Аяллын тойрог

Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ?

Маш олон хүмүүс Араб улсыг эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэггүй, эрчүүд нь олон эхнэр авч болдог, маш баян орон хэмээн дүгнэдэг. Үүнийг дагаад хүмүүсийн цуурхлыг үнэн эсэхийг батлах боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл та бүхэнд уг баян тансаг орны эхнэрүүд хэрхэн амьдардаг болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ? Хадгалах

Хамгийн хямд зардлаар аялж болох Европын орнууд

Амралт чөлөөт цагаараа хайртай дотны хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ аяллаар явахыг зэхэж байна уу. Гадаадын үзэсгэлэнт орнуудаар аялахад өртөг ихтэйн дээр хүссэн хүн нь явж чаддаггүй билээ. Гэхдээ бид л мэддэггүй болохоос гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусахааргүй ихтэй атлаа хямд төсөр зардлаар аялах боломжтой улсууд бий. Ийнхүү хамгийн хямд зардлаар аялж болох Европын орнуудыг сонирхоё.

Хамгийн хямд зардлаар аялж болох Европын орнууд Хадгалах

Зугаацахад хамгийн тохиромжтой Азийн хотууд

Зуны улиралд гадны орнуудаар зугаалж, юм үзэж нүд тайлна гэдэг том аз завшаан. Гэхдээ заавал Европ тивийн улсуудыг зорьж, их мөнгө гарздахаас илүү Азийн хөгжил сайтай, томоохон хотуудыг зорьж, хөлсөө гартал бүжиж, хөгжилдвөл ямар вэ? Залуу хүн бүр л зугаатай зуныг өнгөрүүлэхийг мөрөөддөг шүү дээ. Харин өнөөдөр та бүхэндээ хөгжилдөхөд хамгийн тохиромжтой Азийн хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зугаацахад хамгийн тохиромжтой Азийн хотууд Хадгалах

Онгоцоор нисэхдээ юуг анхаарах ёстой вэ?

Сүүлийн үед хүмүүс нисэх онгоцны тусламжтай, хүссэн газраа саадгүй зорчих болсон. Учир нь нисэх онгоцоор үйлчлүүлэх нь илүү хурдан, басхүү тав тухтай байдаг байна. Гэвч бид заримдаа мэдлэггүйн улмаас онгоцоор тээвэрлэхэд хориотой зүйлсийг ачаандаа баглах зэргээр өөрсдийгөө асуудалд оруулж, хөрөнгө мөнгөөрөө хохирох нь бий. Иймд бид та бүхэндээ, нислэгээ хэрхэн тав тухтай байлгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Онгоцоор нисэхдээ юуг анхаарах ёстой вэ? Хадгалах

Жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотууд

Ази тив нь дэлхийн хамгийн том газар нутаг, хүн амтай билээ. Өвөрмөц ёс заншил, агуу түүх, үзэсгэлэнт байгалиараа алдартай тус тив нь өөртөө 48 бүрэн эрхт улсыг багтаадаг аж. Ингээд та бүхэндээ гадны сайтад тавигдсан жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотуудын жагсаалтыг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу. 

Жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн хотууд Хадгалах

84 орноор аялсан залуугийн сонирхолтой гэрэл зургууд

Бид та бүхэндээ, Оросын аялагч, зурагчин эр болох Александр Химушин (Alexander Khimushin)-ийн "World in Faces" буюу "Дэлхийн царай төрхүүд" хэмээх фото төслийг хүргэж байна. Тэрээр тус төслөөрөө дэлхийн улс орнуудын аж амьдрал, хүмүүсийн царай төрхийн онцлогийг харуулахаар зорьжээ.

84 орноор аялсан залуугийн сонирхолтой гэрэл зургууд Хадгалах

Аялалд явахдаа бидний гаргадаг 10 алдаа

Чемоданыг зөвхөн аялал зугаалгаар явахад ашиглаж болно гэж хэн хэлээ вэ? Эмэгтэй хүний цүнх жижиг байх тусмаа их зүйл багтаадаг гэлцдэг. Үнэн ч бай, худал ч бай чемодан дотор маш их зүйл багтааж болдог нь баталгаатай юм. Харин ихэнх хүмүүс зөвхөн яаж зайгаа ашиглаж, хэрэгцээтэй бүх зүйлээ ганцхан чемоданд хийхийг мэддэггүйд л гол учир нь оршиж байгаа юм. Та доорх аргуудыг ашиглан, гэртээ хоосон хөглөрч байдаг чемоданаа хувцасны шүүгээ болгон ашиглахад болохгүй нь юу байх билээ? 

Аялалд явахдаа бидний гаргадаг 10 алдаа Хадгалах

Зөвхөн Японд харж болох зүйлс

Япон улс эдийн засаг, амьдрах орчин нөхцлөөрөө хамгийн таатай орнуудын дээгүүрт жагсдаг. Тэд ийнхүү хурдацтай хөгжихийнхөө зэрэгцээ ард иргэдийнхээ амьдралыг хялбарчлах сонирхолтой бүтээлүүдийг гаргасаар байдаг юм. Үүнийг нь дэлхий нийт хамгийн гаж хэмээн хүлээн авдаг ч, зарим үед байсан ч болоосой гэж хүсэх нь  бий. Ингээд тэдний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг хамгийн хачин жигтэй зүйлсийн тухай зурган мэдээллийг хүлээн авна уу!

Зөвхөн Японд харж болох зүйлс Хадгалах

Жуулчин, аялагч хоёр ямар ялгаатай вэ?

Дэлхийг хөндлөн гулд туулагч хүмүүсийг жуулчин болон аялагч гэж хоёр ангилдаг. Заримдаа бидэнд яг хэнийг нь жуулчин хэнийг нь аялагч гэх тал дээр найз нөхөдтэйгөө санал зөрөлдөх үе ч гардаг. Тэгвэл та бүхэндээ өнөөдөр бид хэн нь хэн бэ? гэдгийг ялгаж харуулсан минималист зургуудыг бэлтгэн хүргэж байна.

Жуулчин, аялагч хоёр ямар ялгаатай вэ? Хадгалах

2019 онд аялахад хамгийн хэмнэлттэй 5 орон

Шинэ газар орноор аялж, огт өөр соёлыг мэдэрнэ гэдэг хүний авдаг хамгийн сайхан таашаалуудын нэгээс гадна оюуны томоохон хөрөнгө оруулалт билээ. Дуртай улс орондоо очиж, амралт аяллаа сайхан өнгөрүүлмээр байвч үүнийг хязгаарладаг хамгийн гол зүйл бол мөнгө санхүүгийн асуудал юм. Гэхдээ тийм ч хол биш, очоод байр, зочид буудал зэрэгт гарах өртөг багатай ч үзэж сонирхох зүйл ихтэй сайхан газруудыг сонгох боломж бас бий. Ингээд та бүхэнд энэ онд аялахад хамгийн тохиромжтойн зэрэгцээ хамгийн хэмнэлттэй 5 орныг танилцуулж байна. 

2019 онд аялахад хамгийн хэмнэлттэй 5 орон Хадгалах

Жуулчдын зүрхэнд шар ус хуруулсан газрууд

Аялал жуулчлал дээд цэгтээ тултал хөгжиж буй энэ цаг үед гэрэл зураг, хүмүүсийн ам дамжсан яриа, элдэв янзын эрээн мяраан нэвтрүүлэг зэргээс гайхалтай газруудыг үзэж сонирхон, тийшээ очих хүсэлдээ хөтлөгддөг. Гэтэл яг үнэндээ бодит газар дээр нь очоод үзэхэд санаснаас тэс өөр, бүр урам хугармаар байдаг газрууд даанч олон. Ингээд та бүхэнд жуулчдыг халшрааж, "зүрхэнд нь орсон" газруудыг танилцуулж байна. 

Жуулчдын зүрхэнд шар ус хуруулсан газрууд Хадгалах

Швейцарийн тухай сонирхолтой 25 баримт

Европын хэмжүүрээр харахад Швейцар том улс биш ч, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Швейцарийн алдарт цаг, хутга болон амтат шоколадны талаар мартаж болохгүй. Ингээд хамтдаа Швейцарийн талаар илүү сонирхолтой зүйлийг мэдэцгээе.

Швейцарийн тухай сонирхолтой 25 баримт Хадгалах