Түүхэн зураг

Вьетнамын дайны үеийн биеэ үнэлэгчдийн дүр төрх

Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдэг шүү дээ. Түүхэн гэрэл зургийн цуглуулгаараа мэргэшсэн "Vintage Everyday" сэтгүүл 1960-1970-аад оны үеийн Вьетнамын "Шөнийн эрвээхэйнүүд" -ийн зургийг нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Вьетнамын дайны үед биеэ үнэлэгчид борооны дараах  мөөг шиг олширсон төдийгүй америк цэргүүдэд үйлчилж байсан аж. Тус сэтгүүлд нийтлэгдсэн зургуудыг хүргэж байна.

Вьетнамын дайны үеийн биеэ үнэлэгчдийн дүр төрх Хадгалах

Оддын ховор зургууд

Хэчнээн хүсээд ч эргэж олдохгүй зүйл бол цаг хугацаа юм. Тиймээс хором мөч бүрийг хэзээ ч харамсахааргүй, үнэ цэнэтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал билээ. Харин цаг хугацаа улиран өнгөрч, бүх зүйл түүх болж үлдэхийн цагт бидний амьдарч байсныг нотлох зүйл бол мэдээж гэрэл зураг юм. Ингээд олны танил алдартай уран бүтээлчдийн  залуу цагийн алтан мөчүүдийг тантай хуваалцаж байгааг хүлээн авна уу. 

Оддын ховор зургууд Хадгалах

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс 100 жилийн өмнө ямар байсан бэ?

1900 оны эхэн үе рүү буцаад очицгоох уу? Мэдээж хэрэг бүхэл бүтэн 100 жилийн өмнөх амьдралыг өнөөгийнхтэй харьцуулъя гэвэл тэмээ ямаа шиг ялгаатай байх нь ойлгомжтой.  Харин өнөө цагт бидний өдөр тутамдаа ашигладаг ахуйн олон зүйлс тэр үед  ямаршуухан хэлбэр дүрстэй, яаж хэрэглэгддэг байсан бол?  

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс 100 жилийн өмнө ямар байсан бэ? Хадгалах

Хүн төрөлхтний хар, цагаан түүхийг эргэн сануулдаг хүчирхэг 10 гэрэл зураг

Гэрэл зураг гээч зүйл анх бий болсноор хүн төрөлхтний түүхийг цаг хугацааны уртад мөнхлөн үлдээх боломж олгосон билээ. Зарим зургаас бид ямар зүйл бүтээснээ, хэр хол явснаа мэдэх боломжтой байдаг бол зарим зураг бидний мартахыг хүссэн аймшигт мөчүүдийг сануулж байдаг. Ингээд танд түүхэн дэх хамгийн чухал 10 гэрэл зургийг танилцуулъя. 

Хүн төрөлхтний хар, цагаан түүхийг эргэн сануулдаг хүчирхэг 10 гэрэл зураг Хадгалах

Аймшигт түүх өгүүлсэн гэрэл зургууд

Анзааралгүй хальтхан харахад жирийн нэгэн түүхэн зургууд мэт танд санагдаж байна уу. Харамсалтай нь зураг бүр аймшигт түүх өгүүлж буй. Тухайлбал, гэнэтийн аймшигт халдлага, осол гэмтэл, санаанд оромгүй аллага гэхчилэн олныг цочирдуулсан үйл явдлын гэрч нь тэд юм.

Аймшигт түүх өгүүлсэн гэрэл зургууд Хадгалах

Чилийн далайн эрэг дээрх нүд баясгам төрх

Гэрэл зурагчин Дон Терпстра (Don Terpstra) 1980-аад онд Чили улсад аялж байхдаа алдарт Винья-дель-Мар хотын Реньяке далайн эргийн амрагчдын зургийг хальснаа буулгажээ. Өдгөө байнгын зөрчил тэмцэл дунд байх болсон Чили улсын иргэд одоогоос дөчөөд жилийн өмнө ямар амар амгалан, тайван амьдарч байсныг энэхүү зураг гэрчилж буй. Гэсэн хэдий ч тэр үеийн тайван амгалан улс орон эрс өөрчлөгджээ. 1986 он хүртэл цэргийнхэн эрх мэдлийг гартаа атгаж байсан ч 1988-1989 оны сүүлээр Чилийн босогчид энх тайван байдлыг эвдсэн юм. 

Чилийн далайн эрэг дээрх нүд баясгам төрх Хадгалах

Хүн төрөлхтөн ямар харгис гэдгийг нотолсон түүхэн гэрэл зургууд

Гэрэл зургийг мэргэжлийн түвшинд дарах нь ирээдүйд түүх өгүүлдэг билээ. Зарим зургийг харахад ямар нэгэн сэтгэл хөдлөл шууд мэдрэгдэж байдаг бол заримыг нь хараад ч ойлгохгүй байх тохиолдол бий. Бүх зүйл зураг авсан тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалдаг. Ингээд төдийлөн таатай биш түүх өгүүлсэн гэрэл зургийн цомогтой танилцацгаая.

Хүн төрөлхтөн ямар харгис гэдгийг нотолсон түүхэн гэрэл зургууд Хадгалах

Дэлхий нийтийг хуурсан алдартай гэрэл зургууд

"Adobe Photoshop" програм нь 1990 онд олон нийтийн хүртээл болсноос хойш ямар нэгэн гэрэл зургийг жинхэнэ бодит эсэхийг нь шууд хараад мэдэхэд маш хэцүү болсон юм. Харин 1990 оноос өмнө авахуулсан зургууд л жинхэнэ байх гэсэн өрөөсгөл ойлголт ихэнх хүнд байдаг. Гэвч энэ нь худал бөгөөд үүнийг батлах, дэлхий нийтийг хуурч чадсан түүхэн зургуудыг бид түүвэрлэн хүргэж байна. 

Дэлхий нийтийг хуурсан алдартай гэрэл зургууд Хадгалах
2018-05-18, 14:50

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд

Хэзээ үхэхээ мэддэг хүн энэ хорвоод ховор байх. Өнөөдөр бидний дунд амьдарч байсан хүн маргааш хумхын тоос болон замхарч мэдэх учраас л бид амьдралыг дэндүү харгис, бас хуурамч хэмээн дүгнэдэг шүү дээ. Тэгвэл танд харуулах дараах түүхэн гэрэл зургууд их сонин. Учир нь зураг авахуулж байх тухайн агшинд энэ хүмүүс үхэл хажууд нь отож байсныг огтоос мэдээгүй байсан юм. Доорх тайлбарыг нь уншихгүйгээр зургийг харвал танд юу харагдаж байна вэ? Харамсалтай нь зураг бүхэн гунигт түүх агуулах ажээ.

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд Хадгалах

Хүн төрөлхтний хэзээ ч мартаж болохгүй түүхэн зургууд

Түүхээс бид юу суралцах ёстой вэ? Хүн чанар, хүмүүнлэг үйлс, шударга зарчим, эрх чөлөө энэ бүгд ямар үнэ цэнээр олдож, мөн дээр нь ямар том эрсдэл, гай зовлон дагуулдгийг та мэдэх үү? Бидний хүргэж буй дараах түүхэн зургууд танд ямар сэтгэгдэл төрүүлэхийг мэдэхгүй. Гэхдээ хүмүүс бид өөрсдөө ямар харгис, хэрцгий гэдэгтэй та лав санал нийлэх болов уу? 

Хүн төрөлхтний хэзээ ч мартаж болохгүй түүхэн зургууд Хадгалах
2018-05-08, 14:25

Оросын сүүлчийн хааны эмгэнэлтэй төгсгөл

Николай II хаан ширээнээсээ татгалзсаныхаа дараа өөрийн болон гэр бүлийнхээ тусын тулд Оросын Түр Засгийн газартай зарим нэгэн нөхцөлөөр харилцан тохиролцохыг хичээж байжээ. Тухайн үед Романовынхан Тобольск руу хараахан явж амжаагүй байсан үе. Хаан ширээнээсээ татгалзсан тэрээр гэр бүлийнхэн нь хатуу чанга хараа хяналтаас анги байгаад зогсохгүй тэднийг Хааны сууринд ямар ч саадгүй нэвтрүүлдэг болгохыг, мөн энэ бүхнээс илүүтэй хүүхдүүдээ ямар ч аюулгүйгээр урт хугацаагаар гэртээ үлдээхийг хүсчээ. Тэгээд ч улаан бурхан тусаж, өвдсөн хүүхдүүд нь аяллаар явбал бие нь улам муудаж магадгүй байв. Мөн Романовуудын тэргүүн өөртөө болон гэр бүлдээ Англи руу гарах зөвшөөрөл гуйж байжээ.

Оросын сүүлчийн хааны эмгэнэлтэй төгсгөл Хадгалах

Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд

Түүхэн гэрэл зураг гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ховор нандин зүйл билээ. Өнгөрсөн үеийн түүх болоод дурсамжийг өнөө цагийн бидэнд алган дээр тавьсан мэт авчирдгаараа фото зураг юутай гайхалтай вэ? Өнөөдрийн бидний шүтэн биширдэг одууд 10, 20, 30 жилийн өмнө ямархан төрхтэй,  хэрхэн аж төрж байсныг бид дараах зургуудаар гэрчлэн хүргэж байна. Ингээд дэлхийн алдартнуудын түүхийг өгүүлэх гайхалтай содон гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд Хадгалах