Гадаад видео

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ер бусын эмэгтэй хятад эрийг аварсан нь

Өмнөд хөршийн нэгэн хяналтын камерт бичигдэж үлдсэн гэх нэгэн нүд орой дээр гарам бичлэгийг танд дамжуулж байна. Энэхүү бичлэг нь олон нийтийн сайтууд дээр нэлээн алдаршаад байгаа ажээ. Дугуй унасан залууг шөнийн замаар явж байхад нь халз дайрахаар ирэх ачааны машинаас нүд ирмэхийн зуур аварч байгаа, хаанаасаа гарч ирээд, хаашаа явж буй нь үл мэдэгдэх эмэгтэйг энэ бичлэг танд харуулах болно. Үнэн ч бай, худал ч бай, үнэхээр сонирхолтой бичлэг байна.
Ер бусын эмэгтэй хятад эрийг аварсан нь Хадгалах

Химийн гайхалтай урвалыг харцгаая

Германы эрдэмтэн Ганс Генрих Ландольт 1892 онд энэ туршилтыг анх хийсэн бөгөөд ийнхүү Ландольтын туршилт хэмээх нэртэй болжээ. Харин хожим нь “Иодон цагийн урвал” гэх болсон байна. Энэ бол хамгийн сонирхолтой, үзүүштэй туршилтуудын нэг гэдгийг танд сануулья. Уусмал нь бага багаар хув шар өнгөтэй болж, дараа нь цэнхэр өнгөнд хувирч, эргэн өнгөгүй уусмал болж хувирдаг байна. Ийнхүү хэд хэдэн удаа өнгө нь хувирсны дараа тод цэнхэр өнгөтэй болж иодны үнэртэй болдог аж. Үүний гол шалтгаан нь анхны урвалдуулагч бодис нь нөгөө бодисныхоо урвалд орох чадварыг нь үгүй болтол урвалд орсноор үүсч байгаа гэнэ.
Химийн гайхалтай урвалыг харцгаая Хадгалах

Согтуу бvсгvй вагонд мєргvvлэхийн даваан дээр

Саяхан та бvхэнд хvргэсэн метроны буудал дээрээс тэрэгтэйгээ унаж, метрон доор орсон ч хэдэн метр чирэгдээд (тэрэгтэйгээ) амьд vлдэж чадсан 6 сартай нярай хvvхдийн талаархи итгэмээргvй гайхалтай видео мэдээллийг хvлээн авсан билээ. Тэрэгнийх нь бэхэлгээг хийсэн байсан болохоор хол чирэгдсэн ч гэсэн духандаа ганц булдруу л ургуулснаас биш эсэн мэнд vлдсэн хvvг хvн бvхэн л ерєєж, азын тэнгэр нь харж дээ гэцгээж байсан. Тэгвэл одоо таны мэлмийн ємнє бас нэгэн хачирхалтай явдлын дvр зургийг хvргэж байна. Доорхи видеон дээрхи эмэгтэй бараг єєрийгєє хянах чадваргvй болтлоо согтсон байсан бєгєєд галт тэрэг яг ирж байхад хєл алдан замруу унажээ. Цаашид юу болсныг та доорхи бичлэгээс єєрийн нvдээр хараарай.
Согтуу бvсгvй вагонд мєргvvлэхийн даваан дээр Хадгалах

Єгзєгний ид шид буюу єгзгєєрєє ертєнцийг “харах” нь

Єрнєдийн халуухан хоёр бvсгvй зугаацахаар шийдэж, нэгнийхээ хэлбэрлэг єгзєгєнд нууц камер байрлуулан хотоор алхжээ. Бvсгvй хvний єгзєг гэдэг эрхтэн нь тvvний дур булаам байдалд нь хичнээн чухал vvрэг гvйцэтгэдгийг, бас “сайхны ємнє харц буруугvй” гэдэг vгний учрыг та эндээс ойлгох байх. Эрчvvд хайртай бvсгvйгээ хєтлєєд явж байхдаа хvртэл хэн нэгэн сайхан бvсгvйн гоо vзэсгэлэнгэд сэм сэмхэн нvдээ унагаж, дотроо элдвийг тєсєєлєн бодож явдаг нь гашуун vнэн юм даа, бvсгvйчvvд минь. Ингээд сайхан тєрсєн бvсгvйчvvдийн даажигнал буюу гунхан алхаж єнгєрєхєд нь ард нь vлдсэн хvмvvс хаашаа нь хардагийг олж мэдэх гэсэн бяцхан “туршилтын” vр дvнтэй танилцацгаая.
Єгзєгний ид шид буюу єгзгєєрєє ертєнцийг “харах” нь Хадгалах

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг

Хэдийгээр амьтны амь таслан байж үйлдвэрлэж байгааг нь мэддэг ч гэсэн дэлхий даяар маш олон хүмүүс арьсан хувцас, хэрэглэлийг эдэлдэг. Гаднаа хичнээн тансаг харагдавч тэдгээрийг хийхийн тулд хэдэн амьтан зовж шаналж, амьдаараа арьсаа хуулуулж, арьсгүй нүцгэн бие нь хэдэн цаг тарчилж байдгийг тэд даанч мэдэхгүй. Чухам энэ асуудлыг л худалдан авагчдад бодитоор ойлгуулахын тулд "ПЕТА Ази" байгууллагынхан дараах сурталчилгааг хийжээ. 

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг Хадгалах

Хvvхдээ хувцаснаас доорд vздэг, жинхэнэ муу ээж

Хойд хєршийн нийслэлийн ойролцоох нэгэн худалдааны тєвийн урд талын зогсоол дээр машинаа тавьсан залуухан эмэгтэй бяцхан vрээ машинд vлдээгээд, ганцаараа дэлгvvр хэсэж, 2 цаг гаруй болжээ. Энэ хооронд наранд тавьсан машин нь маш их халж, хvvхэд нь нулимс, шvлсэндээ гахан, бvтэж vхэхээ шахсан байна. Хамгаалагч нар нь хvvхэд уйлах чимээнээр эхний эгнээнд байрлуулсан бvсгvйн машин дээр очиж, байдал муугаар эргэхээс ємнє аргаа баран бархирах жаалыг машинаас гаргаж, цагдаагийн хэлтэст хvргvvлсэн байна. Хvvхдээ орхиж буусан эхийг 2 минутын дараа дэлгvvрийн камераар илрvvлжээ. Тэрээр дэлгvvр хаахад л сая гарч ирсэн бєгєєд хамгийн тvрvvнд машинаа яагаад байхгvй байгааг асуугаад, дараагаар нь л хvvхдээ асуусан байна. Бяцхан vр нь хєлд ороогvй бєгєєд, маш хvнд тул гар дээрээ єргєж явахад ядаргаатай гэсэн тайлбар хэлсэн хэрцгий ээж нь дэлгvvрээс чамгvй их юм худалдаж авсан хэдий ч худалдааны тєвийн ажилчдын дунд муу нэртэй vлдсэн нь тодорхой. Нэмж хэлэхэд энэхvv хvнд гар нь хар тамхи хэрэглэдэг байж болзошгvй болохыг цагдаа нар сэжиглэж байгаа юм. Ингээд Оросод дуулиан тариад байгаа нэгэн харгис ээжийн талаарх видео мэдээллийг тантай хуваалцая.
Хvvхдээ хувцаснаас доорд vздэг, жинхэнэ муу ээж Хадгалах

Бvх хамт олноороо 5-хан минутын дотор нуугдах арга

Та бvхний чєлєєт цагт зориулж энэхvv сонирхолтой бичлэгийг толилуулж байна. Энэ нь нэгэн рекламны шторк боловч хэдхэн секундын дотор vзэгчдэд инээд хєєр, гайхширсан сэтгэгдэл хоёрыг тєрvvлж буй нь vнэхээр сонирхол татахгvй байхын аргагvй ажээ. За ингээд танай байгууллага татварын алба гэх жишээний газруудтай єр авалгатай байдаг бол иймэрхvv маягийн бэлэн байдалд байж, хэдхэн хормын дотор албан тасалгаагаа хэн ч байхгvй хоосон єрєє болгон хувиргаж болохнээ. Туршаад vзэхэд болохгvй гэх газар хаа байхав. Наад зах нь хєгжилтэй юм.
Бvх хамт олноороо 5-хан минутын дотор нуугдах арга Хадгалах

Метрон дахь тайчих үзүүлбэр

Луна Белла хэмээх нэгэн охин Мексикийн Монтеррей хотын иргэдийг алмайруулжээ. Тэрээр эд ачаалалтай үеэр метронд орж бүжиглэнгээ хувцсаа тайлж эхэлсэн байна. Нэгэн дунд орчим насны залуу Луна-ийн бичлэгийг хийсэн аж. Энэхүү охин яагаад метронд ийнхүү бүжиглэх болсон талаар бичлэгийн хамтаар сонирхоцгооё. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болохыг анхааруулъя.
Метрон дахь тайчих үзүүлбэр Хадгалах

Lady Gaga Бейонс-ийн гарын аясаар хєдлєв vv?

Америкийн, тэр байтугай дэлхий дахины хєгжмийн ертєнцєд жинхэнэ тэсрэлт хийж орж ирсэн эрч хvчтэй залуухан хадагтайLady Gagaмаань хамгийн сvvлд хийсэн єєрийн "Bad Romance" клипэндээ Александр МакКуин-ы шинэ цуглуулга тєдийгvй Nemiroff архи зэргийг улайн цайн сурталчисан хэмээн нилээн шvvмжлэлд єртєєд байгаа билээ. Гэтэл саяхан бас тэрээр уруудаад байгаа нэр хvндээ тэр чигээр нь дэвслэе гэсэн шиг алдарт Beyonce –ын "Videophone" дууны клипэнд “туслах” дvр бvтээхийг зєвшєєрсєн нь хачирхалтай. Тэрээр энэхvv клипэнд vнэхээр нvдэнд торох юмгvй, маш цонхигор бєгєєд юм юм нь бvрдсэн сайхан бvсгvй болох Бейонсын дэргэд vнэхээр жижигхэн харагдаж байсан болохыг шvvмжлэгчид хэлж байгаа аж. Ямартай ч энэхvv клип нь хvмvvст тєдийлєн таалагдахгvй байгаа бололтой. За ингээд, эрхэм уншигч та хvн хvний аманд муу хэлэгдэж байгаа энэхvv "Videophone" дуэт-ийг сонирхож, хувь хувьдаа дvгнэлт хийнэ биз ээ.
Lady Gaga Бейонс-ийн гарын аясаар хєдлєв vv? Хадгалах

Тоглоом тоотой нь дээр гэж энэ дээ...

Та урьд өмнө нь дотны найз нөхдөөрөө тоглож л байсан биздээ? Хүн гэдэг амьтан заримдаа дэггүй зандаа хөтлөгдөн бусдаар тоглож, хөөрхөн шоглохыг хүсдэг. Гэвч заримдаа тэдгээр санаанууд нь бүгд бүтэлтэй болдоггүй бөгөөд төсөөлж байснаас ч муу үр дагаварт хүргэдэг нь нууц биш. Ийнхүү та бүхэндээ тоглоом тоотой нь дээр гэдгийг сануулсан шилдэг бичлэгүүдийг түүвэрлэн үзүүлж байна.

Тоглоом тоотой нь дээр гэж энэ дээ... Хадгалах