
Жирийн шар айраг (зүүн талд), хачиртай шар айраг баруун талд нь байна. Та бүхэн харьцуулан харна уу.

Английн Нанитон хотын иргэн Дэниел Бэйли ууж байсан шилтэй шар айргандаа бөөн үхсэн ялаа байхыг илрүүлжээ. 22 настай англи залуу хоёр шил шар айраг сулалчихаад гурав дахиа уутал амт нь нэг л эвгүй болоод ирсэн байна. Тэрээр шилний ёроолд арваад ялаа байхыг хараад дотор нь муухай оргижээ. Шар айраг худалдаж авсан супермаркет бүх зарлагыг нөхөн төлсөн ч, яагаад ийм зүйл болсон талаар тайлбар өгөөгүй ажээ.

