Гадаад мэдээ

Австрали модель мексик тэрбумтны хөлөг онгоцон дээр учир битүүлгээр нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Австралийн загвар өмсөгч бүсгүй Синед Мкнамара (Sinead Mcnamara)-ын цогцос Грекийн Кефалини арлын боомт дээр зогсож байсан "Mayan Queen IV" нэртэй хөлөг онгоцон дээрээс олджээ. Тус хөлөг онгоц нь Мексикийн тэрбумтан Альберто Баильерес (Alberto Bailleres)-ийн өмч юм байна. Орон нутгийн цагдаа нар мөрдлөгийг хэдийнэ эхлүүлсэн ч үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. 

Австрали модель мексик тэрбумтны хөлөг онгоцон дээр учир битүүлгээр нас баржээ Хадгалах

Баялгийн хараал хүрсэн Сомали улсын бодит дүр төрх

Төмөр, зэс, нефть, уран гээд байгалийн баялаг, дээр нь газар зүйн байрлал бол аль ч улс орны хөгжлийн, ард түмний сайн сайхан амьдралын гол боломж. Харамсалтай нь Сомалийн хувьд энэ бүхэн нь жинхэнэ там болон хувирч, эдийн засаг нь сүйрч, улс орон нь засаглалгүй болж, иргэд нь өлсөж, хүчирхийлэл, үхэл хагацал нүүрлэн тогтворгүй байдал бий болгоход хүргэсэн юм.

Баялгийн хараал хүрсэн Сомали улсын бодит дүр төрх Хадгалах

Венесуэлчүүд эх орноосоо зугтаж эхэллээ

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн хэдэн арван мянган иргэн улс орондоо нүүрлээд буй эдийн засгийн хямрал, улс төрийн үймээн самуунаас зугтаж, Бразилийн хилийг даваад буй аж. Бразилийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар энэхүү шилжилт хөдөлгөөн нь нийгмийн үйлчилгээнд саад учруулж, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, өвчний гаралтыг нэмэгдүүлж, нийгэмд айдас хүйдэс бий болгож байна гэж үзжээ. Венесуэлтэй хил залгаа Рорайма мужийн удирдлагууд цагаачдын шилжилт хөдөлгөөний улмаас нийгэмд хямрал үүсэж байна хэмээн үзэж Бразилийн Засгийн газарт хандан хилээ хаах хүсэлт тавьсан байна. Венесуэлийн оршин суугчид Бразилаас гадна Эквадор болон Перу улсад амьдрахаар явж буй ажээ. 

Венесуэлчүүд эх орноосоо зугтаж эхэллээ Хадгалах

Венесуэлийн мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг ингэж харуулжээ

"Reuters" агентлагийн сурвалжлагч нар Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зураглан харуулжээ. Одоогийн байдлаар тус улсын инфляцийн түвшин 25.000 хувьд хүрээд байгаа юм. XX зууны эхээр газрын тосны анхны ордоо нээж байсан Венесуэл өдгөө дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогчдын нэг болжээ. Өмнө нь тус улс кофе, какао гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн  экспортлогчид байсан хэдий ч газрын тосны экспорт нь Засгийн газрын төсвийг дангаар бүрдүүлэх болсон. Гэвч 1980-аад оны үед нефтийн үнэ буурсны дараа тус улсын  гадаад өр нэмэгдсээр эцэст нь урт хугацааны эдийн засгийн хямралд хүргэсэн юм. 

Венесуэлийн мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг ингэж харуулжээ Хадгалах

36 настай бүсгүй 250.000 еврогоор онгон биеэ худалджээ

Мэнди (Mandy) гэж өөрийгөө нэрлэсэн 36 настай, онгоцны үйлчлэгч герман бүсгүй огт бэлгийн харилцаанд орж үзээгүй бөгөөд онгон биеэ саяхан дуудлага худалдаанд оруулжээ. Ялагч нь 250 мянган евро төлж, түүний анхны эр хүн болох эрхийг авсан аж. Тэрбээр "Cinderella Escorts" нэртэй вэбсайтаар дамжуулан ийнхүү өөрийн биеийг худалдсан нь олон хүний гайхашрал бас дургүйцлийг төрүүлээд буй юм. 

36 настай бүсгүй 250.000 еврогоор онгон биеэ худалджээ Хадгалах

Филиппиний Ерөнхийлөгч авлигачидтай ингэж тэмцэж байна

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн шийдвэрээр гааль дээр хураагдсан тансаг зэрэглэлийн 60 автомашиныг саяхан устгалд оруулсан байна. Олон сая ам. долларын үнэтэй эдгээр машиныг устгасан шалтгаанаа Ерөнхийлөгч Дутерте “Авлигын эсрэг зарласан тэмцлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Филиппинд шударга ёс байдаг гэдгийг дэлхий нийтэд харуулахын тулд ийм шийдвэр гаргасан" хэмээн мэдэгджээ. 

Филиппиний Ерөнхийлөгч авлигачидтай ингэж тэмцэж байна Хадгалах

Дөнгөж ажилд орсон залууд захирал нь өөрийн унаж явсан машинаа бэлэглэжээ

Сөрөг, хар бараан мэдээллээр дүүрсэн энэ нийгэмд нэгэн халуун дулаан үйл явдлын талаар танд өгүүлэх гэж байна. Уолтер Карр гэх 20 настай залуу нэгэн компанийн шинэхэн ажилтан бөгөөд ажлын газраасаа 32 км-ийн зайд амьдардаг аж. Түүний гэр бүлийнхэн "Катерина" хар салхины улмаас орон гэрээ алдаж, АНУ-ын Иллинойс мужийн Хөүмвүүд гэх газар амьдардаг болжээ. Хэдий хүнд хэцүү амьдралтай ч сэргэлэн цовоо, сайхан сэтгэлтэй, зорилгодоо үнэнч залууд тохиолдсон сайхан үйл явдлыг та бүхэнд хүргэе.

Дөнгөж ажилд орсон залууд захирал нь өөрийн унаж явсан машинаа бэлэглэжээ Хадгалах

Насанд хүрээгүй охидтой зугаацдаг байсан Туркийн номлогч баривчлагджээ

Туркийн иргэн, шашны нэвтрүүлгийн хөтлөгч, номлогч Аднан Октар 1990-ээд оноос гэнэт хөрөнгөжсөн нэгэн. Тэрбээр тансаг харшдаа олон сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлэн амьдардаг бөгөөд тэдний хэнтэй нь ч гэрлэхийг хүсдэггүй, зөвхөн янаг амрагийн харилцаатай байжээ. Өдгөө 62 настай энэ нөхрийг хар тамхи, хүний наймаа зэрэг хууль бус үйлдлээр баяжсан нэгэн гэж хууль сахиулагчид сэжиглэдэг. Тиймээс 1990-ээд онд дээрх зүйл ангиудаар яллах гэсэн боловч хангалттай эд мөрийн баримт олдоогүй учраас сулласан аж. 

Насанд хүрээгүй охидтой зугаацдаг байсан Туркийн номлогч баривчлагджээ Хадгалах

Зочид буудалд гэрлэх санал тавих гэж байгаад бүтэлгүйтсэн эр

Хятадын иргэн Жан өөрийн амьдралын хамгийн чухал үйл явдлыг урьдаас сайтар төлөвлөж, маш ихээр бэлдсэн байна. Тэрээр найз бүсгүйтэйгээ танилцсаны нэг жилийн ойн дээр түүнд гэрлэх санал тавихаар зэхэж, буудлын өрөөнд найман лаагаар зүрх асаасан аж.

Зочид буудалд гэрлэх санал тавих гэж байгаад бүтэлгүйтсэн эр Хадгалах

Хятад хамгийн хүчирхэг улс болбол дэлхий дахинд юу өөрчлөгдөх вэ?

Дэлхийн дараагийн хамгийн хүчирхэг улсаар Хятад тодорно гэж судлаачид үздэг. Тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпин 2050 он гэхэд Хятадыг дэлхийн хамгийн шилдэг гүрэн болгоно гэж амласан билээ. Хэрвээ энэ амлалт нь биеллээ олбол дэлхий ертөнц ч дагаад өөрчлөгдөх нь мэдээж. Чухам хэрхэн өөрчлөгдөхийг БНХАУ-ын гадаад бодлогоо хэрхэн явуулж байгаагаас дүгнэж болно гэж Их Британийн сэтгүүлч Марк Оливер (Mark Oliver) бичжээ. Түүний бичсэн зүйлийг бид бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Хятад хамгийн хүчирхэг улс болбол дэлхий дахинд юу өөрчлөгдөх вэ? Хадгалах

Оросуудын Лионель Мессид барьсан сюрприз

Лионель Мессигийн 31 насны төрсөн өдөр өчигдөр нижгэр болж өнгөрөв. Гэвч төрсөн өдрөө тэмдэглэх таатай шалтгаан түүнд байсангүй. Учир нь Аргентиний шигшээ баг Исландтай тэнцэж, Хорватад хожигдон, хоёр тоглолтын дараа ердөө ганцхан оноотой байгаа бөгөөд хэсгээсээ гарах эсэх нь ч тун эргэлзээтэй байгаа билээ. Гэсэн ч дэлхийн номер нэг хөлбөмбөгчний төрсөн өдөрт барьсан сюрприз олны анхаарлыг татахгүй байж чадсангүй. 

Оросуудын Лионель Мессид барьсан сюрприз Хадгалах

Хавайд үнэт чулуугаар бороо оржээ

Дэлхий ертөнц дээр гайхамшигтай зүйлс үе үе тохиолддог. Байгалийн гамшиг ербусын үзэгдлүүд биднийг гайхашруулдаг бол зарим үед хүмүүст хор хөнөөл учруулдаг учраас айдас, түгшүүр дагуулдаг билээ. Жишээлбэл саяхан Хавайд галт уул дэлбэрч, орон нутгийн оршин суугчдыг орон гэрээсээ дүрвэхэд хүргэж, онц ноцтой байдал үүсээд байсан бол өөр нэг гайхамшиг гэж болохоор зүйл хавайчуудад тохиолджээ. 

Хавайд үнэт чулуугаар бороо оржээ Хадгалах