Гадаад видео

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн аймшигтай ослууд

Орчин үеийн нийгэмд бид "Хэн хурдан хөдөлнө, тэр л түрүүлж амжилтанд хүрнэ" гэсэн уриатай амьдардаг болжээ. Гэтэл замын хөдөлгөөнд оролцохдоо ганцхан секунд яарснаас үүдэн, насан туршдаа тахир дутуу болж, амь насаа ч алдах нь бий. Тиймээс бид та бүхэндээ сануулга болгох үүднээс дараах бичлэгийг хүргэж байна. Уншигч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой боловсон, анхаарал болгоомжтой оролцож байгаарай.
Хамгийн аймшигтай ослууд Хадгалах

Алан хядагчдын үнэн төрх

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг Ойрхи Дорнод, тэр дундаа Исламын улсын дайчид, тэдний гаргаж буй зэвсэгт мөргөлдөөн хамгийн ихээр татаад байгаа билээ. Хэдхэн сарын дотор хэдэн мянган хүнийг зэрлэгээр хөнөөж, гэмгүй олон хүний амийг уландаа гишгэж байгаа ISIS буюу "Исламын улс" бүлэглэлийнхэн гэж яг хэн бэ? Тэдний ард хэн байна? гэдэг асуудлыг ёжлон харуулсан дараах бичлэгийг та бүхэн хүлээн авна уу.
Алан хядагчдын үнэн төрх Хадгалах

Хятадууд дахин дэлхий нийтийг гайхшрууллаа

Гүүр барина гэдэг манай улсад хэдэн жилийн “шүдний өвчин” болдог. Харин БНХАУ-ын барилгын инженерүүд Бээжин хотын Сан Юан дүүрэг дэх хуучин гүүрийн засварын ажлыг 11-р сарын 13-наас эхлэн 43-хан цагийн дотор бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн дэлхий нийтийг алмайрууллаа. Барилга, засварын ажилд хэрэглэгдэх 1300 тонн материалыг төвөггүйхэн зөөж авчран, ямар ч амралтгүйгээр хийж дуусгасан байна.
Хятадууд дахин дэлхий нийтийг гайхшрууллаа Хадгалах

Хүн сармагчингаас гаралтай юу?

6 сая жилийн тэртээгээс хүн төрөлхтний царай бичнээс одоогийн хүн төрхийг олж авахын тулд мянга гаруй удаа өөрчлөгдөж, хувьсал явагджээ. Та дараах бичлэгнээс бид хэрхэн өөрчлөгдөж, хувирсныг хараарай.
Хүн сармагчингаас гаралтай юу? Хадгалах

Хятадууд дэлхий нийтийг гайхшрууллаа

БНХАУ-ын Си Ань мужид байрлах энэхүү барилга 16 жилийн өмнө баригдсан ч 16-хан секундын дотор ганц ч бүтэн тоосго үлдээлгүй нураасан байна.
Хятадууд дэлхий нийтийг гайхшрууллаа Хадгалах

Америк залуугийн солиотой үйлдэл

Америкийн иргэн Жош Мирамант нэгэн галзуу үйлдлийг спорттой хослуулан, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгээд байна. Тэрээр нуруундаа шүхэрний төмөр цоолон хийж, 115 метрийн өндөр хадан хавцлаас шүхрээр буусан байна. Тайландын Тон Сай хэмээх газар зураг авалт нь хийгдсэн энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс, түүний эр зоригийг гайхан биширч, мөн хичнээн тэнэгийг нь гайхан шагширцгааж байна.
Америк залуугийн солиотой үйлдэл Хадгалах