ВИДЕО

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт

Хүн төрөлхтөн нас барагсадтай харилцахыг эртнээс хүсч ирсэн бөгөөд зөнч, домч, бөө, лам нарын зарим нь өөрсдийгөө үхэгсэдийн ертөнцтэй холбоо тогтоож чадна хэмээн ярьдаг билээ. Хүний амьдрал хязгаартай, нас барсан хүн хэзээ ч бодит ертөнцөд эргэн ирдэггүй. Тиймээс л хайртай дотны хүмүүсээ алдаж, шаналсан хүмүүс элгээ дэвтээхийн тулд дээрх хүмүүст хандан, арга чаргаараа туслахыг гуйдаг. Зарим нь үнэхээр сүнстэй харьцаж чаддаг байж болох ч, харин зарим нь хүмүүсийн итгэл бишрэлийг ашиглан, хуурч мэхэлдэг нь харамсалтай. Үнэхээр сүнстэй харьцах боломжтой үгүйг хэн ч мэдэхгүй боловч та энэхүү видеог үзвэл зарим нэг зүйлийг ойлгож авч мэдэх билээ.

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт Хадгалах
2020-07-23, 16:30

Бодит амьдрал дээрх Тарзанууд

Амьтадтай өссөн хүүхдүүд гэхээр "Ойн ном" зохиолын гол дүр болох Маугли хүү, "Тарзаны домог" киноны Тарзаны дүр таны санаанд бууж байна уу? Тэгвэл манай гараг дээр амьтадтай хамт амьдарч, тэдэнтэй цуг хүн болсон түүх цөөнгүй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ аав ээжээсээ төөрсөн болон тэднээс зугтааж Амьтны гэр бүлд орсон хүүхдүүдийн ер бусын түүхийг товчлон хүргэе.

Бодит амьдрал дээрх Тарзанууд Хадгалах
2020-07-22, 16:30

Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

Хүмүүс ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах, өхөөрдөж, хайрлах гэх зэрэг олон шалтгаануудаас улбаалан амьтан тэжээдэг билээ. Тэр ч үүднээсээ тэжээвэр амьтад болон гэрийн эзэд хоорондын харилцаа бат бөх байдаг. Гэвч хүн төрөлхтний түүхэнд эздийнхээ аминд хүрсэн тэжээвэр амьтдын тухай сэтгэл эмзэглэм түүхүүд байдаг ажээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ эдгээр явдлуудаас үзүүлэхийг зорилоо. Болгоомж хэзээд илүүдэхгүй шүү дээ.

Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан Хадгалах
2020-07-21, 15:15

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1)

SEX EDUCATION буюу БЭЛГИЙН БОЛОВСРОЛ нь өнөөгийн Монгол улсад ихээхэн асуудал болж байгаа салбар юм. Хүн бүр тэр дундаа өсвөр үеийнхний төдийлөн ярилцдаггүй сэдвийн хүрээнд үзэгч та бүхэндээ мэдлэг олгох зорилгоор CAAK TEAM-ийн хамт олон ярилцлаа.

Гар хангалга хийх нь зөв үү? (Q&A #1) Хадгалах
2020-07-20, 18:11

Алдартай эмэгтэйчүүдийн хэлсэн шилдэг ишлэлүүд

Амжилтанд хүрэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Хүчин чармайлт гаргахаас гадна өөрийн гэсэн үзэл бодол, баримталдаг зарчим танд заавал хэрэгтэй. Харин эдгээр алдартай бүсгүйчүүд сэтгэлийн хаттай, өөрийн үзэл баримтлалд үнэнч, өгөөмөр сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд бөгөөд бидэнд тэднээс суралцах зүйл нэлээд байгаа бололтой.

Алдартай эмэгтэйчүүдийн хэлсэн шилдэг ишлэлүүд Хадгалах
2020-07-17, 15:00

Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт

Хорвоо ертөнц дээр нууц нь үл тайлагдах, сонсоход ч айдас төрөм үйл явдлууд ихээр болдог. Дээр үед бид ам дамжуулан эдгээр аймшигт түүхийг ярьдаг, сонсдог байсан бол, өнөөдөр интернэт хэмээх хайсан бүхнийг гаргаж ирдэг "шидэт толь"-ны тусламжтайгаар хачирхалтай бүхнийг олж мэдэх болжээ. Энэхүү видеогоор та бүхэндээ цахим ертөнцөд шуугиан тарьж, хүмүүсийн айдсыг төрүүлж байсан баримтуудыг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт Хадгалах
2020-07-16, 16:30

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд

Учир нь үл тайлагдах хачирхалтай гэмээр нууцууд, хэний ч санаанд багтамгүй хэрэг явдлууд дэлхийн өнцөг булан бүрт, өдөр бүр болж байдаг. Харин бид тэр дундаас онцгойлон, хамгийн сонирхолтой, нууцлаг хэргүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь таны гайхшралыг төрүүлж, нуруугаар хүйт даалгах нь гарцаагүй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй аймшигтай үйл явдлууд Хадгалах
2020-07-15, 16:00

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Орчин үед хүн бүр л гадаад үзэмжиндээ онцгой анхаарах болсон төдийгүй, загварлаг, донжтой, болж өгвөл брэндийн чанартай хувцас өмсөхийг чухалчилдаг нь нууц биш. Харин чанартай хэмээн бидний онцлоод байдаг брэндүүдийн хөшигний ард буюу үйлдвэрлэлийн процесст хүн үнэмшмээргүй ямар нууцууд байдаг юм бол?    

Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ? Хадгалах
2020-07-14, 14:30

Ухаалаг хүмүүсийн хэзээ ч давтаж гаргадаггүй 8 алдаа

Өмнөх алдаанаасаа суралцаж чаддаг хүн түүнийгээ ахин давтахгүй байх тал дээр анхаарал хандуулдаг. Харин өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс нэг гаргасан алдаагаа дахин гаргасаар л байдаг ажээ. Түүнчлэн энэ нь ухаалаг хүнийг мунхаг хүнээс ялгах шинж тэмдэг болдог байна. Тиймээс та доорх зөвлөгөөг дагаж амжилт өөд тэмүүлээрэй.

Ухаалаг хүмүүсийн хэзээ ч давтаж гаргадаггүй 8 алдаа Хадгалах
2020-07-13, 15:08

Эсрэг хүйстнийгээ соронзон мэт татдаг 10 хачирхалтай зүйл

Хэдийгээр залуучууд ухаалаг бүсгүйчүүдэд дуртай гэж яридаг ч үнэн хэрэгтээ өөрөөс нь илүү ухаалаг бүсгүйчүүдийг сонирхдоггүй байна. Жишээлбэл: Хэрвээ түүнд таалагдаж байсан охин тооны хичээл, уран зохиолын хичээл дээрээ түүнээс илүү их оноо авбал түүнийг сонирхох сонирхол шууд буурдаг аж. Учир нь хэт ухаалаг бүсгүйчүүдийн хажууд эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг аж. Ингээд эсрэг хүйстний анхаарлыг соронзон мэт татдаг 10 зүйлстэй танилцацгаая.

Эсрэг хүйстнийгээ соронзон мэт татдаг 10 хачирхалтай зүйл Хадгалах
2020-07-12, 13:00

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс

Эргэх орчлон эх үрийн элбэрэл хайр, итгэлцэл дээр оршдог гэлтэй. Бидний бяцхан үрс, балчир жаалууд маань булгилах зүрхэндээ зөвхөн хайраар тэжээгдэн амьдардаг билээ. Өөрт нь хандаж хэлсэн жаахан үгэнд л урам орж, хашгирч загнасан багахан шүүмжлэлд л сэтгэл нь эмзэглэдэг. Иймд бид та бүхэндээ хүүхдэдээ  хандаж хэлэх энгийн л хэрнээ эгэлгүй хүчтэй үгсийг танилцуулъя. Эдгээр үгсийг сонсож өссөн ямар ч хүүхэд, ирээдүйд хөлөө алдах учиргүй.

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс Хадгалах
2020-07-09, 17:00

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах
2020-07-08, 16:37