэлбэрээр та бүхэнд хүргэе.

Зөвхөн Израильд харж болох зүйлс Хадгалах

Бидний мэдэхгүй Герман улс

Германд амьдрал огт өөр гэдгийг олон хүн сонссон биз ээ. Германчууд аливаад оновчтой, үнэнч ханддаг тухай олон тооны яриа байдаг. Бид танд Германд амьдрал хэрхэн өрнөдөг мөн энэ улсын соёлын онцлог юу болохыг хүргэхээр бэлтгэлээ.

Бидний мэдэхгүй Герман улс Хадгалах

Амьдралдаа заавал очиж үзэх ёстой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд!

Дэлхий дээр маш олон үзэсгэлэнтэй газар  байдаг бөгөөд та нэг удаа ч болов эдгээр үзэсгэлэнтэй газраар аялж үзэх хэрэгтэй. Ингээд танд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, заавал очиж үзэх хэрэгтэй газруудын талаар хүргэе.

Амьдралдаа заавал очиж үзэх ёстой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд! Хадгалах

Зөвхөн Шведэд л харж болох зүйлс

Шведүүд гайхалтай иргэд бөгөөд тэд гадилтай пицца идэж, нэг зочид буудлаа жил бүр барьж, Янтегийн хууль дүрмээр амьдардаг гэнэ. Хэрвээ та Швед орноор аялахаар төлөвлөж байгаа бол дараах сонирхолтой баримтуудтай танилцаад заавал нэг хэрэгжүүлээд үзээрэй.

Зөвхөн Шведэд л харж болох зүйлс Хадгалах

Эдгээр улсын нийслэл хотыг хүн бүр андуурдаг!

Дунд сургуульд бид АНУ-ын нийслэл нь Нью-Йорк биш Вашингтон, Австралийн нийслэл нь Сидней биш Канберра, Туркийнх Стамбул биш Анкара гэдгийг сонсоод гайхширдаг байсан. Гэтэл хамгийн том хотыг нь нийслэл гэж андуурч мэдэх  36 улс орон байдаг юм. Гэхдээ тэд бүгдээрээ хамгийн олон хүнтэй том хотоо нийслэл биш болгосон улс. Энэ зураг дээр л гэхэд хамгийн том хот нь нийслэл  биш улс орнуудыг тэмдэглэсэн байна. Энэ том хотууд нь дэлхийн бүх нийслэлийн хүн амын 14 хувийг эзэлдэг гэх хөгжилтэй судалгаа бий. 

Эдгээр улсын нийслэл хотыг хүн бүр андуурдаг! Хадгалах

Санаа зовох зүйлгүй аялъя гэвэл үүнийг уншаарай!

Шинэ хот, улс орноор аялна гэдэг хамгийн сайхан таашаал. Харин амралтаа аятай тавтай сайхан өнгөрүүлэхийн тулд эртнээс сайтар бэлтгэх нь чухал юм шүү. Гэхдээ яаж бэлтгэх вэ? Нэг юм уу, хоёр долоо хоногийн хугацаанд та цоо шинэ орчин, соёл, хүмүүстэй танилцаж жинхэнэ сайхан эрч хүч авна. Та амралт аяллаа аятай сайхан өнгөрүүлэхийн тулд эртнээс бэлтгэх ёстой 10 зүйлийг дор өгүүлье.

Санаа зовох зүйлгүй аялъя гэвэл үүнийг уншаарай! Хадгалах

Япончуудын амьдралын хэв маягаас суралцаж болох 15 зарчим

2018 оны долдугаар сард хөлбөмбөгийн ДАШТ-ийн дараа Японы хөгжөөн дэмжигчид суудлынхаа ойр орчмын хогоо цэвэрлэх гээд үлдэж байлаа. Өөрийн нь баг ялагдсанд тэд гундуу байсан ч элдэв араншин гаргаж бухимдсангүй, харин хогоо цэвэрлэцгээсэн юм. Япон хөгжөөн дэмжигчдийн ийм  үйлдэл ганц энэ удаагийнх биш, газар нутгаа хэрхэн цэвэр байлгадгаа тэд дэлхийд хэдийнээ харуулсан улс. Энэ бол та бидний тэднээс суралцах ганц зүйл бас биш. Япончуудын амьдралдаа баримталдаг, та бидний суралцвал зохих 15 зарчим.

Япончуудын амьдралын хэв маягаас суралцаж болох 15 зарчим Хадгалах

Зөвхөн Өмнөд Солонгост л харж болох зүйлс

Өмнөд Солонгост хэвийн үзэгдэлд тооцогдох олон зүйлс гадныхны гайхшралыг нь төрүүлэхийн зэрэгцээ сэтгэлийг нь татаж байдаг. Жишээлбэл Солонгосчууд ажил дээрээ хоол идсэнийхээ дараа заавал шүдээ угаадаг, автобусанд хүмүүсийг унтахад зориулж дэр байрлуулдаг гэх мэт. Ингээд та бүхэнд зөвхөн тус улсад л харж болох гайхалтай зүйлсийг сонирхуулъя.

Зөвхөн  Өмнөд Солонгост л харж болох зүйлс Хадгалах

Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд

“Аялал жуулчлал” гэдэг үгийн дор ихэнх хүний толгойд зуны дэлгэр цаг төсөөлөгддөг. Харин өвлийн аялал жуулчлал гэдэг үгийг сонсоход юуны өмнө цана, чарга санаанд бууна. Өвлийн цагт аялна гэдэг бол зүрхний булчингаа чангалж, бие организмаа бүхэлд нь эрч хүчтэй байлгаж, гуалиг сайхан биеийнхээ уян хатан байдлыг хадгалах шилдэг арга юм. Уулын оройгоос чаргаар буухдаа эрч хүчийг мэдэрч, нуурын мөсөн дээр тэшихдээ өвлийн спортын гайхамшигтай учирч, тусгай гэрэлтүүлэг бүхий шөнийн гулгалтын замаар дов сүлжин цанаар хурдлах үедээ эр зоригийг мэдрэн, сэтгэлийн таашаал авах боломж хүн бүрт бий. Хэрвээ та байгалийн сайхныг мэдэрч, цэвэр агаараар амьсгалж, амрахыг хүсвэл дор дурдсан 10 цанын баазын аль нэгийг зориорой.

Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд Хадгалах

Зөвхөн Исландад л харж болох сонирхолтой зүйлс

Исланд улс нь хойд Атлантын далайн дунд эх газраас алслаган орших арлын улс юм. Хэдийгээр Исланд улсын нэр "мөсний орон" гэж орчуулагдах ч тэндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, өнгө алагласан бөгөөд дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ энэхүү улсын сонирхол татах зүйл нь зөвхөн байгаль бус, Исландчуудын соёл,  амьдралын хэв маяг дутахааргүй гайхалтай гэдгийг бас дурдах хэрэгтэй. 

Зөвхөн Исландад л харж болох сонирхолтой зүйлс Хадгалах