Гадаад видео

Олныг цочирдуулсан 10 бичлэг

Дэлхийн өнцөг булан бүрт аймшигт хэрэг явдал өдөр бүр гарсаар байдаг билээ. Харин эдгээрээс олон нийтэд дэлгэгдсэн, хүн бүрийн гайхшралыг төрүүлсэн бичлэгнүүдийг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Доор дурдах бичлэгүүд нь хүмүүний амьдралд тохиолдож буй зүйлсийн ердөө багахан буюу зөвхөн нүдэнд ил болсон хэсгүүд гэж бодохоор үнэхээр эмгэнэлтэй юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Олныг цочирдуулсан 10 бичлэг Хадгалах

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг

Хэдийгээр амьтны амь таслан байж үйлдвэрлэж байгааг нь мэддэг ч гэсэн дэлхий даяар маш олон хүмүүс арьсан хувцас, хэрэглэлийг эдэлдэг. Гаднаа хичнээн тансаг харагдавч тэдгээрийг хийхийн тулд хэдэн амьтан зовж шаналж, амьдаараа арьсаа хуулуулж, арьсгүй нүцгэн бие нь хэдэн цаг тарчилж байдгийг тэд даанч мэдэхгүй. Чухам энэ асуудлыг л худалдан авагчдад бодитоор ойлгуулахын тулд "ПЕТА Ази" байгууллагынхан дараах сурталчилгааг хийжээ. 

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг Хадгалах

Хамгийн халуухан 10 клип

Шоу бизнес эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед үзэгчдийг байлдан дагуулах арга нь мэдээж хараа булааж, халуухан төрхийг бүрдүүлэх явдал юм. Поп хөгжим үүссэнээс хойшхи хамгийн тачаангуй видео клипүүдийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Ямар ямар дуунууд орсон бол?

Хамгийн халуухан 10 клип Хадгалах

Адриана Лимагийн ажлын нэг өдөр

Алдарт "Victoria's Secret"-ийн урдаа барих моделиудын нэг, Бразил гаралтай загвар өмсөгч Адриана Лима бол манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Түүний тухай шинэ содон мэдээллийг чих тавин хүлээн суух үнэнч шүтэн бишрэгчид нь цөөнгүй. Иймээс та бүхэнд түүний ажлын нэг өдрийн танилцуулъя. Бурхан минь, тэр ч үнэхээр завгүй амьдралтай юм аа... 

Адриана Лимагийн ажлын нэг өдөр Хадгалах

Япон залуугийн сонирхолтой туршилт

Аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр бол ард иргэдийн хөдөлмөрч, үнэнч шударга зан байдаг. Хэдийгээр энэ нь цаг ямагт мэдэгдээд байхгүй ч улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж явахад хамгаас чухал байдаг юм. Азиуд бол Европ, Америкчуудаас илүү хүн чанартай, үнэнч шударга гэгддэг. Тэгвэл үүнийг батлахаар "Youtube" сайтад бичлэг байршуулдаг, Zenim хэмээх залуу Япон улсад нэгэн сонирхолтой туршилт явуулжээ.   

Япон залуугийн сонирхолтой туршилт Хадгалах

Аминаасаа уйдсан залуус

"Адал явдалд дурлагчид" хэмээн бидний нэрлэх дуртай экстрем спортын тамирчид болон сонирхогчид хэрхэн "хорхойгоо дарж", хоббигоо гүйцэлдүүлдгийг уншигч та дараах бичлэгээс бүрэн мэдрэх боломжтой. Хэдийгээр амь насанд дэндүү гэмээр аюултай, гэмтэж бэртэх маш өндөр магадлалтай ч гэлээ, яг үнэндээ бидний амьдралыг ийм л хүмүүс илүү амттай, илүү сонирхолтой болгодог юм шүү дээ. 

Аминаасаа уйдсан залуус Хадгалах

Танд ийм зүйл тохиолдвол яах вэ?

"Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн" хэмээх аймшгийн, адал явдалт уран сайхныг киног санагдуулам, аварга том үлэг гүрвэлүүдтэй нэг л өдөр учирвал ямар вэ? Таарах таарахдаа ийнхүү хүн рүү улангасан дайрвал, бүсгүйчүүд байтугай,  ямар ч зориг зүрхтэй аавын хүү айсандаа эрхгүй салгалах бизээ. Ингээд та бүхэндээ Австрали залуусын хачирхалтай дөнгөлтийг сонирхуулья.

Танд ийм зүйл тохиолдвол яах вэ? Хадгалах

Таныг уулга алдуулах бичлэг

Катрина Лаззаротто (Katrina Lazzarotto) хэмээх бүсгүй дахин давтагдашгүй нэгэн үзүүлбэр гүйцэтгэхээр Канадын Бритиш Колумбиа мужийн 1500 метрийн өндөр уулнаа нисдэг тэргээр хүрч очин, түүнээсээ буун, хөлдсөн нууранд уран гулгалтын үзүүлбэр хийсэн байна. Үүнийгээ бичлэгжүүлсэн нь нүдээ олж, өдгөө цахим ертөнцөөр тархжээ. Түүний энэ их авьяас, мэдрэмжийг бишрэхгүй байхын аргагүй...

Таныг уулга алдуулах бичлэг Хадгалах

Танд ийм зүйл тохиолдвол яах вэ?

Хэсэг залуус нэгэн сонирхолтой бичлэгийг хийжээ. Урсдаг шатаар зөрөх эрчүүдийн гарыг илж, түүн рүү сээтэн хаяхад тухайн хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар хөгжилтэй бичлэгийг хүргэж байна.

Танд ийм зүйл тохиолдвол яах вэ? Хадгалах