Аяллын тойрог

Адал явдалд дурлагсдын заавал очих 17 газар

Хорвоо ертөнц, байгаль эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Тиймээс ч бид та бүхэндээ зориулж, адал явдалд дурлагсдын заавал очиж үзэх ёстой газруудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Адал явдалд дурлагсдын заавал очих 17 газар Хадгалах

Зөвхөн Дубайд харж болох зүйлс

Хөгжил дэвшлийн ноён оргил болсон Дубай нь хэдхэн жилийн дотор хөрөнгө чинээ ихтэй, үзэж харах зүйлсээр дүүрэн,  сайхан хот болж өөрчлөгдсөн юм. Тэнгэр багатнасан өндөр барилгууд, алт, үнэт эдлэлээр гоёсон ард иргэд гээд л тус хотыг  чимэх зүйлс дэндүү олон гэлтэй. Ингээд та бүхнийхээ мэлмийг баясгаж, Дубайн сонин содон зүйлстэй танилцуулъя. 

Зөвхөн Дубайд харж болох зүйлс Хадгалах

Африк тивийн хаалтны цаадах үнэн төрх

"Хүүхдүүд ээ, Африкт битгий зугаалаарай" хэмээн Айболит (Doctor Aybolit) хүүхэлдэйн киноны баатар Бармалей (Barmaley) дуулдаг. Бид ч мөн одоог хүртэл Африкийг нэн ядуу, зөвхөн өнгөт арьстангууд амьдардаг, хүн оршин тогтноход хэцүү газар гэж хүлээж авдаг билээ. Тэгвэл энэ нь маш буруу ойлголт бөгөөд таны мэдлэгт нэмэр болохоор Африкийн талаарх сонирхолтой баримтуудыг бид нэгтгэн бэлтгэлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Африк тивийн хаалтны цаадах үнэн төрх Хадгалах

Улаанбаатарын тухай гадныхан юу гэж ярьдаг вэ?

Улс орны нүүр царай гэдэг бидний тоомсорлоогүй орхисон зүйлсүүдээс харагддаг. Жишээ нь, Монголд анх удаа ирж байгаа будилсан жуулчныг зам асуухад нь эелдгээр хариулахаас, түүнчлэн идэх хоолоо сонгож мэдэхгүй, зөөгчөөс асуухад нь сайхан сэтгэлээр боломжтой хоолоо санал болгох гэх мэт... Харамсалтай нь бид бүхэн энэ мэт жаахан зүйлсээс болж, эх орныхоо нэр хүндийг унагах нь элбэг. Тэр бүхнээс бидний ард түмний соёл, харилцаа цаашлаад Монголын нүүр царай харагддаг ажээ. Ингээд гадны жуулчдын сэтгэгдлийг ямар нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе.

Улаанбаатарын тухай гадныхан юу гэж ярьдаг вэ? Хадгалах

Аялах дуртай хүмүүсийн заавал мэдэх зүйлс

Хүн бүхэн л аяллаар явах дуртай байдаг шүү дээ. Гэхдээ бид санхүүгийн хүндхэн нөхцөл байдал, газарзүй болон гадаад хэлний тодорхой мэдлэггүйгээсээ болоод төдийлөн хүссэн даруйдаа явж чаддаггүй. Хэрвээ та аяллаар явахаар зэхэж байгаа, тэрчлэн тухайн газрынхаа талаар судалж байгаа бол доорх мэдээллийг уншаарай. Танд хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Аялах дуртай хүмүүсийн заавал мэдэх зүйлс Хадгалах

Үхэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар

Хорвоо ертөнц, байгал эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Тиймээс ч бид та бүхнийхээ амралтанд зориулж, хүн бүрийн заавал очиж үзэх ёстой гайхалтай газруудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Үхэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар Хадгалах

Энэтхэг улсын тухай сонирхолтой баримтууд

Энэтхэг бол өөрсдийн гэсэн гайхалтай соёл, уламжлал, ёс заншил зэргээрээ дэлхий нийтэд хэдийнээ танигдсан улс билээ. Сайн ч, муу ч бүхий л үзүүлэлтэнд дээгүүр байр эзэллэж, байнга хүмүүсийн хараанд өртдөг юм. Харин та тус улсын талаар хэр их мэдэх вэ? Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, өвөрмөц хувцас, "Таж Махал" зэргээс өөр зүйлсийг мэдэхгүй бол таны мэдлэгийн үүдийг бага ч атугай нээх зорилгоор дараах мэдээллийг хүргэе.

Энэтхэг улсын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн хамгийн баян оронд амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Дэлхийн хамгийн баян орон гэгдэх Катар улсын иргэдэд ажил хийх шаардлага бараг л гарахгүй. Хэрвээ ажиллавал мэдээж их хэмжээний цалин авах болно. Катарын засгийн газраас өөрийн иргэдээ амьдрах бүхий л бололцоогоор нь бүрэн хангаж өгдөг юм. Тэд боловсрол, эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна сар бүр хүрэлцэхүйц хэмжээний тэтгэмж олгодог аж. 

Дэлхийн хамгийн баян оронд амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн цэвэрхэн хотууд

Эрүүл, аюулгүй, тав тухтай амьдралын гол үндэс нь байгаль экологийн цэвэр цэмцгэр байдалтай холбоотой. Учир нь хот нь хоггүй, агаар нь утаагүй байж тухайн улсын ард иргэд элдэв өвчлөл, стресс бухимдалгүй байж чадна шүү дээ. Иймд бид та бүхэндээ дэлхийн хамгийн цэвэрхэн хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бид ч гэсэн яагаад тэдэн шиг цэвэрхэн орчинд амьдарч болохгүй гэж? Иргэн бүр ухамсартай байж, хотоо хот шиг хөгжүүлье.

Дэлхийн хамгийн цэвэрхэн хотууд Хадгалах

Орон орны хүмүүс хайртай хүнээ юу гэж өхөөрдөж дууддаг вэ?

Дурлалт хосуудад бусдаас ялгарах олон зүйл байдаг. Жишээлбэл хамтдаа цагийг өнгөрөөдөг газар, хос цамц болон зүүлт гэх мэт. Түүнээс гадна бас нэг өвөрмөц зүйл байдаг нь тэдний бие биенээ өхөөрдөж дууддаг нэршил юм. Манай Монголчуудын хувьд ихэнх тохиолдолд хайртай хүнээ "Хайраа" гэж дууддаг билээ. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудад дурлалт хосууд нэгнээ юу гэж өхөөрдөж дууддаг юм бол? Хамтдаа мэдэж авцгаая.

Орон орны хүмүүс хайртай хүнээ юу гэж өхөөрдөж дууддаг вэ? Хадгалах

Хойд солонгосын амьдралын бодит үнэн

Хойд Солонгосын талаар бид юу мэдэх билээ? Тиймээ, хэн ч бараг юу ч мэдэхгүй бололтой. Сэтгүүлчид энэ улсын тухай "тоталитар" дэглэмээс үүссэн айдас аюулын тухай ярьж, цөмийн зэвсгийн тухай бас сануулах дуртай билээ. Үнэн хэрэгтээ энэ газар нэлээд сонирхолтой бас аз жаргалтай улс ажээ. Энэ удаагийн цувралаар Кока-кола болон Интернетгүй амьдарч дассан жирийн Хойд Солонгосчуудын зургуудыг та бүхэнд толилуулж байна.
Хойд солонгосын амьдралын бодит үнэн Хадгалах

Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд

Хүн бүрийн нэгээхэн хүсэл бол яахын аргагүй гадаад улс орныг зорьж, юм үзэж, нүд тайлах билээ. Гэхдээ ихэнх тохиолдолд бид туршлагагүйгээс болж, алдаа гаргаж, илүү их мөнгө зарцуулж аялах нь бий. Тэгвэл та өөрөө эдгээр алдааг гаргахгүйгээр, бусдын алдаан дээр суралцаж, аяллаа мэргэжлийн төвшинд хийж болох юм. Ингээд аялагчид ихэнхдээ ямар алдаа гаргадаг талаар мэдээллийг танд хүргэе.

Гадаад улс орнуудаар аялахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд Хадгалах