













Жил бүр Японы хөдөө талд цагаан будаа хураасны дараа сүрлэн овоонууд үлддэг байна. Нэгэн удаа хэн нэгний толгойд сүрлийг ашиглан бүтээл хийх санаа орж иржээ. Баримлын мастерууд энэ санааг дэмжин, өөрсдийн бүтээлийн үзэсгэлэн, наадмыг явуулж эхэлсэн байна. Одоо Кагава болон Нигата мужуудад болдог наадмууд нилээд алдартай ажээ.













