



Видео.
Хятадын China TBS корпорацийнхан шинэ нийтийн тээврийн хэрэгсэл болох "Land Airbus"-ыг танилцуулсан байна. Land Airbus нь төмөр замаар явах хэдий ч трамвайг бодвол бусад замын хөдөлгөөнд саад болохгүй аж. Учир нь Land Airbus-ын доор нь зай байх бөгөөд бага оврын машин унаж буй иргэд чөлөөтэй түүний доогуур гарч болох гэнэ. Ийм төрлийн унаа нь замын хөдөлгөөн ихтэй томоохон улс орнуудад илүү тохиромжтой болов уу. Энэ байдлаар замын хөдөлгөөн сийрэгжиж хотын амьдрал илүү хурдан хэмнэлтэй болох биз.



