Гадаад видео

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Кино театрт хэрхэн үнэгүй кино үзэх вэ?

Youtubе сайтад бичлэг нийтэлдэг Бо Жонсон (Bo Johnson) хэмээх залуу, сайн найз Матюй (Matthew)-ийн хамтаар нэгэн хөгжилтэй бичлэгээ цахим ертөнцөд цацсан бөгөөд уг бичлэгийг 1.3 сая хүн үзсэн байна. Тэд “Сайн найзыгаа кино театр луу хэрхэн үнэгүй оруулж, кино үзүүлэх вэ” хэмээн хошигнон бичсэн байлаа.
Кино театрт хэрхэн үнэгүй кино үзэх вэ? Хадгалах

Олон нийтэд хүргэхийг хориглосон “задгай” рекламууд

Сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олно хэмээх үг бий. Бараа бүтээгдэхүүнээ олонд хүргэж, чанарыг нь таниулая гэвэл үнэхээр ч зар сурталчилгаандаа анхаарахаас биш яахав. Гэхдээ зарим нь хэтэрхий онцгой реклам хийх гээд, бүр дэндүүлчихдэг талтай шүү. Хэдийгээр өндөр өртөг, алдартай жүжигчдийг тоглуулсан ч, бүр олон нийтэд цацагдах эрхээ хасуулж байсан хориотой рекламуудыг хүргэе.
Олон нийтэд хүргэхийг хориглосон “задгай” рекламууд Хадгалах

Ази үсчний солиотой үйлдэл

Сүүлийн үед залуус үс засалтандаа бүсгүйчүүдээс илүү анхаарч, янз бүрийн шинэ засалтыг турших болсон. Урьд нь бид амьтдын үсийг засдаг байсан бол харин одоо амьтад бидний үсийг засдаг болох нь ээ. Хөгжилтэй ч гэмээр, хөгтэй ч гэмээр бичлэгийг дараах бичлэгнээс үзээрэй.
Ази үсчний солиотой үйлдэл Хадгалах

Япон эмэгтэйчүүд өөрсдийгөө хүчирхийллээс хэрхэн хамгаалдаг вэ?

Элдэв янзын хачирхалтай зүйл сэтгэж, зохион бүтээж чаддаг Япончууд биеэ хамгаалж чадахгүй охид, бүсгүйчүүдэд зориулан "Net Launcher Gun" хэмээх буу бүтээсэн байна. Үүнийг ашиглах маш энгийн бөгөөд халдаж буй хүн рүү чиглүүлээд ганц товч дарахад л хангалттай.
Япон эмэгтэйчүүд өөрсдийгөө хүчирхийллээс хэрхэн хамгаалдаг вэ? Хадгалах

Хятадууд ерөнхийлөгчөө хэрхэн хамгаалдаг вэ?

БНХАУ-ын дарга Си Жинпин ямар ч үед маш нарийн зохион байгуулалттай хамгаалалтын дор явдаг аж. Арга ч үгүй дээ, том гүрний ерөнхийлөгч, удирдагч нар нэр нөлөө хэр их байна, тэр чинээгээрээ аюулд өртөх магадлал ихтэй байдаг. Тэр тусмаа тэрбум гаруй хүн амтай энэхүү том гүрний удирдагч хүн ингэж явахаас ч биш яахав...
Хятадууд ерөнхийлөгчөө хэрхэн хамгаалдаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу

Сүүлийн үед цахим ертөнцөөр нүд ирмэхийн зуурт хоол иддэг нэгэн Хятад залуугийн бичлэг тараад байгаа билээ. Түүнийг Еэнь Мао гэдэг бөгөөд Канадад амьдардаг гэж ойрын эх сурвалжууд нь мэдээллэсэн байна. Мао шарсан нугасны махыг бинд боож, асар хурдан ам руугаа хийн идэх аж. Энэ нь хүмүүст үнэхээр гайхалтай, бас хөгжилтэй харагдсан бололтой.
Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Хадгалах

Дэлхийд шуугиан тарьсан тайчих үзүүлбэр

Жил бүр шонтой бүжих үзүүлбэрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог бөгөөд өнгөрсөн онд болсон тэмцээнд хоёрдугаар байранд орсон нэгэн бүжигчин бүсгүйн гайхалтай уян налархай, харц салгаж чадамгүй үзүүлбэрийг та бүхэнтэй хуваалцъя. Түүнийг Мадди Спаркл (Maddie Sparkle) гэдэг бөгөөд Австралийн "Шонтой бүжгийн академи"-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Чухам ийм шалтгаанаар тэмцээний шүүгчид түүнийг дэд байранд оруулсан болов уу хэмээн хүмүүс таамаглаж байна.
Дэлхийд шуугиан тарьсан тайчих үзүүлбэр Хадгалах

Сүнстэй оффис

Сүнс, хий үзэгдлийн тухай яриа хаа сайгүй л байдаг. Харин камер, гэрэл зургийн аппаратанд бичигдсэн дүрсүүд үүнийг үнэн гэдгийг батална. Английн Манчестер хотноо байх нэгэн оффисийн өрөөнд шөнийн 3 цагт сандал өөрөө гэнэт хөдлөн, маш хол түрэгдэн явсан байна. Үүнийг харсан хамгаалалтын ажилтан юу ч хийж чадаагүй бөгөөд уг бичлэг интернэтээр цацагдан, олон хүнийг айлгажээ.
Сүнстэй оффис Хадгалах

Хөгжилтэй Адель

Английн жүжигчин, нэвтрүүлэгч Жеймс Кордон (James Cordon)-ийн хөтлөн явуулдаг “Carpool Karaoke” нэвтрүүлэгт олны танил дуучид дандаа оролцдог. Тэдний дотор Женнефир Хадсон (Jennifer Hudson), Жастин Бибер (Justin Beiber), Мариан Кэри (Mariah Carey), "One Direction" хамтлаг зэрэг хүмүүс оролцож байжээ. Харин энэ удаагийн дугаарт дуучин Адель (Adele) оролцсон нь урьд урьдийнхаас илүү олон хүнд хүрч, тэднийг хөгжөөж, гайхшруулж чадсан байна. Танд ч гэсэн тэдний гайхалтай бичлэгийг хүргэхээр шийдлээ.
Хөгжилтэй Адель Хадгалах