АЯЛАЛ

БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн алслагдмал зочид буудлууд

Зарим хүмүүс хэн ч байхгүй алслагдсан нутгуудад очиж хотын чимээ шуугианаас холдохыг хүсдэг. Гэвч тийм газруудад байрлахын зэрэгцээ тав тухыг бүрдүүлнэ гэдэг хэцүү зүйл. Тэгвэл үүнийг анзаарсан зарим хүмүүс хэн ч байхгүй алс бүглий газруудад зочид буудал байгуулдаг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн алслагдмал зочид буудлууд Хадгалах
2021-01-16, 15:23

Дэлхий дээрх үлгэрийн орон гэмээр 12 газар

Ер бусын тайван амгалан, эсвэл бүр сүрдэж биширмээр зүйлийг хүн төрөлхтөн үлгэрийн ертөнцтэй зүйрлэдэг билээ. Тэгвэл диваажингийн орон мэт хараа булаам газрууд манай дэлхийд олон бий. Эдгээр нь байгаль эх болоод хүний гараар бүтсэн гайхалтай бүтээлүүд юм. Эдгээрийг харсан хүмүүст өөрийн эрхгүй үлгэрийн ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрдөг нь лавтай.

Дэлхий дээрх үлгэрийн орон гэмээр 12 газар Хадгалах
2021-02-17, 14:10

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй элсэн манхан

Lençóis Maranhenses бол Бразил улсын нутаг дэвсгэрт орших хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолборт газар билээ. Дэлхий ээжийн гайхалтай тогтоц бүхий энэ дархан цаазат газрыг Чико Мендесийн биологийн олон янз байдлыг хамгаалах хүрээлэн хариуцдаг.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй элсэн манхан Хадгалах
2020-10-10, 16:30

"Нууцлаг диваажин" - Перугийн цөлийн дундах үзэсгэлэнт баянбүрдийн хот

Дэлхий ертөнц сонин содон тогтоц, нууцлаг зүйлсээрээ хүн төрөлхтнийг гайхшруулж ханахгүй ажээ. Тив болгонд онцлог ялгаа бүхий бахдам сайхан байгаль оршдог ба энэ удаад бид Өмнөд Америкийн элсэн манхан дундах дэлхийн диваажин болсон байгалийн үзэсгэлэнт газрыг толилуулахаар сонголоо. 

"Нууцлаг диваажин" - Перугийн цөлийн дундах үзэсгэлэнт баянбүрдийн хот Хадгалах
2020-11-27, 17:06

Дэлхийн цоо шинэхэн арван гайхамшиг

Дэлхийн дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт байгууламжууд хэдийгээр дахин давтагдашгүйд тооцогддог ч цаг хугацааны эрхээр гандаж эхэлж байгаа билээ. Азаар тэдгээрийн орыг эзлэх гайхалтай бүтээлүүд хэдийн бий болсон байна. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн шинэ гайхамшгуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн цоо шинэхэн арван гайхамшиг Хадгалах
2021-04-04, 11:31

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал

Дэлхийн хамгийн өвөрмөц зочид буудлуудын нэгт тооцогдох болсон "Null Stern" нь Швейцарь улсад, Альпийн нурууны дунд нээгджээ. Тус зочид буудалд ганцхан өрөө байх бөгөөд хамгийн гол нь тэрхүү өрөө ямар ч хана, дээвэргүй, хоёр жижигхэн ширээ болон орыг эс тооцвол дотроо бараг хоосон аж. Ийм задгай зочид буудал барьсан шалтгаан нь аялагчдыг уулын сайхан агаарт амрангаа эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, шөнийн тэнгэрийн оддыг бишрүүлэх явдал аж.

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал Хадгалах
2021-11-18, 20:01

Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд

Солонгосын нийтийн соёлын давлагаа дэлхийн өнцөг буланд хүрч өдгөө хэдэн зуун сая хүн солонгос олон ангит кинонуудыг шимтэн үздэг болсон. Тэгвэл тус бүтээлүүдийн зураг авалт хийгдсэн газрууд нь мөн адил алдартай болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс заавал очиж үзэх ёстойг нь хүргэж байна. 

Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд Хадгалах
2021-09-13, 18:05

Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур

Дэлхийн хамгийн цэвэр цэнгэг нуурыг Цэнхэр нуур гэж маш энгийнээр нэрлэдэг. Энэхүү нуур нь Шинэ Зеландын Өмнөд Альпийн уулсын хооронд орших хөндийн Нельсон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалттай бүсэд байрладаг. Гайхамшигтай Цэнхэр нуурын ёроолыг 80 метрийн гүнд хүртэл харах боломжтой юм. 

Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур Хадгалах
2021-03-29, 17:22

Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд

Дэлхийд газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг 5 орны хоёр нь манай хөршүүд билээ. Халуун орны ширэнгэн ой, мөнх цаст уулс, мөнгөн тайга, их мөрөн, цэнгэг уст нуур, зах хязгааргүй элсэн цөл гэх мэт байгалийн бүхий л бүс бүслүүрийг тийм ч хол явахгүйгээр харж болно. Ингээд ОХУ, БНХАУ-ын нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд Хадгалах
2020-07-09, 14:13

Интроверт хүмүүсийн аялахад тохиромжтой 15 газар

Хэрвээ та нам гүм, чимээ аниргүй байдлыг эрхэмлэгч нэгэн бол хөл хөдөлгөөн ихтэй томоохон хотуудаар аялахыг хүсэхгүй л болов уу. Ихэнх үзэсгэлэнтэй, алдартай газрууд жуулчдын хөлд дарагдсан байдаг нь таны санааг зовоож байж болох юм. Тэгвэл дэлхий дээр олонд танигдаагүй ч үзэсгэлэнтэй, чимээ аниргүй, диваажин мэт гайхалтай газрууд цөөнгүй байдгийг танд сануулъя. 

Интроверт хүмүүсийн аялахад тохиромжтой 15 газар Хадгалах
2020-03-09, 15:33

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото)

Сонгосон мэргэжил ондоо ч гэрэл зургийн ертөнцөд зүрх сэтгэлээ зориулж, амьдралынхаа хором мөч бүрийг тэрхүү хоббиндоо харамгүй зориулж яваа сонирхогчид дэлхий даяар олон бий. Тэгвэл мэдрэмж, шаргуу хөдөлмөр, хүсэл сонирхлоороо олон сая хүмүүст танигдсан мэргэжлийн бус гэрэл зурагчдын төлөөлөл Роберт Доулман (Robert Doeleman) ихэнхдээ байгалийн гэрэл зураг дардаг байна. Тэрээр амьдралынхаа дийлэнх хэсгийг аялалд зориулдаг учир энэ цаг хугацаагаа бүхэлд нь камерын дуранд буулгахыг эрмэлздэг гэнэ.

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото) Хадгалах
2021-08-24, 17:14

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот

Хятадын Юньнань мужийн эгц уулсын дунд Хөх мөрний эрэг дээр баригдсан Янжин нь дэлхийн хамгийн нарийхан хот гэж тооцогддог. Хөх мөрний хүчтэй урсгал болоод хоёр талын эгц хадан цохионы хооронд хавчуулагдсан ийм газарт 450,000 хүн ам бүхий хот байгуулсан гэдэгт итгэхэд бэрх. Орчин үеийн хот гэхээсээ илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр л ийм зүйл гардаг мэт санагдах ч бодит байдал дээр үнэхээр энэ бүгдийг цогцлоож чадсан байна.

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот Хадгалах
2021-08-07, 15:21