Аяллын тойрог

Зөвхөн Исландад л харж болох сонирхолтой зүйлс

Исланд улс нь хойд Атлантын далайн дунд эх газраас алслаган орших арлын улс юм. Хэдийгээр Исланд улсын нэр "мөсний орон" гэж орчуулагдах ч тэндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, өнгө алагласан бөгөөд дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ энэхүү улсын сонирхол татах зүйл нь зөвхөн байгаль бус, Исландчуудын соёл,  амьдралын хэв маяг дутахааргүй гайхалтай гэдгийг бас дурдах хэрэгтэй. 

Зөвхөн Исландад л харж болох сонирхолтой зүйлс Хадгалах

Нарлаг Вьетнам улсыг зорих 5 шалтгаан

Зүүн өмнөд Азийн Вьетнам орон бол жуулчид аялагчдын жинхэнэ мөрөөдөл билээ. Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт та жинхэнэ диваажинд байгаа мэт далайн давлагаа, зөөлөн дулаан салхинд байгалийн үзэсгэлэнг бишрэх болно. Түүнчлэн байгалийн сайхныг шүтэн бишрэгчид эндхийн гантиг чулуун уул, элсэн манхан, цагаан будааны талбай болон дэлхийд алдартай далай дундах цохионууд бүхий Халонгийг үзэж сэтгэлийн таашаал авна.

Нарлаг Вьетнам улсыг зорих 5 шалтгаан Хадгалах

Газрын зураг дээр тэмдэглэгдээгүй бидний мэдэхгүй 10 улс

Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 190 гаруй улс байдаг гэдэг ч энэ нь дэлхийн бүх улс, орны жагсаалт биш юм. Учир нь тус жагсаалтад зарим хүлээн зөвшөөрөгдөөгүй жижиг улсуудыг оруулдаггүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт GPS –ээр хайгаад ч үл олдох жижиг улс гүрнүүд олон бий.

Газрын зураг дээр тэмдэглэгдээгүй бидний мэдэхгүй 10 улс Хадгалах

Бүх зүйлээ зараад дэлхийгээр аялж буй Австри гэр бүл Монголд ирсэн нь...

Австрийн Вена хотоос гаралтай Лийндэр (Leander)-ийн гэр бүлийнхэн өөрсдийн нэгэн хэвийн уйтгартай амьдралыг өөчрчлөхийн тулд бүх зүйлээ зараад дэлхийг тойрон аялахаар шийджээ. Тэдний эцсийн зогсоол нь Австралийн Сидней хот бөгөөд тэд өдгөө Монгол, Орос, Киргизтан зэрэг арав гаруй улсаар дамжин өнгөрөөд байна. Лийндэрийн гэр бүл цахим худалдааны сүлжээ болох "EBay"-ээр дамжуулан 1976 оны "Mercedes Benz" загварын хуучин ачааны машин худалдаж авсан бөгөөд гуравхан сарын дотор зөөврийн сууц болгон өөрчилж түүгээрээ аялалд гарсан байдаг. Ингээд та бүхэнд энэхүү гайхалтай гэр бүлийн аялалын зургуудаас хүргэе. 

Бүх зүйлээ зараад дэлхийгээр аялж буй Австри гэр бүл Монголд ирсэн нь... Хадгалах

Дэлхийн хамгийн хүйтэн газар хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Нарны гэрлийн тусгал нь сэтгэл хөдлөлийн серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд нарны гэрлийн дутагдал бидний сэтгэл санаа болон бие махбодод муугаар нөлөөлж байдаг. Ялангуяа зүрх судас болон арьс үсэнд онцгой муу нөлөөтэй. Энэ бүхнээс харахад нарны гэрэл бидний амьдралд ийм их хэрэгтэй байхад хэзээ ч нар манддаггүй газар амьдардаг хүмүүс яаж амьдардаг бол?

Дэлхийн хамгийн хүйтэн газар хүмүүс хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд

Ихэнх хүмүүс зун амрахыг илүүд үздэг ч туршлагатай аялагчдын үзэж байгаагаар намар эсвэл хаврын улиралд аялах нь илүү хэмнэлттэй байдаг аж. Мэдээж манай оронд хүйтний улирал ирээд байгаа эдгээр өдрүүдэд халуун орноор аялахыг хүсэхгүй хэн байхав. Ингээд таны амралтыг үлгэрийн мэт мартагдашгүй сайхан өнгөрүүлэхэд туслах байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээллийг танд хүргэе.

Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд Хадгалах

Тайланд улсыг зорихоор төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай!

Жилийн турш тааламжтай уур амьсгал, халуун орны үзэсгэлэнт арлууд, өвөрмөц соёл уламжлал, найрсаг ард түмэн гээд Тайланд улсад сонирхол татахгүй зүйлс тун цөөн. Тиймдээ ч дэлхийн жуулчдын хамгийн их зорьдог улсуудын нэг нь болоод амжсан юм. Ингээд таны мэдлэгт нэмэр болох үүднээс Тайланд улсын тухай сонирхолтой баримтууд, ард түмэн, соёл уламжлалынх нь өвөрмөц онцлогуудыг хүргэе

Тайланд улсыг зорихоор төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай! Хадгалах

"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцоллоо!

"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцолжээ. Доор бичигдсэн улсууд нь архитектурын өвөрмөц шийдэл, диваажин мэт халуун орны үзэсгэлэнт байгаль зэргээрээ дэлхийд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдож байна. Ямартай ч дэлхийн ямар ч оронд амьдардаг байсан доорх орнуудыг заавал очиж үзэх ёстойг тус сэтгүүл цохон тэмдэглэсэн байна. Ингээд та бүхэнд жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэе.

"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцоллоо! Хадгалах

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд

Аялалд дуртай хүмүүс боломж гарах л юм бол шинэ газар үзэж, шинэ адал явдалтай учрахад бэлэн байдаг. Гэвч дэлхийд аймшигт түүхийн гэрч болон үлдсэн сонирхолтой газрууд олон байдаг бөгөөд тэдгээр газрууд руу зөвхөн зоригтой хэн нэгэн аялж чадах гэнэ. Ингээд бид танд тэдгээр аймшигт газруудыг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хэрэв та өөрийгөө зоригтой нэгэн гэж боддог бол эдгээр газруудаар аялаад үзээрэй.

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд Хадгалах

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд

Ихэнх хүмүүс Турк улсыг жуулчдын хөлд дарагдсан, буудлын захиалга нь дүүрсэн газар мэтээр л төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ Турк улс байгалийн гайхамшиг бүрдсэн, түүх соёлын арвин түүхтэй газар юм. Тиймээс хэрвээ та Турк улсаар аялахыг хүсэж байвал эдгээр газраар заавал аялаарай.

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд Хадгалах

Зөвхөн Японд л харж болох хачирхалтай зүйлс

Япон улс технологийн хөгжлийн тал дээр дэлхийн бусад улсаас ямагт нэг алхмын өмнө явдгаараа алдаршсан билээ. Газар нутгийн таагүй байрлал, байгаль, цаг уурын хүнд нөхцөл нь наран ургах зүгийн энэ улсын ард түмнийг ер бусын ажилч хичээнгүй, амьдралын идэвхтэй, бүтээлч болгосон бололтой. Гэхдээ тэд бүтээлч санаа, технологийн дэвшлээр зогсохгүй этгээд сэтгэхүйгээрээ ч эрс ялгардаг. Ингээд зөвхөн Японд л харж болох хачирхалтай зүйлсийг толилуулж байна.

Зөвхөн Японд л харж болох хачирхалтай зүйлс Хадгалах

Хятадууд дэлхийг дахин гайхшруулж эхэллээ!

Хятадын Дуньхуан (Dunhuang) хотын ойролцоох уулсын голд Юэяцюань (Yueyaquan) нэртэй нуур оршдог. Хятад хэлнээс орчуулбал “Шинэ сар” гэсэн утгатай нэр бүхий энэхүү нуур нь эрт дээр үеэс ариун рашаан, элсэн дундах булаг гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Нуурын ус нь дээд зэргийн цэвэр тунгалаг байдаг байна. Элсэн цөлөөс нуур хүртэл хэдэн арван метрийн зайтай байдаг нь цөлийн хувьд бага зайд тооцогдоно. Ерөөс хатмал цөлийн дунд ийм цэвэр тунгалаг устай нуур оршин байх нь өөрөө гайхамшиг билээ. Ингээд бvгдээрээ “Шинэ сар” буюу Юэяцюань нууртай танилцацгаая.

Хятадууд дэлхийг дахин гайхшруулж эхэллээ! Хадгалах